2021 оны 9-р сарын 30
16 цаг 02 минут

Л.Цэдэвсүрэн: Төрийн албан хаагчийн цалингийн бүтцэд өөрчлөлт оруулах ёстой

   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх Л.Цэдэвсүрэнтэй ярилцлаа.

-Та төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлд суурилж, цалингийн системийг шинэчлэх талаар ярьж байсан. Энэ ажил ямар шатанд явна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгосон. Мөн ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчдад хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар тусгасан. Иймд төрийн албан хаагчийн ажлын үнэлгээний шалгуурыг өөрчилж, цалингийн систем шинэчлэхтэй холбоотой түүврийн судалгааг энэ сард хийлээ. Судалгаанд оролцогчдын 85, түүн дотроо төрийн албан хаагчдын 84 хувь энэ өөрчлөлтийг хийх нь зөв гэж үзсэн байна.

Дэлхийн банкнаас 2020 оны арванхоёрдугаар сард хийсэн “Өндөр чадавхитай төрийн албыг бий болгох нь: Шинэтгэлийн явц, сургамж” судалгааны тайланд Төрийн албаны орон тоо, цалин хөлсний зохицуулалт, зардалтай холбоотой томоохон асуудлуудыг Засгийн газар шийдвэрлэх шаардлагатай байгааг дурьдсан байдаг.

-Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын ажлыг ямар зарчмаар үнэлдэг юм бэ?

-Засгийн газраас 2020 онд баталсан журмын дагуу төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын ажлыг улирал тутам үнэлдэг. Харин төрийн үйлчилгээний албан хаагчдын хувьд тусгайлсан нийтлэг журам байхгүй. Тухайн салбарын онцлогоос хамаарч, үнэлгээний шалгуур журам харилцан адилгүй байдаг. Жишээ нь, эрүүл мэнд, боловсролын салбарынханд ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох талаар Засгийн газраас 2019 онд журам баталсан. Энэ журмаар зохицуулж байна. Хэдий ийм журамтай ч үнэлгээг шударга, бодитой хийж байна уу гэдэг асуулт дагадаг. Мөн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийхэд төрийн албан хаагчид урамшуулал олгох нарийвчилсан зохицуулалт хангалтгүй байсан.

Засгийн газраас 2019 онд баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно гэж заасан. Үүгээр албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байхаар зааж өгсөн.

-Төрийн албан хаагчид ажлаа сайн хийж, түүндээ тохирсон цалин хөлс авдаг байхын тулд нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой гэж та үзэж байна вэ?

-Төрийн албан хаагчийн цалингийн бүтцэд өөрчлөлт оруулж, цалингийн сүлжээг өөрчлөх ёстой. Өнөөдөр Төрийн албаны тухай хуульд цалин нь ямар хэсгээс бүрддэгийг маш тодорхой зааж өгсөн. Гэхдээ “ажлын үр дүнгийн…” цалин, нэмэгдлийн асуудал тусгагдаагүй. Мөн цалингийн нэмэгдэл, нэмэгдэл хөлсний асуудлыг ч судлан цэгцлэх хэрэгтэй. Ажлын онцлог, хүнд нөхцөл, ачаалал, зайлшгүй шаардлага, дэмжлэгийг судлан ямар салбарын албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс өгөх вэ гэдгийг шинэчлэн тогтоох хэрэгтэй. Магадгүй төрийн албан хаагч хууль тогтоомжид заасан энэ нэрлэсэн, тогтмол цалин, нэмэгдлээ тасралтгүй аваад яваа нь тэдний хийсэн ажилд нь таарсан, өрсөлдөөнд суурилсан цалин хөлс биш, ажлаа хийсэн, хийгээгүй ч авдаг цалин хөлсний тогтолцоо болсон байхыг үгүйсгэхгүй.

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, цалингийн бүтцэд ажлын үр дүнгийн цалин, нэмэгдлийг оруулснаар ажлаа хариуцлагатай, мэргэжлийн түвшинд, чанартай, санаачилгатай хийх хөшүүрэг бий болно гэж үзэж байна.

