АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Монгол Улсын Үндсэн xуулийн 16 дугаар зүйлийн 10, 16-д заасны дагуу иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж, улмаар Ковид-19 цар тахлын үеэр хууль иргэдэд үйлчлэх авч, эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй байх “Давхар стандарт” үзэгдэл бодитоор бий болоод байгааг эсэргүүцэн #NoNaadam, #NoDoubleStandart зэрэг хөдөлгөөнүүдийг өрнүүлсэн. Эдгээр хөдөлгөөнүүд эрх баригчдыг шүүмжилж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлж ирсний гол зорилго нь МАН-ын дангаар бүрдүүлсэн Засгийн газрын үед Үндсэн хуулийн 14.1-д тунхагласан “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” суурь зарчим алдагдаж буйг эсэргүүцсэнд оршино гэж АН үзэж байгаа бөгөөд, иргэдийн эдгээр хөдөлгөөнтэй байр суурь нэгтэй байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь удаа дараа эрээ цээргүй халдав. Мөн олныг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан дарга нартаа хариуцлага тооцож чадахгүй атлаа энгийн иргэддээ хүч хэрэглэх, дарамтлах, мөрдөн мөшгөх байдлаар илт ялгавартай хандаж, улмаар иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг урьдчилан хорих 461 дүгээр ангид 2021 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хориод байна.
Тэдний нэг нь өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байгаа бөгөөд биеийн байдал нь маш муу байгаа гэх мэдээг эрх баригчид огт тоохгүй байгааг эсэргүүцэж байна. Мөн эдгээр иргэдийг суллахыг шаардан иргэн Ц.Чинбат, Ц.Чинбат нар Сүхбаатарын талбай болон Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд тус тус өлсгөлөн зарлаад цөөнгүй хонож байхад эрх баригчид зориудаар үл тоомсорлож буй нь иргэнийхээ эрүүл мэнд, эрх чөлөөг хамгаалах төрийн үүргээ умартсан эс үйлдэл гэж үзэж байна.
Хүмүүний үндсэн эрхийг үнэт зүйлээ болгосны хувьд Ардчилсан нам нь шударга нийгэм, үнэн зөв үйлсийн төлөө тэмцдэг, тэмцсэнийхээ төлөө дарангуйлалд өртөж буй аливаа иргэдийг намын харьяаллаас үл хамааран өмгөөлөлдөө авч, хуульд заасан боломжит бүхий арга хэлбэрээр эрх ашгийг нь тууштай хамгаалах болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах ажиллагаа нь ялгавартай, тэгш бус, алагчилсан болж буй энэ завхралтай бид хэзээ ч эвлэрэхгүй. Иймд:
- Монгол Улсын Үндсэн xуульд заасан эрxээ эдэлснийxээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна.
- Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг баривчлах явцад цагдаагийн албан хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлүүдийг шалган тогтоож, цаашид хэрэг шалгах үйл ажиллагаанд хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг прокурорын байгууллагаас шаардаж байна" гэлээ.
16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ 2 хүний ард АН байсан болж байна уу... Тэдний турхирсан залуус уу. Ийм улс төрийн намыг татан буулгах ёстой.
хулхи нам хүн даана гэж юу байхав дээ
Гудамны хулигаануудыг АН нам өмөөрдөг болцон юм байна өө
Erdeneegiin t1 huuhdiig, sagsuu Mongolhuu 2iig bitgii tegej davraa. Tend shorondoo l baij baig. Bitgii gargaarai. MAH naad mangaruudiin huuhdiig humuujuuleed ogno.
аль нам нь вэ?
Ардын намын бууны нохой Ганбат ах нараа дарга нараа ялаас мулталах гэж их тэнэгтэж бнаа Элбэгдорж Эрдэнэ хоёрт ямар их өртөй ***** вэ
Дарга Эрдэнийнхээ хүү Одбаярыг аврахын төлөө явж байгаа нь зөв зөв. Тэгэхгүй бол Даргадаа загнуулна шүү дэ.
гэмт хэрэгтэнг аль нэг нам даалтанд авдаг болчихсон юмуу нөгөө талаар зөрчил гаргаад баисан нөхдииг питон ганбат мэтиин ан нөхдүүд турхиж баисан юм баина тэгэхээс тэнд хоригдож баигаа хүнд эд нар ямар хамаа баина эсвэл шүүх засаглалруу халдах гээд байна уу
Нам доторх бантангаа янзалж чадахгүй байж, хоригдсон хүн батлан дааж авах юм ярьж байдаг. АН-ын даалгавраар гудамжинд үймүүлж байгаад хоригдсон болж байна уу. Ямар нэг холбоотой хүнээ л хорихоос гаргах гэж зүтгэнэ дээ. Ингэж доош орох гэж. Үймүүлдэг хүн л Ганбатад хэрэгтэй юм уу.
Битон маань бүлгийн дарга хэвээрээ байгаа юм уу даа.
Энэ хүмүүсийн гаргаж байгаа үйлдлийг АН ба Ганбат нар удирдан гар хөлөө болгоод байгаа юм шивдээ.
Цар тахлын улмаас ард түмэн айдас хүүдэстэй, гутранга байгаа энэ үед хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож байгаа энэ нөхөд болон С.Жавхлан, Жагар нарын нөхдүүдийг ЭРХ гэдгээс гадна ҮҮРЭГ гэж байдгыг ойлгуулан мэдрүүлж бусармаг үйлдэл гаргаж байгаад нь хуулийн дагуу арга хэмжээ авч шийтгэх хэрэгтэй. Энэ нөхдүүд ард түмний нэр барьж төр засгийг шантаажилж байна. Энэ хүмүүс Төрөөс мөнгө нэхэж, бусдаас харамж горьдож байна. Болих хэрэгтэй. олон түмнийг бүү үймүүл.
Нам батлан даалтад авна айн. Бас л цензургүй шааж байгаам шүү
За за энэ Ганбат гэдэг нөхөр ойрд холион бантан хутгасан буруу зөрүү олон юм донгосдог болж. Одоо АН монголд ердөө хэрэггүй. АН-д итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг нь болчоод байхад. Одоо АН-ыг монголчууд хэзээ ч төрд гаргахгүй гэдгээ мэдэж авсан шүү дээ
MONGOLHUU NARIIG GANBAT UURUU TURHIRCHEE DEE....
юу яриад байнаа ойлгохгүй байна шүү