"Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг өнөөдөр /2021.10.21/ шүүхээс үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргасан. Д.Хаянхярваагийн хувьд тус компанийн захирлаар томилогдсоны дараа компанидаа дотоод аудитаар шалгалт оруулж, зарим зөрчил илэрсэн учраас АТГ-т хандаж энэ асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг өгч байжээ.
Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр АТГ-ын дарга бол тус газарт хаягласан албан бичиг хүргүүлж байсан аж.
Тэгвэл "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Монгол Улсын Ерөнхий прокурор, Б.Жаргалсайханд хандаж, хүсэлт гаргасан байна.
Зургийн тайлбар: Д.Хаянхярваагийн АТГ-т хүргүүлж байсан албан бичиг
Сануулахад, Д.Хаянхярваагийн өмгөөлөгч П.Баасанжав “Прокурорын байгууллагаас Д.Хаянхярвааг "Эрдэнэс Монгол" ХХК-иас 2019 онд зарласан даатгалын үйлчилгээний худалдан авалттай холбоотой асуудлаар шалгаж, худалдан авах ажиллагаанд шалгарсан аж ахуйн нэгжээс авлига авсан байж болзошгүй тул баривчилсан гэж мэдээлсэн байна. Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан 2020 оны 10 сарын 12-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа, түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Д.Хаянхярваа захиралтай өөртэй нь уулзахад ‘2019, 2020 оны худалдан авах ажиллагааг дотоод аудитаар шалгаад илэрсэн зөрчлүүдийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, уг зөрчлийг шалгуулахаар материалуудыг 2021 оны аравдугаар сарын 8-ны өдөр Авлигатай тэмцэх газарт албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг хорьж шалгаад байгааг ойлгохгүй байна, би хууль бус шийдвэр гаргаагүй’ гэж байна лээ” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, АТГ-ынхан Д.Хаянхярвааг анх өөрөө хүсэлт гарган шалгуулж байгаа хэрэгт нь сэжиглэн хорьжээ.
15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Шивээ-Овоо чинь тэгвэл хятад эзэнтэй байсан юм уу, Хятадууд тэгвэл манай улс руу зүглэхээ л больчих. Яах гэж монголчуудад сэгсрүүлээд манайх руу гүйлдээд байдаг юм
Нэг номерийг шүүмжилвэл ийм болно.
Өө за за хулгайч нар хүсэлт өгөөл хэргээ хаалгаад байхуу
Өгөөш үнхсэн үү ккк ня-бо нараа бага доромжил Усанд унасан хүн өвснөөс зуурах гэдэг болжээ
Наад нуусан их мөнгөөө тайлбарла! Бусад нь хамаагүй.
DARHAN HOTIIG ZERLEG NOHOI KHOGNOOS NI SALGAJ UDII ZEREGTEI SHAN TSEVER TSRMGER HOT BOLGOSON DOO
BI ENE HUNIIG SN MEDNE KHUN CHANARTAI NOEN NURUUTAI HUND IH TUSARHUI HEZZECH IIM HOGIIN YUM HIIHGUI ZARCHIMCH SHUDARGA HUN DE .
энэ ер өөдтэй амитан бишээ
Одоо ч нэг иймэрхүү өргөдөл өгч хэвлэл мэдээлэлээр тавьж гэмгүй хүн болж улс төр хийж амиа авч гарах гэсэн арга моодноос гарсан шүү. Сэжигтэй баримттай болоод л хуулийн байгууллага шалгаж байгаа даа
Avilgiin hereg barigdah bolohoor hudlaa yarij zurvvleed gomdol maygiin yum gargaad yu olj dolooh yum tegeed porgor ni tegeed heden tug avaad sullah yum bna doo odoo
ичиж амьдар.Шударга дүр эсгэхээ боль.авилгад авсан мөнгөө нууж амжаагүй байсандаа харамсаж ямар үлгэр зохиогоод бгаа юм.Яасан задаж ханадаггүй өлөн бөөснүүд бэ.
Та нар яагаад алдаа гарган дээр нь улам муучилаж байдаг амьтад (хүн биш мал шиг гэдэг утгаар амьтад гэв)
АВИЛГАЧ ЧЕТГЕР ЧЕТГЕРЕЕ ЧЕТГЕР ЧЕТГЕР КОРУПЦИЯ
ХАЯНХИРВАА БОЛ АЖЛЫН ТӨЛӨӨ ЗӨВ ХҮН,ЯАВЧ АВИЛГА АВАХГҮЙГ ТҮҮНТЭЙ ХАМТ ОЛОН ЖИЛ АЖЛЛАЖ БАЙСНЫ ХУВЬД МЭДНЭ
Оймсондоо доллар нуусан авилгачтай адил Хаянхярваа шүүгээндээ баахан доллар нууж байгаад гардуулчихаад одоо шударга царайлж гэнэ. Миегомбын Энхболдыг дагаж авилгалд нэлээд суралцсан хүн байна. Шоронд удаан суулгах ёстой.