2021 оны 10-р сарын 11
14 цаг 24 минут

“Хүүхдийн эрх, хүчирхийлэл ярьж УИХ-ын гишүүний алдар хүнд олж авсан эмэгтэй гишүүд бий“

     Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Охидоо хамгаалъя” сэдвээр хуульч Р.Булгамаа хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр “Монгол Улсад үйлдэгдэж буй гэмт хэргүүдийн дунд хүүхэд гэмт хэрэгт өртөх, хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол өссөөр байна. Ялангуяа охидын эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг газар авч байна. Ноцтой хэрэг гарахад, бид нийтээрээ нэг хэсэг шуугиад мартаад өнгөрдөг. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд төр мэргэжлийн байгууллагууд төдийлэн оновчтой бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Хүүхдийн эрхийн хамгаалал, хүүхдийн бэлгийн халдашгүй дархан байдлын асуудалд иргэний нийгмийн цөөн хэдэн байгууллага дуу хоолойгоо илэрхийлдэг.

Хүчирхийлэлд өртсөн охид амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ирээдүйд итгэх итгэлээ алддаг. Түүнчлэн эр хүнийг үзэн ядах хандлагаар хүмүүжихэд хүрч байна. Сүүлийн таван жилийн байдлаар Монгол Улсад 1400 орчим охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Бид энэ л өдөр уг асуудлыг хөндөж, хүчирхийллийн хэргийн талаар сонсдог, хүлээн зөвшөөрдөг байдалдаа цэг тавихыг ард иргэд, төр засагтаа уриалж байна.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэгтэнд хорих ял оногдуулдаг эсвэл хариуцлага хүүлээлгэж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн сэтгэл санааны асуудлыг нь тооцон сэтгэл санааны нөхөн олговор олгодог зохицуулалт Монгол Улсад байхгүй. Хохирогч болсон хүүхдүүд өөрсдөө эрүүл мэндийн байгууллагаар үзүүлж, хүнд сурталд дарагдан гэмт хэргийн хор уршгийг даван туулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг гарахад аль сургуулийн хэддүгээр ангийн, хэн гэдэг хүүхэд болох талаар мэдээллийг уралдан мэдээлдэг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэх орчин нь ахуйн шинжтэй болж байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охидын гэмт хэрэг шийдэгдэж дуустал төрийн хамгаалалтад авдаг зохицуулалт үгүйлэгдэж байна.

Хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр салбар дундын зохицуулалтыг сайжруулахад төрийн нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байна. Хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр хүүхдийн байцаагчийн орон тоог бий болговол хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргүүд буурна гэж байсан. Тийм ч учраас ЦЕГ-ын дэргэд хүүхдийн 150 гаруй байцаагч ажиллаж байна. Гэхдээ тэд сандал дээрээсээ хэрэг бүртгэлийн дугаар нээгээд суудаг албан тушаалтнуудын тоог нэгээр нэмлээ. Хүүхдийн эрхийг хамгааллийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс үр өгөөжтэй ажиллахыг энэ хэвлэлийн хурлаар уриалж байна.

Хүүхдийн эрх, хүчирхийлэл ярьж УИХ-ын эрхэм гишүүний алдар хүнд олж авсан эмэгтэй гишүүд бий. Та бүхэн ажлаа хийж, хүчирхийлэлд өртсөн охидын эрхийн асуудалд анхаарал хандуулахыг хүсэж байна” гэв. 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

90.166.52.64Зочин   • 2021, 10 сарын 13. 2 цаг 30 минут

Bas neg muruudugch

192.82.78.39   • 2021, 10 сарын 12. 22 цаг 43 минут

hujaa

192.82.83.73Зочин   • 2021, 10 сарын 12. 18 цаг 38 минут

банзал ч гэмээр бантан ч гэмээр энэ хүүхэн хуульч гэж бодохоор ой гутах юм доо

202.179.27.72Зочин   • 2021, 10 сарын 12. 11 цаг 46 минут

энэ хүүхэнд санал өгсийшдээ тэгээд гараагүй ийм хүмүүсийг их хуралд гаргах хэрэгтэй шүү

