МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар шинээр сонгогдсон отгон гишүүддээ үнэмлэхийг нь гардуулжээ. Энэ тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Их хурлын 18, 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчдийг дэмжин олонхоор саналаа өгч, дахин итгэл хүлээлгэсэн Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн сонгогчиддоо баярлалаа.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын нөхөн сонгуулиудад ийнхүү удаа дараалан МАН-д итгэл өгч байгаа сонгогч та бүхнийхээ энэ их итгэлийг зүтгэлээр хариулахын тулд бид хичээн ажиллах болно.
Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-ын нэр дэвшигчид олонхийн санал авсан ч сонгогчдын ирц анх удаагаа 50 хувьд хүрээгүйд эрх баригч намын хувьд санаа зовж дүгнэлт хийж байна.
Ардчилал бол олонхийн саналаар төр засгаа сонгон бүрдүүлдэг тогтолцоо. Ард түмнээс сонгогдон бүрдсэн төр засаг нь аль болох олон иргэдийн санал, дэмжлэгийг авсан байх учиртай. Гэтэл Монгол улсын иргэдийн сонгуулийн оролцоо жил ирэх тутам багасаж байгаа нь ардчиллын бэхжилтэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай.
Ковид 19 цар тахлын дэгдэлт өндөр байгаа, нөхөн сонгуульд оролцож буй сөрөг хүчний намууд, тэр дундаа улс төрийн хоёр дахь том хүчин АН-ын хуваагдал, олны дундах нэр хүнд зэрэг хүчин зүйлс сонгуулийн ирцэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Хэдий тийм боловч ирц, идэвх муу байсан нь сонгогчдын буруу биш, улс төрийн намд итгэх иргэдийн үнэлэмж буурсны хэмжүүр гэж үзэж улс төрийн намууд бид өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Сонгогчдын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудыг чадваржуулахад тогтолцооны шинэчлэл хэрэгтэй гэдгийг энэ удаагийн нөхөн сонгууль тод харууллаа.
Улс төрийн намууд иргэдийн улс төрийн боловсролд дэмжлэг үзүүлдэг, ардчилал, сонгуулийн оролцооны үнэ цэнийн талаар нийгмийг соён гэгээрүүлдэг нь ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын жишээнээс харагддаг. Цаашид сонгуулийн оролцоог дэмжих, төрийн үйл хэрэгт дуу хоолойгоо хүргэх боломжийг илүү нэмэхийн төлөө эрх зүйн шинэчлэлүүдийг хийх шаардлага бий болоод байна.
Тийм учраас бид улс төрийн намын шинэчлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу намуудыг цаг зуурын шинжтэй популист үйл ажиллагаа явуулдаг бус, алсын хараатай улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж өрсөлддөг, нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээж, санхүүжилтээ ил тод тайлагнадаг бодлогын намуудыг бий болгох ёстой.
Үүний тулд УИХ-д суудалтай, суудалгүй бүх намууд хамтран улс төрийн намын шинэчлэлийн үйл хэрэгт оролцохыг уриалж байна" гэлээ.
11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Муу Гитлерийн сүнс их хуцаж байнаа. Чи 24 онд очих газраа очноо.
muu hujaa
Намуудын удирдлагууд зөвхөн албан тушаалын төлөө өрсөлдөгч бузарууд.Коммунист дарангуйлагч намын генсек арьдчлалын тухай хуцаад яах ч билээ дээ.
Chi udahgui 2024 ond shorond oroh brltgelee sain beldeerei. Chi udahgui shorond ornoo Amarbaysgalan.
Намуудаас бүр залхсан шүү дээ.Сайхан ярина.Амьдрал дээр юу ч биелдэггүй,хугацаа 4 жилээр явсаар...
энэ нэг эргүү зда юу хуцаад байгаан. Гитлер царайлчаад зүгээр ялсан бол дуугай бай л даа
АН ямач хамаагүй. МАНгаруудад дургүй гэдгээ илэрхийлж байна
Чи ч ном сонин унш, телевиз үз. Наад тэнэг толгойгоо жаахан цэнэглэ. Энэ бол намын хурал, жагсаал цуглаан биш төрийн сонгууль. Төрийн сонгуульд иргэн бүр оролцох үүрэгтэй, эрхтэй. Энэ эрх үүргээ эдлэхээс татгалзсан атлаа сонгуулийн дүн гарсны дараа өтний ялаа шиг дүнгэнэхээ боль.
МАН -ын Төв байгууллага судалгаа тооцоотой сайн ажиллаж байгаа. Бат-Шугар УИХ-ын сонгуулиар 4-өөр гарсан нь тойрогтоо олон дэмжигчтэй болсон байсныг илтгэдэг. Дээр нь МАН-ын гишүүд, дэмжигчид хүч өгсөндөө. Ер нь олонхийн дэмжлэгийг бүрэн хүлээсэн дээ.
Үнэн бөлгөө.
ёстой тэнэгтэх юм аа. Одоо болж байгаа муу бүхэн МАН тай холбоотой. 100% засаглаж байж