2021 оны 10-р сарын 21
13 цаг 14 минут

Л.Мөнхбаатар: Яам салбарынхаа бодлого чиглэлийг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажлуудтай зууралдсаар байна

     УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хоёр яам шинээр байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Хоёр яам байгуулах нь зөв. Яамдын тоо хэд байх нь хамаагүй шаардлагатай гэж үзвэл нэмэх нь зүйтэй. Яамд үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Яам салбарынхаа бодлого чиглэлийг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажлуудтай зууралдсаар байна. Төрийн өмчийн хороо 30 хувь, яамд 70 хувийг эзэмшдэг байдал нь компанийн тогтолцоотой адилхан байна. Тиймээс энэ асуудлыг нэг тийш болгон шийдвэрлэх шаардлагатай. Яамд нь бодлогоо боловсруулж, төрийн өмчид газрууд нь бие даасан үйл ажиллагаа явуулдаг болох ёстой юм”

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат “Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой асуудлууд байна. Энэ асуудлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар яригдаж байгаа. Яамдыг аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаанаас хол байлгах ерөнхий санаа чиглэлийг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, яам бодлого боловсруулах үндсэн чиг үүрэгтэй. Мөн хуульд зааснаар чиглэлийн яамдууд тухайн салбарын үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх, зохицуулахтай холбоотой асуудлыг хариуцаж ажиллах ёстой. Худалдан авах ажиллагаатай холбогдсон асуудалтай холбоотой өмнөх жишээнүүдийг харахад олон яамдыг салгаж, тус тусад нь агентлаг болгон янз бүрийн байдлаар ажилласан. Цаашдаа худалдан авах ажиллагааг нэгдсэн байдлаар агентлагийн түвшинд зохицуулж, мэргэжлийн агентлаг нь үндсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаад, яамны ажлаас салгах боломжийг судалж байна” гэлээ.

ЗГХЭГ дарга Ц.Нямдорж “Энд яригдаж буй асуудал 30 орчим жил яригдаж байна. Төрийн өмчийн хуулийн төсөл Засгийн газарт боловсруулагдаж байгаа. Намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдэгдүүлэхээр тооцон ажиллаж байна. Энэ үед УИХ Засгийн газрын түвшинд анхаарал хандуулж, шийдэх ёстой. Жишээлбэл, концессийн асуудал нь салбарын яамдаа боловсруулагддаг. Харин тендерийг нь худалдан авах ажиллагааны газар шалгаруулдаг. Энэ байдлаас үүдэн хариуцах эзэнгүй болчихдог. Энэ байдал олон жил үргэлжилж байна. Тиймээс цэг тавина гэж бодож байна. Засгийн газарт энэ саналаа өргөн мэдүүлнэ. Эрчим хүчний салбарыг яам болон сайдаас нь холдуулж болохгүй. Төрийн өмчийн хороо ЭХЯ-ыг удирдах ямарч боломж байхгүй. Хариуцсан салбараасаа хол хоёрдмол удирдлагатай, эцсийн хариуцлага хүлээх эзэнгүй байдлыг зогсоох ёстой” хэмээлээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хүрэхгүй хувь нь л хөдөлмөр эрхэлдэг9 цаг 35 минутын өмнөД.Ганболд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил хөдөлмөрлөж, эх орондоо баялаг бүтээгч болж чадна9 цаг 41 минутын өмнөАмьд явмаар байна11 сар 30. 13:22З.Цэвээндорж: Нийтийн тээврийн салбарт туршлагатай жолооч дутмаг байна11 сар 30. 11:45ТАНИЛЦ: Уртасгасан цагаар болон богино эргэлтээр иргэдэд үйлчилж буй автобусны чиглэл, цагийн хуваарь11 сар 30. 11:31ЭМЯ: 393 тохиолдол шинээр батлагдаж, 8 хүн нас барлаа11 сар 30. 11:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бидэнд хөрөнгө мөнгө бага байсан ч Соёлын яам байнга ажлаа явуулж байх ёстой11 сар 30. 10:52Магдалена Андерссон долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа Шведийн Ерөнхий сайдаар сонгогдлоо11 сар 30. 10:42ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Шинэ мутаци хувилбартай тэмцэх хоёр л СТРАТЕГИ байгаа11 сар 30. 10:29“Оюу толгой”-н ТУЗ гүний уурхайд зориулж, 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталжээ11 сар 30. 10:28Б.Ууганбаяр: Гадаадад явж байхад тухайн улс нь хилээ хаавал тус улсдаа хязгаарлалтад орох эрсдэл үүснэ шүү11 сар 30. 10:26О.Батнайрамдал: Үе үеийн ЗГ-ын “толгойны өвчин“ болсон шатахууны үнийг одоо төр биш зах зээл тогтооно11 сар 30. 9:17Г.Амартүвшин: Соёлын салбарын хөгжлийг тодорхойлоход мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно11 сар 29. 17:30Б.Бямбадорж: III тунгийн дархлаажуулалтын идэвхи сэргэж байна11 сар 29. 13:45Турк улсаас ирсэн Украин иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа11 сар 29. 13:44“Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна“11 сар 29. 13:41Д.Ганбат: Чөлөөт бүсийн тухай хуульд тодорхойгүй зүйл олон байна11 сар 29. 13:40Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна11 сар 29. 13:39Нийслэл ирэх онд 1 их наяд 642.4 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна11 сар 29. 11:31Б.Мөнхбаяр: Эзэнгүй нохдын тоо толгой өсөж байгаа нь иргэдийн ухамсар муу байгаатай холбоотой11 сар 29. 11:11ЭМЯ: 190 шинэ тохиолдол илэрч, 5 хүн нас баржээ11 сар 29. 11:02ДЭМБ: PCR оношлуур Омикрон хувилбарыг илрүүлж чадаж байна11 сар 29. 10:32ЗТХЯ: Төмөр замын тээврийг зогсоосонтой холбогдуулан Боомтын зөвлөл хуралдана11 сар 29. 10:30Зарим төрийн нарийнуудыг сэлгэн томилж, 5-6 жил ажилласан агентлаг, ТӨҮГ, ТӨК-иудын дарга, захирлуудыг солино11 сар 29. 9:13Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ11 сар 28. 23:59Хүүхэд, эхчүүдийн эрхийг зөрчдөг хуурамч шүүгчдийг зайлуулъя11 сар 28. 15:30Мутацид орсон шинэ вирус 500 дахин хурдтай тархаж байна11 сар 27. 1:25ТАНИЛЦ: Маргааш ажиллах худалдааны төвүүдийн ЦАГИЙН ХУВААРЬ11 сар 25. 15:29Урчуудын эвлэлийн шинэ Ерөнхийлөгч П.Ганбат уран бүтээлчдээ хулхидсаар байх уу11 сар 25. 15:21Хүчирхийлэгчдийн өмнө бөхийдөг хуульчдаас шинэчлэлээ хийе, Ерөнхийлөгч өө11 сар 25. 14:29
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.