2021 оны 10-р сарын 13
15 цаг 55 минут

Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн иргэдийг сонгуулийн нэмэлт саналт хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байна

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан. Гэвч зарим хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаад байгаа. Нэмэлт санал хураалтыг дээрх хоёр тойргийн 131 хэсэгт аравдугаар сарын 16-ны 07:00-22:00 цагт зохион байгуулна.

УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нэрсийн жагсаалтад 50.751 сонгогч бүртгэгдсэнээс 18.796 сонгогч буюу 37.03 хувь нь саналаа өгчээ. Тэгвэл УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй 113.993 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “...сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” гэсэн заалт бий.

Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцох юм. Уг санал хураалтад оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох хуулийн зохицуулалттай.

2021 оны аравдугаар сарын 16-ны бямба гарагт болох УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад  Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчдыг саналаа өгөхийг урьж байна.

 Жич: 2021.10.10-ны өдөр нөхөн сонгуульд саналаа өгсөн сонгогчид хамаарахгүй.

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн АТГ-ын даргад шалгуулах хүсэлт өгч байсан АЛБАН БИЧИГ26 минут 39 секундын өмнөЁ.Баатарбилэг: Суманд соёлын төв, спорт зал, музей барьж байгаа нь үндсэн хуулийн зарчим1 цаг 6 минутын өмнөБясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ1 цаг 52 минутын өмнөМал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувь буурчээ2 цаг 7 минутын өмнөНЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогох болсон тул ажлаа өгөхөөр болжээ2 цаг 8 минутын өмнөБ.Жавхлан: Төрийн өмчийн компаниудад дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон2 цаг 31 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон2 цаг 38 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг2 цаг 42 минутын өмнөГ.Амартүвшин: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв3 цаг 46 минутын өмнөЛ.Мөнхбаатар: Яам салбарынхаа бодлого чиглэлийг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажлуудтай зууралдсаар байна5 цаг 10 минутын өмнөНөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат аварга Б.Бат-Эрдэнэд мэхийн хүндэтгэл үзүүллээ6 цаг 25 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугарыг БСШУС-ын байнгын хорооны гишүүнээр баталлаа6 цаг 35 минутын өмнөД.Ганбат: Нөхөн сонгуулиар орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ичих хэрэгтэй6 цаг 59 минутын өмнөБарилгын компаниудын 70-80 хувь нь дампуурч, дараагийн шок үүсэхэд бэлэн байна7 цаг 31 минутын өмнөЭ.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө7 цаг 34 минутын өмнөН.Алтанхуяг: МАН-аас сонгогдсон залуус буруугүй, бор халзан хонь байсан ч ялалт байгуулана7 цаг 38 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ7 цаг 52 минутын өмнөӨчигдөр эрүүлжүүлэх байранд 200 иргэн хоножээ7 цаг 57 минутын өмнөН.Сугар: Зайсанд барилгын ажил эхлүүлсэн компанид нийслэлээс зөвшөөрөл олгоогүй8 цаг 8 минутын өмнөШӨХТГ: Чанарын шалгалтад хамрагдсан барилга угсралтын компаниудын цонхны 50 хувь нь шаардлага хангасангүй8 цаг 14 минутын өмнө"Дарханы замын хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангийн хөдөлгөөнийг нээнэ"8 цаг 18 минутын өмнөБ.Төмөр: Брүүклин гурав дараалан аварга авч чадна8 цаг 59 минутын өмнөНийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага эхэллээ9 цагийн өмнөЭ.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө9 цаг 5 минутын өмнөАрдчилсан намын “хурцын тасгийнхан“9 цаг 6 минутын өмнөУлаанбаатарт 10 хэм дулаан байна9 цаг 7 минутын өмнө“Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх9 цаг 47 минутын өмнө“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана10 сар 20. 15:56Г.Дамдинням: Л.Халтар сайд бидэнтэй яг л гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна10 сар 20. 15:30Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10 сар 20. 12:41
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.