2021 оны 10-р сарын 21
15 цаг 53 минут

Б.Жавхлан: Төрийн өмчийн компаниудад дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Олон жилийн өмнө батлагдаад дуусаагүй царцсан төслүүд тэр тусмаа боловсролын салбарын сургууль цэцэрлэгийн барилгууд байна. 4-5 жилийн өмнө батлагдсан өртөг өнөөдөр ямар ч ач холбогдолгүй болсон. Барилгын материал, ажлын хөлсний үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан өртгийг нь нэмэгдүүлж орж ирж байгаа төслүүдийн нийлбэр дүн хэд байна вэ? Цаашдаа бодит бус өртгөөр төсөвт хөрөнгө оруулалт суулгадгийг яаж өөрчлөх вэ?

Төрийн өмчит компаниудаас 400 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэж байгаа. Өнөөдрийн бүтэц, зардлын хэмжээгээр төрийн өмчит компаниуд ийм хэмжээний ногдол ашиг төлж чадахгүй. Төрийн өмчит компаниудын бүтцэд ямар өөрчлөлт оруулах вэ" гэж асуулаа.

Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа төслийн шинэчлэлийн хүрээнд хөрөнгө оруулалт тал дээр онцгой анхаарах ёстой. Засгийн газрын хувьд УИХ-ын гишүүдтэйгээ хавраас эхлэн 2022 оны хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг хамтран хийсэн. Бидний өргөн барьсан төсөвт аудит хийгээд хөрөнгө оруулалтын бэлтгэлгүй, зураг төсөвгүй зүйл байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол том ахиц.

Олон жил зарцсан хэд хэдэн төслүүд байгаа. Эдгээрийн магадлалын ерөнхий дүгнэлт хуулийн хүрээнд гарсан. Нийт 184.7 тэрбум төгрөгийн шилжих хөрөнгө оруулалтын төсөвт өртөг нэмэгдэж 2022 оны төсөвт тусгаж өргөн барьсан. Нийт 120 төсөл байгаа. 103 нь шилжих төслүүдэд багтаж орсон.

Төрийн өмчийн компаниудын хувьд дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон. Эдгээр компаниудын нийгмийн өгөөж багассан байна. Тийм учраас компани нэг бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж байгаа. Гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Үнэхээр стратегийн ач холбогдолтой бол төр 100 хувь аваад явна. Биржээр гарган хувьцаат компани болгож нийгмийн өгөөжийн засаглалыг сайжруулах боломжтой бол энэ замаар бүтцийн өөрчлөлт хийнэ. Гуравт, үнэхээр төр авч явах шаардлагагүй бол шууд татан буулгах юм" гэлээ.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.195.91Зочин   • 2021, 10 сарын 26. 14 цаг 32 минут

ok

103.26.195.91Зочин   • 2021, 10 сарын 26. 14 цаг 31 минут

Kompaniin huuliig oorchilj haraat bus gishiidiin hyanaltiig saijruulah ni chuhal shu, haraat bus gishuudiin toog ni nemj baij hyanalt ur ashig saijirna

103.26.195.91Зочин   • 2021, 10 сарын 26. 14 цаг 28 минут

Эрчим хүчний төрийн өмчит компаниудын дийлэнх нь алдагдалтай ажиллаж байна. Энэ нь олон шалтгаанаас болж байгаа. Эрчим хүчний компанийн хувьцааны 70 хувийг эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшдэг. Эрчим хүчний яам Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг нь томилдог, компанийн төлөвлөгөөг нь баталдаг, бас хяналтаа тавьдаг, бас захирлуудыг нь томилдог гээд зөндөө л олон давхардал, хуучин ТӨХ заримыг нь хариуцдаг байсан, ядаж ТУЗ-ийн томилгоог нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь буцааж өгмөөр

103.26.195.91Зочин   • 2021, 10 сарын 26. 14 цаг 17 минут

Төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт шинэчлэлт хийх цаг үнэхээр болсон шүү. Төрийн өмчит компаниудын удирдлага гэж асар том бүтэц бий нэг л их олон захирлууд орлогч туслах гээд тэдний машин унаа бензин тос, гар утасны нь зардал гээд компаниас зөндөө зардал гардаг гэсэн. Ялангуяа төрийн өмчит Эрчим хүчний компаниудын удирдлагын бүтэц их нүсэр гэнэлээ. Төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүний 5-аас доошгүйг нь хараат бус гишүүдээр томилмоор байгаа юм да тэгж байж л хөндлөнгийн хяналт сайжирна шүү дээ.

202.9.41.21зочин   • 2021, 10 сарын 26. 8 цаг 18 минут

улс төрийн томилгоогоор нүүдлийн шувууд шиг ажилладаг сэтгэлгүй чадваргүй нөхөд их байна нийслэлийн хурлын төөлөөлөгч нар бүх агентлагийн дарга нар байх юм дарга болох гэж төлөөлөгч болдог юм шиг хэзээ нь төрийн ажлаа хэзээ нь улс төрийн төлөөлөгчийн ажлаа явуулдаг байна уул нь иргэдийн төлөө цаг наргүй зүтгэнэ гэж л шуугисан даа

192.82.65.120Цог   • 2021, 10 сарын 22. 10 цаг 18 минут

Төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийхийг дэмжиж байна. Мөн дотоод бүтэцэнд өөрчлөлт хийх хэрэгтэй. Хэрэггүй ажилгүй зардал өндөр орлогч нар , хэлтэсийн дарга нэртэй нөхдүүд олон байна. Эдгээрийг нэгтгэн цэгцэлбэл ажилчдын цалин нэмэх бүрэн боломжтойн дээр ашигтай ажиллана.

66.181.176.248Зочин   • 2021, 10 сарын 21. 17 цаг 26 минут

ХОНЦИН СЭТГЭЛТЭИ ЧАДВАГУИ ДАГАНЦАРУДА ТАТАН БУЛГАЧ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.