70.93.178.224Би   • 2021, 10 сарын 12. 4 цаг 31 минут

Монголчуудын оюуны хоосрoл сэтгэхүй тархины ядуурал энэ төрлийн гэмтхэргийн гол үндэс үх хүүхдээ хамаатан саднаа дагавархүүохиноо эцэг эхээ зоддог нүддэг хүчирхийлдэг энэ нь бүгд ухамсар ёс суртхуун сэтгэхүй оюуны дутмагшил хоосрол зэрлэгшсэн байдлын б үр дагавар өөр юу ч биш хүнээ хөгжүүл багаас нь хүн хүнээ хайрладаг эцэг эх элгэн саднаа хүндэлдэг гэр орон гудамж талбай хаана ч зөв ёс зүйтэй байж эрх үүргээ ухамсарладаг иргэд болгон хүмүүлүүлэх цогц сургалтын систэм ииг айл гэр бүр сургууль олон нийтийн байгууллага бүр хэрэгжүүлдэгболсон цаг

73.37.19.86Зочин   • 2021, 10 сарын 11. 22 цаг 22 минут

Manai gichii gishuud yamarch asuudald od toolood hevtej baih uimaa.

64.119.16.134Зочин   • 2021, 10 сарын 11. 21 цаг 51 минут

ENE NEG YUM OYUNIIG DAGAAD L GUIGEED BAISAN DARAA N ARDCHILSAN NAM GETSEN GUIJIISAN UGTAA BOL DORLIGJAVIIN L DAGUUL GULUG YUM BAIGAA YUM TEGEHEER OILGOMJTOI BIZDEE

73.37.19.86Зочин   • 2021, 10 сарын 11. 22 цаг 20 минут

Shaa2

66.181.191.24   • 2021, 10 сарын 11. 20 цаг 53 минут

hudlaa shaajaagaan

192.82.78.112Иргэн   • 2021, 10 сарын 11. 18 цаг 32 минут

Үнэн. Маш зөв хэллээ. УИХ-ын эмэгтэй гишүүд анхаараарай.

202.179.24.10zochin   • 2021, 10 сарын 11. 17 цаг 48 минут

tegeedel Anandbazariig omoorood baidag ene erch barigchid !!!m tanar ingej danalzachgui schuu !!! bid nechel chatuutai. Ene busguid ajliin amjilt chusei

202.126.88.148Зочин   • 2021, 10 сарын 11. 16 цаг 52 минут

mundag busgui shuu ajild ni amjilt husie

202.126.88.148Зочин   • 2021, 10 сарын 11. 16 цаг 51 минут

Mash zow asuudal hondojee ene bulgamaa gedeg busgui esyoinopon jil huuhed emegteichuudiin toloo duu hooloi bolj temtsej hohirson olom huuhded ungui huuli zuin tuslaltsaa uzuulj omgoolj yawaa mundag emegtei de ene hudalaa uls tor hiideg pop emegteichuudiin hajuud l jinhen huulich hun de iim l emegteichuud uul ni uls tord garwal emegteichuud huuhdiin toloo ih olon huuli sanaachilna da

122.210.133.193Зочин   • 2021, 10 сарын 11. 16 цаг 27 минут

Ene bas l ooroo tednii negen adil ner aldar erh medliin toloo met. Chimeegui huuhdiin toloo ajlaa hiigeed yavj bga uls zondoo

43.228.130.188зочин   • 2021, 10 сарын 11. 16 цаг 17 минут

энэ Булгамаа гэх хүүхний хэлж ярьж байгаа зүйл зөв шүү... энэ хүүхэн очир төв дээр 12 настай охин амь алдсан асуудалд хохирогчыг өмгөөлж байсан даа ....

112.72.15.182иргэн   • 2021, 10 сарын 11. 14 цаг 33 минут

энэ нөхөр бас л тэдний замаар явж байгаа бус уу?

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.