УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооноос, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос тус тус чөлөөллөө. УИХ-ын гишүүн Д.Батлутыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инноваци, цахим бодлогын болон Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг Инноваци, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа" гэв.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Маш зөв сонголт хийжээ.Залуусыг ажилд сургаж дадлагажуулах нь зөв.Ахмад үеээсээ сайн суралцах нь хүн нийгмийг өнөөгийн түвшинд авчирсаныг огоорч болохгүй.Суралцдаггүйсэн бол өнөөдөр арьс нөмрөөд бороохой бариад гүйлдэх байсан.
ИШШ ЧААВААС ДЭЭ ГЭЖ ЭНЭ 2 ЮМЫГ СОНГОЖ ГАРГАЖ ИРДЭГ СОНГОГЧИД МИНЬ ЭЭ??? ЕР НЬ ХАР МАШИНЫ ЛУЙВРЫН СОНГОЛТ БАЙХ ДАА?240 ЛИТР СҮҮ ҮНЭЭНЭЭС ГАРГАДАГ ЭЛИЙ БАЛАЙ БАТШУГАР ЮУ ХИЙНЭЭ? ӨМНӨХ СОНГУУЛИАР МАН-ЫГ МУУЛААД БУЛХАЙГ НЬ ДЭЛГЭНЭ ГЭЖ ЯРЬЖ БАЙСНАА НӨГӨӨ МУУЛААД БСАН НАМААСАА ДЭВШЭЭД НААСАН? ҮНЭХЭЭР ХОШИН ШОГИЙН ТОГЛОЛТ ЮМАА??? ИРГЭД ИЙМ ЭЛИЙ БАЛАЙ ЮМНУУДЫГ ЧИНЬ ХҮСЭХГҮЙ БАЙНА, 50%-ИЙН ИРЦЭНДЭЭ ХҮРЭЭГҮЙ ЮМС ТАНГАРАГ ӨРГӨЖ БОЛЖ БГАА ЮМ УУ??
Нүүрэндээ арьс шир наачихсан юм шиг ичиж үхдэггүй ухаан ухамсар муутай мангар залуу...Ядаж байхад яасан ч өөртөө итгэлтэй юм...2,3 өгүүлбэр нийлүүлээд цэгцтэй зөв хэлчихэж чадахгүй ,ёстой хэлэх ч үг алга ийм юмнуудад....
Толгой сайтай залуу юм шиг байсан. Сайн ашиглаад ав. Гэр бүлээрээ их зовлон үзсэн болохоор гайгүй байхаа