2021 оны 10-р сарын 13
17 цаг 45 минут

ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд

    Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний эрх шилжүүлэх болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөө гаргаж, ирэх оны төсвийн тухай хууль батлагдсан даруйд баталгаажуулж, холбогдох байгууллагад хүргүүлэн бэлтгэл ажлыг хангаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг үүрэг болголоо.
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зохих журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд тус компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг боломжит эх үүсвэрээс шийдвэрлэхийг Сангийн сайд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад даалгалаа.
  • Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэхийг хуралдаанаас үүрэг болгосон байна.
  • Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулга хийв.
  • Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор 64 баримт бичгийг хүчингүй болголоо. Үүнтэй холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
  • Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд одоо ашиглаж байгаа 52 нэгж талбараас эхний ээлжинд тус нийгэмлэгийн барилга, байгууламжийн байрлаж байгаа 49 нэгж талбарын газар ашиглах эрхийг 2021 оны аравдугаар сард багтаан баталгаажуулах асуудлыг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт болон Нийслэлийн Засаг даргад даалгав.
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.232Зочин   • 10 сарын 14. 8 цаг 41 минут

Оюун Эрдэнэ та хурдан зайл. Чаддаг юм бол тэр Бэрх тосгондоо /таны статусаар сум гэлүү/ очиж сэргээ. тэндэхийн айл өрхийн нийгмийн асуудлыг шийлдвэрлэхээ бод

Шинэ мэдээ

Чимээгүй “ирэх” нулимс8 минут 46 секундын өмнөД.Хаянхярваа Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлжээ2 цаг 40 минутын өмнөЁ.Баатарбилэг: Суманд соёлын төв, спорт зал, музей барьж байгаа нь үндсэн хуулийн зарчим3 цаг 19 минутын өмнөБясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ4 цаг 4 минутын өмнөМал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувь буурчээ4 цаг 19 минутын өмнөНЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогох болсон тул ажлаа өгөхөөр болжээ4 цаг 20 минутын өмнөБ.Жавхлан: Төрийн өмчийн компаниудад дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон4 цаг 44 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон4 цаг 51 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг4 цаг 54 минутын өмнөГ.Амартүвшин: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв5 цаг 59 минутын өмнөЛ.Мөнхбаатар: Яам салбарынхаа бодлого чиглэлийг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажлуудтай зууралдсаар байна7 цаг 22 минутын өмнөНөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат аварга Б.Бат-Эрдэнэд мэхийн хүндэтгэл үзүүллээ8 цаг 38 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугарыг БСШУС-ын байнгын хорооны гишүүнээр баталлаа8 цаг 47 минутын өмнөД.Ганбат: Нөхөн сонгуулиар орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ичих хэрэгтэй9 цаг 12 минутын өмнөБарилгын компаниудын 70-80 хувь нь дампуурч, дараагийн шок үүсэхэд бэлэн байна9 цаг 43 минутын өмнөЭ.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө9 цаг 47 минутын өмнөН.Алтанхуяг: МАН-аас сонгогдсон залуус буруугүй, бор халзан хонь байсан ч ялалт байгуулана9 цаг 50 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ10 сар 21. 10:32Өчигдөр эрүүлжүүлэх байранд 200 иргэн хоножээ10 сар 21. 10:26Н.Сугар: Зайсанд барилгын ажил эхлүүлсэн компанид нийслэлээс зөвшөөрөл олгоогүй10 сар 21. 10:16ШӨХТГ: Чанарын шалгалтад хамрагдсан барилга угсралтын компаниудын цонхны 50 хувь нь шаардлага хангасангүй10 сар 21. 10:10"Дарханы замын хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангийн хөдөлгөөнийг нээнэ"10 сар 21. 10:06Б.Төмөр: Брүүклин гурав дараалан аварга авч чадна10 сар 21. 9:24Нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага эхэллээ10 сар 21. 9:23Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө10 сар 21. 9:19Ардчилсан намын “хурцын тасгийнхан“10 сар 21. 9:18Улаанбаатарт 10 хэм дулаан байна10 сар 21. 9:17“Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10 сар 21. 8:37“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана10 сар 20. 15:56Г.Дамдинням: Л.Халтар сайд бидэнтэй яг л гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна10 сар 20. 15:30
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.