2021 оны 10-р сарын 8
16 цаг 56 минут

Улс төрийн намууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж “Баянгол Агро парк”-д мод тарив.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Ногоон нам, Иргэний зориг-Ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Монголын Социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Консерватив нам, Үнэн ба зөв нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Гэр хорооллын хөгжлийн нам зэрэг 14 нам, эвсэл, мөн иргэний хөдөлгөөн, байгаль орчны иргэний нийгмийн байгууллага, НАМЗХ-ны төлөөлөл оролцлоо.

Энэхүү өдөрлөгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр үг хэлэв. Тэрбээр улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, нэгдэн мод тарьж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гүн талархал илэрхийлснийг уламжиллаа. Мөн мод тарих хөдөлгөөн эрчимтэй өрнөж, улс төрийн намууд нэгдэн нийлж мод тарьж байгаа нь үндэсний эв нэгдэлд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор нээхдээ “Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон” хэмээн хэлж байсан юм.

Нам, эвслүүд үүн дээр санаа, зорилго нэг байж, нэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, дэмжихээ илэрхийллээ. “Монгол Улс хөгжиж буй орон. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их хохирогч болж, жилдээ хоёр хэмээр дулаарч байна. Цаашид ирээдүйд амьдрах бидний үр хүүхдүүдийн амьдрах өртөг өсөхөөс эхлээд олон сөрөг тал бий болно. Тиймээс улс төржихгүй нэгдэх ганц сэдэв бол уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах, мод тарих ажил. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга цаг үеэ олсон туйлын чухал алхам болсон” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байв.

“Баянгол Агро парк” 2014 оноос БГД-ийн хоёрдугаар хороонд нийт 50 га газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Парк нь эко сургууль байгуулж, эко сургалтад иргэдийг хамруулах, мод, бут, сөөг, цэцэг тарих,  амралт, зугаалгын бүс бий болгох зорилготой юм.

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.179.49Зочин   • 2021, 10 сарын 10. 19 цаг 06 минут

Төрийн тэргүүнүүдээ харааж зүхээд байдгаа болилдоо ямар өөдгүй хүмүүс вэ.Эцгийгээ ханиа өөд нар нь харуулдаггүй гэр бүл хэзээч өөдөлдөггүйтээ адилхан шүүдээ битгий ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮДЭЭ ХАРААГААД БАЙ

192.82.76.83zochin   • 2021, 10 сарын 10. 18 цаг 41 минут

malnuudaa uildver ajliin bair baihgui mod tariad khugluu yu erguu uhernuud

66.181.161.27Зочин   • 2021, 10 сарын 10. 14 цаг 08 минут

Мод ч хэрэгтэй л байх Харин БОЛОВСОН 00 хөдөлгөөн өрнүүлвэл амьдралд бүр хэрэгтэй л бнда Монгол улс даяараа боловсон 00 той болоод бүгд боловсон 00 д боловсон бие засдаг болсон цагт л монгол улс хөгжиж гэж харагдана даа

66.181.160.15Зочин   • 2021, 10 сарын 10. 12 цаг 25 минут

Улс орныхоо хөгжил дэвшилд хэрэгтэй тустай зүйлийг хийх ажилд улс төрийн намууд хүчээ нэгтгэж намын гишүүд, дэмжигчдээ уриалж ажиллавал үр дүнд хүрнэ дээ.Хүчээ нэгтгэсэн цагт л улс орон хөгжинэ.

23.254.106.14Зочин   • 2021, 10 сарын 9. 15 цаг 59 минут

Сүнстэй уулзалдаад байдаг солиотой хулгайчийн өвчин намуудад халджээ

23.254.106.14Зочин   • 2021, 10 сарын 9. 16 цаг 00 минут

Тэгээд мод тарих болгондоо тууз хайчилж найр наадам хийнэ

89.2.74.61Зочин   • 2021, 10 сарын 9. 15 цаг 56 минут

МАНгар МАЛууд

192.82.87.165Зочин   • 2021, 10 сарын 9. 13 цаг 02 минут

монголчууд эв нэгдэлтэй байхад хүчтэй ерөнхийлөгч бүх намуудыг эвтэй байлгах арга хэмжээ авч байгааг ёстой дэмжинэ шүү

202.72.240.53зочин   • 2021, 10 сарын 9. 12 цаг 27 минут

Статистик судалгаа гаргадаг газар нь үнийн хөөрөгдөлийн талаар энэ төр барьж байгаа нөхөдүүдэд судалгааг гаргаж өгч хууль гаргаж үнээ хэд дахин нэмээд байгаа наймаачмдыг цэгцлэх цаг нь болсон байна төр төмөр нүүрээ харуул хэд дахиннэмэгдсэн үнийг яах вэ

202.72.240.53зочин   • 2021, 10 сарын 9. 12 цаг 21 минут

мод хядаж ард түмэнд хэд нугалж зараж байгаа хулгайч нараа цэгцэл ёайхан сэтгэлт хүмүүс мод тариад л байдаг мөнгөний шуналтангууд хядаж авчираад ашиг олоод байдаг ШӨХГазарын нөхөдүүд модны хулгайч нарыг шалгах хэрэгтэй үнэ бол арайл болж амандаа орсон үнээ хэлээд байж байна үнийн хөөрөгдөлд төр хяналтаа тавихгүй бол бид одоо яаж амьдрах вэ нэг хадаас ямар үнэтэй болсоныг 76 толгойнууд бөөнөөрөө очиж үз

90.160.207.52Зочин   • 2021, 10 сарын 9. 11 цаг 36 минут

Durtai ni mod suulgaad bj bolohgvi eee. Dandaa mergejliin baiguulgyn tarij urguulsan suulgatsyg l mergejliin hvmvvs tarig.Harin hvmvvs munguu ugug. Usalgaa, archilgaag ni bas mun Ted hsriutsag

59.153.115.249Зочин   • 2021, 10 сарын 8. 20 цаг 29 минут

60 тэр бум гараад ирчиж

64.119.27.233   • 2021, 10 сарын 8. 20 цаг 21 минут

terbum mod tairch hayah nidee,yaanaa oi mod maani yum ulddeg l baigaadaa?

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.