Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав.
Хуралдаанаар хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тодруулбал, экосистемийн доройтол, цөлжилт, түүнийг сааруулах арга зам, шийдлийн талаар хэлэлцлээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн гэж заасан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол орны хэмжээнд экосистемийн доройтол, цөлжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг ирсэн гэдгийг хэлж, энэ чиглэлээр гаргасан тодорхой санаачилга буюу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө.
Улмаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, цөлжилт болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Ерөнхийлөгчийн зарлиг гарах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэв.
14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
махан толгойтууд улс орныг эзлэх эрин үе эхэлжээ
Эрхэм 3 аа!!!улс орны хэмжээнд нэн тулгамсан асуудлаа эрэмбэлээд ээлж дараатай хэрэгжүүлнэ үү ? Мод тарьж цөлжилттэй тэмцэх санаа нь агуулагын хувь зөв ч өнөөдрийн нэн даруй хийх ажил гэвэл өвчлөлийн хумих, өвлийн ая тухтай дулаан өнгөрүүлэх асуудал
Nohdoo ehleed baasaa tseverelye daraa ni mod tarya ingej ard tumnee doromjlohoo zorsoo ehleed alt uhaj gazar delhii gol usaa suiruulj bgaag zorsoo daraa ni modon jorlond baaj gazar delhiigee buzarlahaa boli tegeed oi mod tarij maamuu naash ir geed duultsgaaya
Түлдэг түлшээр хязгаарлаж агаарыг бохирдолоо бууруулахаа боль ерөнхийлөгчийн оронцогоо
Мод тархиыг их дэмжиж байна Гагцхүү тарьсан модоо байнга харж хандаж арчилж байж мод бүтэн ургахаас хавар тариад намар нь хатахаар аваад хаядаг нөхдүүд зөндөө шүү төсвөөс зөндөө үрэлгэн мөнгө зарцуулдаг байдлыг халах хэрэгтэй ойжуулалтын санхүүжилтийг үр дүнгээр нь олгох хэрэгтэй
saihan amitan shuu neg zohiulchih yumsan
агарын бохирдорыг угарын бохирдол болгоцгооё гэдэг компани шсн
Гадаадынхан Монголчууд сонин юмаа "Хавар мод тариад намар хураагаад авчих юм" гэсэн гэдэг. Энэ их хэцүү их сайхан санал усалгаа үр дүн л их чухал шүү. Ерөнхийлөнчдөө алсыг харж зоригтой шийдвэр гаргаж байгаад нь баярлалаа.
Мод тарих ч хоёрдох шийдэл байх Эхний ээлжинд нийгэмд, иргэдэд ухамсарлуулах асуудал л хамгийн чухал байх.
MASH ZUV ASUUDAL SHUU GANTSHAN HEREGJUULEH L HEREGTEI. 1rt TOM GOL MURNUUDIIN USIIG TOOTSOOTOI SUDLAN BOOJ USAN SANGUUD BAIGUULAH 2rt ORHON HERLEN ZEREG GOLUUDAA DOTOODDOO SUVAG TATAH ZAMAAR USJUULALT HIIH TEGEED MODNUUDAA TARIHAD EH ORON MINE EKO ULS BOLNOO
Mod tarina gdg bol usjuulalt gesen ug Goviig usjuulsan tsagt tsuljilttei temtsene Nuguu Orhon, Herlen tusluuduu ajil bolgooroi
бүтэхгүй гээд л байвал бүтэхгүй хийе гэвэл боломж байгаа Энэ санал бол зөв л гэж бодож байна. дэмиж байна шүү. Мод тарьж эх дэлхий хойч үедээ буян үйлдэцгээе. Хэрүүл хийж хагаралдаж байхаар .
Тэнгэрийн юм ярих юм даа. Ургадаг бол сүүлийн арван хэдэн жилийн суулгаж үхүүлсэн мод нилээд хэдэн сая болсон.
ZUV shuu demjinee !!!