2021 оны 10-р сарын 13
13 цаг 45 минут

Тээвэрчид: ЗТХ-ын сайд Л.Халтарын шийдвэрийг цуцлах шаардлагыг ерөнхий сайдад хүргүүлж байна

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Цогтцэций-Чойр чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг эсэргүүцсэн жолооч нар Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичиг хүргүүллээ. Шаардлагад "Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтарын гаргасан дээрх шийдвэрийн хүчингүй болгох, нүүрсны экспортын тээврийг үргэлжлүүлэхийг хүсч байна" хэмээжээ.

Тээвэрчин Э.Болдбаатар "Коронавирусийн тархалттай холбоотойгоор нүүрс тээврийн экспорт зогссон. Гашуунсухайт-Шивээхүрэн боомтод бөмбөлөг гэх тогтолцоо үүссэн. Энэ нь 30-40 тээвэрчинг 28 хоног тусгаарлан шинжилгээ аваад, тэдний дотроос нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд дахин 28 хоног тусгаарлах байдлаар 2-3 сар хоригдсон маш олон хүн байна. Мөн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж тусгаарлах байранд хорьж байгаа нь ердөө мөнгө угааж буй үйлдэл юм. Цагаанхаданд эерэг гараад, энд ирээд сөрөг гарсан 1000 орчим тээвэрчид байна" гэв.

Мөн "Тээвэр эхэлнэ гэж олон газраас тээвэрчдийг цуглуулчихаад тодорхой бус байдлаар гэнэт зогсоодог нь маш олон тээвэрчдийг хохироож байна. Тээвэр зогсоно гэдэг бол тээвэрчид өр зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Мөн өрхийн ямарч орлогогүй болж байна. Орлогогүй болсон хүмүүс хэрхэн амьдрах вэ. Тиймээс бид эсэргүүцлээ илэрхийлж байна. Бид зөвхөн дотоодын тээвэрт явдаг.

Нүүрстээвэр энэ оны тавдугаар сард зогсоод 50 орчим хоногийн дараа дахин эхэлсэн боловч аравдугаар сарын 20-ноос дахин зогсоох болсон байна. Хэрэв энэ шийдвэр хэвээр үлдвэл дараа дараагийн эсэргүүцлийн хэлбэрт шилжихээ тээвэрчид илэрхийлж байна" гэлээ.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.184.175Иргэн   • 2021, 10 сарын 14. 13 цаг 02 минут

Жолооч нар нүүрс зөөдөг том машиныг зээлээр авсан байдаг. Тэгээд нүүрсний тээврийн зогсоохоор банкны зээл нь зогсохгүй байна. Одоо яах болж байна. Одоо энэ нэг короногийн хуулиа хурдан цуцлаач ээ Мангаруудаа энэ хууль чинь цаасан дээр л байгаа болохоос амьдрал дээр хэрэгжиж байгаа юм нэг ч алга. Нүүрс тээврээр оролдохоо болиод зүгээр л хуучнаар нь явуулаа шинжилгээ өгөөд л явахад асуудалгүй Хятад улс тэгж байна гээд хуцаад байхын тэр хамаагүй шүү Монгол улс тусгаар улс шүү.

192.82.87.184Зочин   • 2021, 10 сарын 13. 16 цаг 13 минут

Тулгалт хийж байгаад санасандаа хүрнэ гэж бодож байгаа бол жолооч нөхөд Хятад улсад тээвэр хийгээч.Шинжилгээ хуурамч хийгээд байгааг мэдэж байгаа бол нэр устай нь хэлээч.Халтарын түмэн зөв. Говь тал нутаг цөлжиж байгаа чинь энэ жолооч нарын цадиггүй авир,олон салаа замаас үүссэн асуудал.

90.166.52.64Зочин   • 2021, 10 сарын 13. 21 цаг 52 минут

Tiim shvv

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.