"Тавантолгой түлш" ХХК-ийн ажилчид ажил хаяад буй. Учир нь цалинг нь үндэслэлгүйгээр бууруулсан, хортой нөхцөлд ажилладаг ч нэмэгдэл өгдөггүй зэрэг асуудлаар ажил хаяад байгаа юм. Тэд ажил хаяснаар хүйтний улирал ирж буй энэ цагт түлш тасалдах эрсдэл үүсээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан тус компанийн ажилчид болон МЭХГУУА-ны ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлажээ. Хурал өнөөдөр 11.00 цагт болох юм.
Мөн тэд "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг огцруулах шаардлагыг Эрчим хүчний яаманд хүргүүлэхээр болжээ.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Полдог Ганбаа гэдэг зартай луйварчин. Монгол шуудан компаны газрыг зарж дээр нь барилга барьж хөлжсөн этгээд.
zuw2
зөвөө энэ нөхөр бүтэхгүй маш зальхай амьтан ийм юмнууд улсын өмч хөрөнгөөр тоглоод л бгаа юмдаа
Зөв гэр бүлээрээ **** байсан
Гэр хороолол, лагерийн айлуудчин түлш олдохгүй бөөн оочир. Оочирлосон ч олдохгүй хэрүүл маргаан зодоон болж байна. Иргэдчин хөлдөж ханиад томоо хүрч үхлээ. Оюун-Эрдэнээ