Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын ямар байгаа талаар албаныхан мэдээлэл өгсөн юм. 2021 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 17350 гэмт хэрэг бүртгэгдсэний 2939 буюу 17.1 хувь нь хулгайлах гэмт хэрэг эзэлжээ. Мал хулгайлах гэмт хэрэг эхний есөн сарын байдлаар 473 бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувиар буурсан дүнтэй байгаа аж. Ингэхдээ сүүлийн үед тээврийн хэрэгсэл ашиглан малыг нядалж авч явах, хөлөөр нь товуурлах зэргээр хулгайг үйлдэж байгаа гэлээ. Түүнчлэн малын хулгайн гэмт хэрэг нь зохион байгуулалттай байдалд шилжсэн ба зохион байгуулалтад нь нутгийн иргэд оролцох байдал нэлээдгүй их тогтоогдсон талаар цагдаагийн дэд хурандаа Н.Мэндбаяр мэдээлсэн юм.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Завхан аймгийн цагдаа хууль прокурор нар малын хулгайчидтайгаа сүлбэлдэн малын хулгай ерөөсөө илрүүлэхгүй байгаа. Бүгд идшээ үнэлдэггүй жип унасан хот дүүрэн малтай алдарт уяачид болсондоо. Анхааралдаа авахыг хүсэе
Дарга нар дандаа ингэж ... хувиар буурлаа гэдэг юм. Буурсан гэхгүй бол тэдний ажил муу байгаа гэж ойлгогдоно шүү дээ. Хөөрхий бас зовлон байгаа. Олон жил ингэж ярилаа. Буурсаар ТЭГ хувьдаа хүрчихсэн баймаар хугацаа хэдийнээ болсон ...