2021 оны 10-р сарын 14
10 цаг 17 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казакстан улсад албан ёсоор айлчлахыг урьжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 10 дугаар сарын 13-ны өдөр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бараалхав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч К-Ж. Токаевт уламжилж, Монгол Улсын гадаад бодлогод Казахстан Улстай харилцах асуудал чухал байр суурь эзэлдэгийг онцлон тэмдэглэв. Мөн Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг улам бататгахын төлөө байгаагаа илэрхийлэв.

 

Ирэх 2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэхүү ойг ёслол төгөлдөр тэмдэглэх талаар хоёр тал ярилцав. Мөн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа нь хоёр орны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг дурдаад цаашид энэхүү салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах талаар санал солилцож, ялангуяа худалдаанд саад бэрхшээл учруулж буй тээвэр логистикийн асуудалд анхаарч ажиллахаар болов.

 

Казахстан Улсын Ерөнхийлөгч К-Ж.Токаев Монгол Улс нь Казахстаны найдвартай стратегийн түнш гэж онцлоод манай хоёр ард түмэн түүхэн нягт холбоотой гэв. Мөн манай хоёр улс олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмждэг сайхан уламжлал тогтсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч К-Ж. Токаев Монгол Улсад казах үндэстнүүд нь өөрийн хэл, соёл, ёс заншлаа хадгалахад маш таатай нөхцөлд оршин суудагт Монгол Улсын төр засаг, монголын ард түмэнд гүн талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсад албан ёсоор айлчлахыг урив.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.41zochin   • 10 сарын 14. 18 цаг 58 минут

хасаг улсад амжилт хүсье!

77.38.148.28хн   • 10 сарын 14. 16 цаг 20 минут

очиж ковидоо тараах нь дээ.ковидын хаан

37.173.132.125Зочин   • 10 сарын 14. 14 цаг 44 минут

тийшээ очиж яадаг юм.

192.82.87.144сандаг   • 10 сарын 14. 12 цаг 28 минут

манай түүх тх гуйвуулдаг хуурамч эрдэмтэдтэй улс учир нэг их хамаатан садан болохоо ярихаа болгоомжлох шаардлагатай л улс даа.

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн АТГ-ын даргад шалгуулах хүсэлт өгч байсан АЛБАН БИЧИГ1 цаг 36 минутын өмнөЁ.Баатарбилэг: Суманд соёлын төв, спорт зал, музей барьж байгаа нь үндсэн хуулийн зарчим2 цаг 15 минутын өмнөБясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ3 цагийн өмнөМал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувь буурчээ3 цаг 16 минутын өмнөНЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогох болсон тул ажлаа өгөхөөр болжээ3 цаг 17 минутын өмнөБ.Жавхлан: Төрийн өмчийн компаниудад дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон3 цаг 40 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон3 цаг 47 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг3 цаг 50 минутын өмнөГ.Амартүвшин: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв4 цаг 55 минутын өмнөЛ.Мөнхбаатар: Яам салбарынхаа бодлого чиглэлийг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажлуудтай зууралдсаар байна6 цаг 18 минутын өмнөНөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат аварга Б.Бат-Эрдэнэд мэхийн хүндэтгэл үзүүллээ7 цаг 34 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугарыг БСШУС-ын байнгын хорооны гишүүнээр баталлаа7 цаг 44 минутын өмнөД.Ганбат: Нөхөн сонгуулиар орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ичих хэрэгтэй8 цаг 8 минутын өмнөБарилгын компаниудын 70-80 хувь нь дампуурч, дараагийн шок үүсэхэд бэлэн байна8 цаг 39 минутын өмнөЭ.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө8 цаг 43 минутын өмнөН.Алтанхуяг: МАН-аас сонгогдсон залуус буруугүй, бор халзан хонь байсан ч ялалт байгуулана8 цаг 46 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ9 цаг 1 минутын өмнөӨчигдөр эрүүлжүүлэх байранд 200 иргэн хоножээ9 цаг 6 минутын өмнөН.Сугар: Зайсанд барилгын ажил эхлүүлсэн компанид нийслэлээс зөвшөөрөл олгоогүй9 цаг 17 минутын өмнөШӨХТГ: Чанарын шалгалтад хамрагдсан барилга угсралтын компаниудын цонхны 50 хувь нь шаардлага хангасангүй9 цаг 23 минутын өмнө"Дарханы замын хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангийн хөдөлгөөнийг нээнэ"9 цаг 27 минутын өмнөБ.Төмөр: Брүүклин гурав дараалан аварга авч чадна10 сар 21. 9:24Нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага эхэллээ10 сар 21. 9:23Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө10 сар 21. 9:19Ардчилсан намын “хурцын тасгийнхан“10 сар 21. 9:18Улаанбаатарт 10 хэм дулаан байна10 сар 21. 9:17“Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10 сар 21. 8:37“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана10 сар 20. 15:56Г.Дамдинням: Л.Халтар сайд бидэнтэй яг л гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна10 сар 20. 15:30Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10 сар 20. 12:41
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.