2021 оны 10-р сарын 14
14 цаг 24 минут

"Эрдэнэ Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Дэлхийн банкны "ТҮНШЛЭЛ" хөтөлбөрийн багтай уулзлаа

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа өнөөдөр Дэлхийн банкны “Нөөцийн зөвлөгөө, удирдлагын түншлэл” хөтөлбөрийн багийн гишүүдтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд хэлэхдээ “Үндэсний баялгийн сан байгуулах чиглэлээр Дэлхийн банкны 20 гаруй жилийн туршлагатай мэргэжлийн багтай хамтран ажиллаж, туршлага судлах гэж буйдаа баяртай байна. “Алсын хараа-2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндэсний баялгийн сан байгуулах асуудал багтсан. Иймд  баялгийн санг бий болгохтой холбоотойгоор хүний нөөцийг чадавхижуулах, бэлтгэх, сургах асуудал чухал байна” гэлээ. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев уул уурхайн баялгийг зөв удирдах, баялгийн сан байгуулах чиглэлд “Түншлэл” төслийн багийнхан туршлагатайг хэлээд цаашид нээлттэй санал солилцоход бэлэн байна гэсэн юм.  “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа уулзалтын үеэр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга бүрдэл хэсгийг компанийн хамт олон өнгөрсөн хугацаанд боловсруулж, Засгийн газарт хүлээлгэн өгөн,  УИХ-ын намрын чуулганаар уг хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон.  

Дэлхийн банкны “Нөөцийн зөвлөгөө, удирдлагын түншлэл” төслийн багийн зүгээс нэгдүгээрт, Үндэсний баялгийн санг байгуулахдаа улсын төсөвтэй ил тод, нээлттэй, зөв зохистой байдлаар уялдуулж авч явах, хоёрдугаарт, цаашдаа энэ чиглэлийн санг авч явах хүний нөөц, боловсон хүчнийг сайтар бэлтгэх, сургах чиглэлд анхаарах ёстойг зөвлөлөө.

Уулзалтын дараа,  “RAMP” буюу “Нөөцийн зөвлөгөө, удирдлагын түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд ямар онцлох ажлууд хийдэг талаар товч танилцуулгыг тус хөтөлбөрийн Санхүүгийн ахлах ажилтан Ф.Д.Хонг танилцууллаа.  Уг хөтөлбөр нь хөрөнгийн менежмент, зөвлөгөө, сургалт гэсэн 3 үндсэн чиглэлээр дэлхийн олон улс оронд үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн баг юм. Тус хөтөлбөр 20 жил үйл ажиллагаа явуулахдаа 650 мянган ам.доллараас эхэлж, байсан бол удирдлага дор байгаа хөрөнгө 2021 оны 06 дугаар сарын байдлаар 30 тэрбумд хүрсэн байна.

Уулзалтад “Эрдэнэс Монгол” компанийн  Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Л.Энхболд, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Н.Нарангэрэл болон Гэрээ, эрх зүй хамтын ажиллагааны газрын захирал Б.Сүндэръяа  Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев, тус банкны уул уурхай, санхүү эдийн засаг хариуцсан мэргэжилтнүүд болон  “Түншлэл” хөтөлбөрийн багийн гишүүд цахимаар оролцов.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.173иргэн   • 2021, 10 сарын 18. 7 цаг 36 минут

энэ хаянхярваа, унтдаг оюунхорол, бохь зажилдаг амарзаяа нтр ийг өшиглөөд явуулж болдоггүй юм бх даа новшнууд

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.