Америкийн нэгдсэн улсын Алабама мужаас гаралтай Деонтей Уайлдер нь өдгөө 35 настай хэрнэ, одоог хүртэл идэвхтэй байгаа хүнд жингийн шилдэг 9 боксчдын нэг юм . Тэрээр мэргэжлийн боксод орохоосоо өмнө сонирхогчдын бокст хүч үзэж 20 гаруйхан насандаа Хятад Улсын Бээжин хотод зохиогдсон зуны олимпоос хүрэл медал хүртсэн.
Үүний дараа "Хүрэл бөмбөгдөгч" хочийг авчээ. Уайлдер нь 2004 оноос хойш тасраад байсан боксын дэлхийн хүнд жингийн аваргын бүсийг АНУ-д эргүүлэн авчирсан анхны тамирчин юм. Мэргэжлийн боксын замналдаа дэвжээн дээр 44 удаагийн тулаан хийж 42 ялалт байгуулж 1 ялагдал 1 удаа шүүгчдийн саналаар тэнцсэнээр тулааныг өндөрлүүлсэн. 42 ялалтын 41 удаад нь хүнд цохиолтоор өрсөлдөгчөө буулгаж байжээ. 2015 оноос 2020 оны хооронд бүсээ хамгаалж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт 10 том тэмцээнд ялалт байгуулсан байна. Нийт 20 удаа нэгдүгээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан дээд амжилтыг эзэмшдэг. Түүний тулаанд хүнд цохилтоор ялах магадлал нь 98 хувьтай. Бараг тулаан бүрдээ хүнд цохилтоор ялдаг гэж хэлж болно. Энэ амжилтанд агуу Тайсон , Мухаммед Али ч хүрээгүй юм. Авсан шагналаас нь дурдвал 3 удаа 2016 2017 болон 2019 онуудад оны шилдэг хүнд цохилтоор ялсан аварга цолыг авсан байна. Тун удахгүй тэрээр өөрийн нэгэн томоохон өрсөлдөгч болох Tyson Fury-тэй дэвжээн дээр уулзахаар болоод байгаа билээ. Түүний энэхүү тулаан нь Tyson Fury-тэй хийсэн өмнөх тулааныхаа даагыг нэхэх зорилготой аж.
Деонтей Уайлдер-н энэхүү тулааныг Amazon, Reebok зэрэг дэлхийн томоохон брэндүүд хамтран байгаагийн дотор Монгол залуусын бүтээсэн цахим валют болох "IHC" коин багтсан байна. IHC цахим валют нь задгай криптовалютыг устгах замаар инфляцийн түвшинг бууруулж, хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа ажээ. Гал гарсан тамирчдын ширүүн тулаан маргааш буюу Монголын цагаар 11 цагт АНУ-н Лос Ажелес хотноо зохиогдсон байгуулагдах гэж байгаа ажээ. Монголын үзэгчид тус тулааныг Оросын RenTv кабелийн сувгаар хүлээн авч үзэх боломжтой юм байна.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Онийсон луйварчин баларна даа
Муухай блэк хэнийг догдлуулсан юм бол чааваас ойгутчихлаа
онигоо... Мөнхжин одоо Монголд хэзээ ч ирэхгүй байх магадлалтай