2021 оны 10-р сарын 17
15 цаг 44 минут

Д.Сумъяабазар: “Зайсан Хилл“ цогцолбор дахь “Собт трейд“ компани гурав дахь удаагаа зөрчлийн хэргээр шалгагдаж байна

НОК-ын дарга Д.Сумъяабазар "Зайсан Хилл"-д зохион байгуулагдсан "Камертон" хамтлагийн тоглолтын асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь халдварын тархалт өндөр, УОК-ын шийдвэрээр дотоод орчин арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон үед ийнхүү тоглолт зохион байгуулсаныг иргэд эсэргүүцэж байгаа юм.

Д.Сумъяабазар "Хотын даргын хувьд эдийн засгаа дэмжих зорилгоор ААН, байгууллагуудын үйл ажиллагааг нь өнгөрсөн гуравдугаар сараас хойш үе шаттайгаар нээж байгаа. Цаашдаа ч дэмжиж ажиллана. Гэхдээ нөхцөл байдал амаргүй байгаа тул мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж, зөвлөгөө өгсний дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллага, захирагчийн ажлын алба хамтран ААН-үүдтэй хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа.

Аравдугаар сарын 15-нд "Зайсан Хилл"-д зохион байгуулагдсан "Камертон" хамтлагийн тоглолтын тухайд тайлбар өгье. "Зайсан Хилл" цогцолбор дахь "Собт трейд" ХХК нь Нийслэлийн захирагчийн ажлын албатай хариуцлагын гэрээ байгуулаагүй, түр журмыг зөрчсөн. Өнгөрсөн наймдугаар сараас хойш гурав дахь удаагаа зөрчлийн хэргээр шалгагдаж байна. Наймдугаар сарын 3-наас хойш "Зайсан Хилл" цогцолборт арваад зөрчлийн шинжтэй асуудал гарсан. Түрээслэж байгаа олон ААН-үүдийн үйл ажиллагаатай холбоотой. Мэргэжлийн байгууллагуудаас шаардлага тавьсаар ирсэн.

Тиймээс удаа дараагийн зөрчил гаргасан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авна" хэмээлээ.

Мөн тэрбээр "Хариуцлагын гэрээ"-нд шинэ нэмэлт заалт орсон. Энэ нь урлаг, уран сайхны тоглолт, спортын заал танхим бусад төрлийн үйл ажиллагааг явуулахад заалны дүүргэлт 50 хувь байна гэж заасан байгаа. Тиймээс ААН-үүд хариуцлагаа маш сайн ухамсарлах хэрэгтэй байна. " гэсэн юм.

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.127.170Зочин   • 10 сарын 18. 11 цаг 54 минут

Томчуудын асуудал хэзээ хууль журмаараа шийдэгдэж байлаа. Энэ асуудал ингээд таг чиг өнгөрнө

66.181.161.38Amraa   • 10 сарын 17. 15 цаг 57 минут

Odo mini gazrin erhiig haalaa yu haa haa butsagad neechin zuger neej chadahgui bol shadar said ywad yahimnbe neeren

Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хүрэхгүй хувь нь л хөдөлмөр эрхэлдэг9 цаг 11 минутын өмнөД.Ганболд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил хөдөлмөрлөж, эх орондоо баялаг бүтээгч болж чадна9 цаг 17 минутын өмнөАмьд явмаар байна11 сар 30. 13:22З.Цэвээндорж: Нийтийн тээврийн салбарт туршлагатай жолооч дутмаг байна11 сар 30. 11:45ТАНИЛЦ: Уртасгасан цагаар болон богино эргэлтээр иргэдэд үйлчилж буй автобусны чиглэл, цагийн хуваарь11 сар 30. 11:31ЭМЯ: 393 тохиолдол шинээр батлагдаж, 8 хүн нас барлаа11 сар 30. 11:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бидэнд хөрөнгө мөнгө бага байсан ч Соёлын яам байнга ажлаа явуулж байх ёстой11 сар 30. 10:52Магдалена Андерссон долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа Шведийн Ерөнхий сайдаар сонгогдлоо11 сар 30. 10:42ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Шинэ мутаци хувилбартай тэмцэх хоёр л СТРАТЕГИ байгаа11 сар 30. 10:29“Оюу толгой”-н ТУЗ гүний уурхайд зориулж, 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталжээ11 сар 30. 10:28Б.Ууганбаяр: Гадаадад явж байхад тухайн улс нь хилээ хаавал тус улсдаа хязгаарлалтад орох эрсдэл үүснэ шүү11 сар 30. 10:26О.Батнайрамдал: Үе үеийн ЗГ-ын “толгойны өвчин“ болсон шатахууны үнийг одоо төр биш зах зээл тогтооно11 сар 30. 9:17Г.Амартүвшин: Соёлын салбарын хөгжлийг тодорхойлоход мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно11 сар 29. 17:30Б.Бямбадорж: III тунгийн дархлаажуулалтын идэвхи сэргэж байна11 сар 29. 13:45Турк улсаас ирсэн Украин иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа11 сар 29. 13:44“Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна“11 сар 29. 13:41Д.Ганбат: Чөлөөт бүсийн тухай хуульд тодорхойгүй зүйл олон байна11 сар 29. 13:40Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна11 сар 29. 13:39Нийслэл ирэх онд 1 их наяд 642.4 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна11 сар 29. 11:31Б.Мөнхбаяр: Эзэнгүй нохдын тоо толгой өсөж байгаа нь иргэдийн ухамсар муу байгаатай холбоотой11 сар 29. 11:11ЭМЯ: 190 шинэ тохиолдол илэрч, 5 хүн нас баржээ11 сар 29. 11:02ДЭМБ: PCR оношлуур Омикрон хувилбарыг илрүүлж чадаж байна11 сар 29. 10:32ЗТХЯ: Төмөр замын тээврийг зогсоосонтой холбогдуулан Боомтын зөвлөл хуралдана11 сар 29. 10:30Зарим төрийн нарийнуудыг сэлгэн томилж, 5-6 жил ажилласан агентлаг, ТӨҮГ, ТӨК-иудын дарга, захирлуудыг солино11 сар 29. 9:13Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ11 сар 28. 23:59Хүүхэд, эхчүүдийн эрхийг зөрчдөг хуурамч шүүгчдийг зайлуулъя11 сар 28. 15:30Мутацид орсон шинэ вирус 500 дахин хурдтай тархаж байна11 сар 27. 1:25ТАНИЛЦ: Маргааш ажиллах худалдааны төвүүдийн ЦАГИЙН ХУВААРЬ11 сар 25. 15:29Урчуудын эвлэлийн шинэ Ерөнхийлөгч П.Ганбат уран бүтээлчдээ хулхидсаар байх уу11 сар 25. 15:21Хүчирхийлэгчдийн өмнө бөхийдөг хуульчдаас шинэчлэлээ хийе, Ерөнхийлөгч өө11 сар 25. 14:29
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.