УОК-ын Нэгдсэн шуурхай штабын Мэдээлэл, технологийн багаас коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүдийн байршил, 24 цаг болон уртасгасан цагаар ажиллаж буй эмийн сангийн хаяг, байршлыг орон зайн дүн шинжилгээний системд байршууллаа. Ингэснээр иргэд гар утаснаасаа өөрт ойр байрлаж байгаа дархлаажуулалтын цэгийн байршил, хаяг, очих газрын маршрутаа төлөвлөх боломжтой болж байна.
Мөн 24 цаг болон уртасгасан цагаар ажиллах эмийн сангийн байршил, хаяг, холбогдох утасны дугаар зэрэг мэдээллийг харах боломжтой.
Та уг аппликэйшнд хандаж хэрэгцээт мэдээллээ авахыг хүсвэл arcg.is/1zaHya холбоос линкээр болон QR кодыг уншуулан нэвтрэх юм гэж Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монголчууд машин үзээгүй, нүүдэлчин, үгээгүй ядуу ард түмэн хэвээр юм байна. Яаж өдөр болгон машинтайгаа хэдэн цагаар түгжирч чаддаг байна вэ? Гэрийнхээ хажууд ажилд орох санаа нь ч байхгүй. Маркетингийн ганцхан чухал сургамж байдаг шүү дээ: энэ бол БАЙРШИЛ.