2021 оны 10-р сарын 11
16 цаг 56 минут

Сангийн сайд: 2022 онд 36 сая тонн нүүрс экспортолно

Замын-Үүдэд үүсээд буй нөхцөл байдлын талаар улс хоорондын ачаа тээврийн жолооч нар нэгдэж, мэдээлэл хийлээ. Тэд "Ачааны үнийг жолооч нар өсгөж, хөөрөгдүүлж байна гэсэн буруу мэдээлэл нийгэмд тараагаад байна. Өдөрт Замын-Үүдээс Эрээн рүү иргэдийн 25-хан машин орж байна. Засгийн газрын цохолттой нүүрсний 40 гаруй машин орж байна. "25-хан машин орж байгаа учир гацаа үүсч байна. Тиймээс бид Эрээн рүү орж байгаа тоогоо нэмээд 100-гаар нь оруулаад өгөөч ээ. Тэгвэл ачаа тээврийн үнэ хүссэн, хүсээгүй бууна. Үнийн хөөрөгдлийг өсгөөд байгаа бодит байдал нь энэ" гэдгээ илэрхийлсээр байна. Ковид гараагүй байхад 200 гаруй машин явдаг байсан. Ард түмэн бухимдаад ирэхээр жолооч нар үнээ нэмж байна, гацаагаад байна гээд бид нар руу чихэж байна. Бид Засгийн газрын гэрээний дагуу Эрүүн рүү ордог. Засгийн газар "Та бүхний дээд тээврийн хөлс 10 сая төгрөг. Энэ гэрээг хийвэл хий, хийхгүй бол орох, гарах эрхийг хаана" гэсэн. Бид гэрээний л дагуу ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 1 машин улиралд 1 удаа л орж байна. 5000 гаруй жолооч нар байна. Эрээнд байгаа жолооч нар цөөдөөд, Монголоос жолооч авах боломжгүй бол Өвөрмонгол жолооч нар гаргаж өгөөч. Бид эндээ чөлөөтэй 100-гаар нь гаргая. Тэгэж байж үнийн хөөрөгдөл буурна" гэсэн юм.

Тэгвэл энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад "Нүүрсний экспорт үнэхээр хүнд байна. Өнгөрсөн долдугаар сард хийсэн тодотголоор 28 сая тонн нүүрсийг жилийн эцэс гэхэд гаргая гэж тооцоолж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар энэ тоондоо хүрэх маш хүнд байна. Ийм байдалд 2022 оны төсвийг хийхдээ нүүрсний экспортыг 2019 оны түвшинд хүргэх буюу сөрж том зорилго тавьсан. 2022 онд 36 сая тонн нүүрсийг экспортолно. Гэхдээ үүнээс бага дүн тавьж төсвөө хийх эрх бидэнд байхгүй. Учир нь 2021-2022 онд Монгол Улсын гол экспортуудын түүхий эдүүдийн үнэ бидэнд маш том боломжийг олгосон. Тэр боломжоо бид энэ жил алдаж байгаа нь маш харамсалтай. Тиймээс 2022 онд зохион байгуулалт, гадаад харилцаандаа онцгой анхаарч экспортын тоог нэмэхэд зорьж ажиллана.

2019-2020 онд бид хоёр хөршөөсөө болгоомжлоод хилээ хаасан бол урд хөрш энэ жил биднээс болгоомжлоод хил дээрээ нарийн дэг журам мөрдөж экспортийн тоог багасгасан. Энэ хязгаарлагдмал байдал 2022 оны өвлийн олимп хүртэл үргэлжлэхийг үгүйсгэхгүй" гэв.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.189.137Иргэн   • 2021, 10 сарын 11. 21 цаг 04 минут

Төр дангаараа асуудал шийдэх гэж зовоод байх юм. Хувийн хэвшлээ дэмждэг байсан бол аль хэдийнээ 30- 40 сая тн нүүрс экспортлодог болчих байсан юм. Ачаагаа даахгүй сөхөрсөөр төр мөхөхдөө туллаа.

197.210.85.91Mongol   • 2021, 10 сарын 11. 21 цаг 00 минут

contact support@ectbanks.com for loan urgently $85,000 - $250,000

192.82.91.2Зочин   • 2021, 10 сарын 11. 20 цаг 02 минут

Би чадахгүйн байна гээд чаддагт нь ажлаа өг л дөө

203.98.76.100Зочин   • 2021, 10 сарын 11. 17 цаг 58 минут

Тэгээд та нарт ямар нэгэн боломж, гарц байдаггүй юм уу. Үхэж байсан хүүрнүүд юм аа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.