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.17.33зочин   • 2021, 10 сарын 4. 16 цаг 52 минут

БЗД-ийн Газрын албаны хэсэг байцаагч нар төрөөс цалин авна, дээрээс нь нэг байцаагч гэхэд 07 га-р 20 айлын газар авчихсан зараад сууж байна, энэ бүхнийг шалгаач ээ АТГ аа

66.181.186.192Зочин   • 2021, 10 сарын 3. 13 цаг 39 минут

Байнга бусдыг муулж байдаг хүн ер нь өөрөө хэн бэ. Гэдэгээ мэддэггүй тэнэгүүд байдаг шигээ.Харин яаж яваад нэг юмбэ шинэ үсэг хагас дутуу сурчихсан эргүү толгойт вэ. Бүү мэд. Төрийн хөрөнгөөр сурчихаад бас төрөө муулна гээч...Ээээ чааваас ийм амьтадыг одоо яалтай ч билээ.Эцэг эхийн хүмүүжилээс л шалтгаалдаг байхдаа. Залуус минь бага боловч ухаантай хэлэх ярих бичих үгээ бодож ****** зүхэл хийхгүй байвал зүгээрсэн дээ. Хойч үе минь бас та нар шиг муу зуршилтай болчих вий дээ.

202.21.111.218Зочин   • 2021, 10 сарын 1. 16 цаг 28 минут

Боловсролын яамны сайд байхдаа С.Амарсайхан гишүүн гэх мэт дарга, мөнгөтэй айлын хүүхдийн сургалтын тэтгэлэг зохицуулж хүүхдийн хувь заяагаар тоглосон бузрын авлагч авгай шүү юу нь хуулийн зөвлөх вэ. Авилга авах талаар зөвлөх байх.

202.9.46.190Уншигч   • 2021, 10 сарын 1. 10 цаг 46 минут

Маш зөв. Цаг нь болсон. Цэдэвсүрэн збвлөх төрийн захиргаанд олон жил ажилласан ажлаа мэддэг шударга сэтгэлтэй хүн. Одоо цагт нүдний гэм болсон хүн дээ. Эмэгтэй хүн юм яримагч эмгэн авгайгаар нь дуудаж эхжлдэг өөр хийх хжилгүй арчаагүй юмнууд байх юм. 70 80 гарсан өвгөчүүл хамаг юм бузөрлаад байж л байна зүгээр үү

202.21.127.170Зочин   • 2021, 10 сарын 1. 10 цаг 22 минут

Энэ авгай шал хэрэгцээгүй, дэл сул ажил хийж явах юм да. Хүн нэмэгдэл авах авахгүй ямар хамаа байнаа. Ард нийтэд аль болох л нэмэгдэлийг нь өгч байх хэрэгтэй ш дэ.

202.179.27.232zochin   • 2021, 10 сарын 1. 13 цаг 14 минут

Утга, агуулгыг нь ойлгоогүй байж хамаатуулаад хаа хамаагүй юм наагаад л биччих юмаа, ийм сул байж бичих хэрэг байдаг ч юмуу үгүй ч юмуу? Дээрх ярианы агуулга төрийн албыг хариуцлагажуулна, ингэхдээ татвар төлөгчидөөр үнэлүүлж нэмэгдэл олгоно гэсэн байна. Энийг ард иргэд хүсч байгаа гэсэн утгатай.

64.119.16.134Зочин   • 2021, 10 сарын 1. 8 цаг 38 минут

YAAG UNENDEE TURIIN ALBAN HAAGCHID GEJ YUUUCH HIIDEGGUI YUUUCH MEDDEGGU AJILIIN BAIRAN DEEREE BARAG BAIDAGGUI AJILAAR DALIMDUULAN HUND SURTAL GARGAN AVILGA AVTSGAASANI AJILAA TARAAD L BARAND SUUTSGAASAN ARD TUMNII MUNGUUR TSALINJIJ BAIGAAGAA MEDEHGUI HESEG BULEG HULGAICHUUD BII BOLSON SHUUUU

202.126.89.135Зочин   • 2021, 9 сарын 30. 22 цаг 47 минут

hereggui nowshnuud ih bna, huwiin hewshliig sorj hanahgui bna uu, ta nar zogsohgui bol hojim haramsah zuil ikh bolno do nowsh nudaa

66.181.189.59Зочин   • 2021, 9 сарын 30. 22 цаг 32 минут

Энэ яажгар авгай болио

202.21.108.5Зочин   • 2021, 9 сарын 30. 20 цаг 32 минут

Шалдар булдар ажил хийх юм даа. Нефть боловсруулах үйлдвэр яааваа.

59.153.84.139Үнэн   • 2021, 9 сарын 30. 16 цаг 55 минут

Одоо болиод тэтгэвэртээ суу. Чиний зөвлөх гэж юу байдгийм. ОюунЭрдэнэ чи хөгшин авгай нартай зууралдахаа болиоч

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.