Эрүүгийн цагдаагийн албанаас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр арилжааны банкны данснаас хэрэглэгчид их хэмжээний мөнгөө алдсан асуудалд ямар хяналт, шалгалт хийж байгаа талаарх сэтгүүлчийн асуултад албаныхан хариулсан юм.
ЭЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэг "Өнгөрсөн тавдугаар сард иргэн А-ийн данснаас найман сая төгрөг алдагдсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг хэргийг ЭЦА-аас өнгөрөгч есдүгээр сард олж илрүүлсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ба хоёр этгээдийг холбогдуулан шалгаж байна.
Хаан банк гэлтгүй өөр банкны дансаар мөнгөө алдсан гэх иргэд цагдаагийн байгууллагад ханддаг. Цагдаагийн байгууллага иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу бүртгэл судалгаандаа авч, шалгалтын ажиллагааг явуулдаг. Иргэдийн зүгээс ийм хүний дансанд мөнгө нь байхад яагаад шалгахгүй байгаа юм бэ гэх зүйлийг хэлдэг. Тухайн этгээд өөрийнхөө ашигладаг буюу хувийн данс руу мөнгө хийлгэхгүй. Энэ мэт шалтгаанаас үүдэн хэргийг мөрдөн шалгах явцад удаашрал үүсдэг тохиолдол бий" гэлээ.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
kart hulgailaad atm s kart dahi hamag mungiig avsan bhad kamer shuulgeh geed ch chadaagui.tsag min avsan atm bairlal medeed bhad tsagdaa ch bank ni ch huduldugguim bilee.hohi bolood duussan daa.
Цагдаа алдсан гээсэн юм олж өгдөггүй юм билээ. Хулгайч нартай хуйвалддаг
Цагдаа олж өгөхгүй ээ өөрсдөө бараг хамууд юм шиг байна гэсэн шүү хохь нь болоод дуусна
Hezecu ugui shuu huadla