2021 оны 10-р сарын 22
15 цаг 05 минут

“Шивээ-Овоо”-гийн Цахилгаан станцын төсөл хүлээгдэж байна

 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Шивээ энержи” цогцолбор төслийн нэгж “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн барих 200 МВТ-ын цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж байгаа. Ажлын явцын талаар уг төслийн нэгжээс тодруулахад:

“Эрдэнэс Монгол” ХХК  нь “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн барих Цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төслийн санхүүжилтийг хийх загвар, хөрөнгө оруулалтын гэрээний ажилд бэлтгэх ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Бид Цахилгаан станцын төсөлд оролцох саналаа ирүүлэх компаниудад олон улсын жишигт нийцсэн хатуу түлшээр ажиллах, цахилгаан станцуудын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, хөрш орнуудын эрчим хүчний төрийн бодлогын баримт бичгүүдэд заагдсан шаардлагуудыг тавьж байсан. Шаардлагын дагуу станцын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй БНХАУ-ын олон улсад туршлагатай хэд хэдэн компанийн санал ирээд байгаа. Өнгөрсөн 9 дүгээр сарын 10-ны өдөр төслийн үйл явцыг эрчимжүүлэх үүднээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг урьж хүлээн авч өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулсан. Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Эрчим хүчний 200 МВТ-ын цахилгаан станцын төсөл нь  Монгол улсын эрчим хүчний болон нүүрсний салбарыг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааны шинэ шинэ боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна. Иймд эрчим хүчний төслүүдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахад “гүүр” болж дэмжин ажиллах болно. Хоёр орны хэрэгжүүлэх томоохон төслүүдийн тухайд БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд багтсан байх нь чухал” хэмээн онцлон дурьдаж байсан.

Гэвч энэхүү уулзалтын дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо болж чуулганы хоёр дахь өдрийн хуралдааны үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин  уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нүүрсний цахилгаан станцуудыг гадаадын орнуудад барихгүй гэдгээ илтгэлийнхээ үеэр мэдэгдсэн. Үүнтэй холбоотой “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөвлөж байсан  төсөл хүлээлтийн байдалд байгаа.

Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээнд энэхүү төсөлтэй холбоотойгоор үндэслэлгүй ташаа мэдээлэл гарч байгаа нь хоёр орны гадаад хамтын ажиллагаа болоод хөрөнгө оруулагчдад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж төслийн нэгжийн зүгээс тайлбарлалаа.

 

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.95Клеан коол компани   • 10 сарын 25. 20 цаг 01 минут

Манай компани шивээ овоогийн 2р давхаргын нүүрсээр 2006 онд 4р станц дээр зуухны Шланк асуудлыг 1сарын хугцаатай амжилттай өөр компаний хөрөнгөөр хийж /200сая тухайн үеийн ханш/ гүйцтгэсэн юм.

59.153.115.87   • 10 сарын 24. 23 цаг 13 минут

CHOIBALSAND STANTS BAIGUULAAD BAS DAVHAR TER HAVIA ZUUN BUSEE HANGAAD HUGJUULEED TENDEESEE TOGOO TAT GEHEER BUR TEGEHEES TEGEH GESEN YUM SHIG YAMARCH USGUI ELSEN TSULD NUURSNII TSAHILGAAN STANTS BAIGUULAHGEED BAIHIN,DELHIIDEER 1 CH IIM ULS BAIHGUI,BUR SUITGEED TSUL DEEREES NI SARNI GADARGA BOLGOHGEED UILAIRAAD TENEGTEED BAIHIN...

202.126.88.153з   • 10 сарын 23. 19 цаг 13 минут

өөр улсаар бариулж болдоггүй юм уу

103.26.194.126Зочин   • 10 сарын 22. 18 цаг 00 минут

neg setgel neg handlagatai baij mongol uls hugjinu shuu mongolchuudaa eldev yanziin yam bichih hereggui,uursdiiguu horloh geegui esvel gadnii gar hul bish l yam bol eldev ***** yam bichihee bolichih tsahilgaan stantsaa barih ni mash chuhal shuu

203.98.76.186hvndet irgen   • 10 сарын 22. 16 цаг 16 минут

bvvr 1 yadarchih yumaa. bolichooch, hujaagiin darga nvvrs demjihgvi geed bhad naad amitnaa yu gej shanalgaad bdag bnaa

Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хүрэхгүй хувь нь л хөдөлмөр эрхэлдэг7 цаг 46 минутын өмнөД.Ганболд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил хөдөлмөрлөж, эх орондоо баялаг бүтээгч болж чадна7 цаг 52 минутын өмнөАмьд явмаар байна8 цаг 53 минутын өмнөЗ.Цэвээндорж: Нийтийн тээврийн салбарт туршлагатай жолооч дутмаг байна11 сар 30. 11:45ТАНИЛЦ: Уртасгасан цагаар болон богино эргэлтээр иргэдэд үйлчилж буй автобусны чиглэл, цагийн хуваарь11 сар 30. 11:31ЭМЯ: 393 тохиолдол шинээр батлагдаж, 8 хүн нас барлаа11 сар 30. 11:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бидэнд хөрөнгө мөнгө бага байсан ч Соёлын яам байнга ажлаа явуулж байх ёстой11 сар 30. 10:52Магдалена Андерссон долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа Шведийн Ерөнхий сайдаар сонгогдлоо11 сар 30. 10:42ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Шинэ мутаци хувилбартай тэмцэх хоёр л СТРАТЕГИ байгаа11 сар 30. 10:29“Оюу толгой”-н ТУЗ гүний уурхайд зориулж, 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталжээ11 сар 30. 10:28Б.Ууганбаяр: Гадаадад явж байхад тухайн улс нь хилээ хаавал тус улсдаа хязгаарлалтад орох эрсдэл үүснэ шүү11 сар 30. 10:26О.Батнайрамдал: Үе үеийн ЗГ-ын “толгойны өвчин“ болсон шатахууны үнийг одоо төр биш зах зээл тогтооно11 сар 30. 9:17Г.Амартүвшин: Соёлын салбарын хөгжлийг тодорхойлоход мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно11 сар 29. 17:30Б.Бямбадорж: III тунгийн дархлаажуулалтын идэвхи сэргэж байна11 сар 29. 13:45Турк улсаас ирсэн Украин иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа11 сар 29. 13:44“Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна“11 сар 29. 13:41Д.Ганбат: Чөлөөт бүсийн тухай хуульд тодорхойгүй зүйл олон байна11 сар 29. 13:40Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна11 сар 29. 13:39Нийслэл ирэх онд 1 их наяд 642.4 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна11 сар 29. 11:31Б.Мөнхбаяр: Эзэнгүй нохдын тоо толгой өсөж байгаа нь иргэдийн ухамсар муу байгаатай холбоотой11 сар 29. 11:11ЭМЯ: 190 шинэ тохиолдол илэрч, 5 хүн нас баржээ11 сар 29. 11:02ДЭМБ: PCR оношлуур Омикрон хувилбарыг илрүүлж чадаж байна11 сар 29. 10:32ЗТХЯ: Төмөр замын тээврийг зогсоосонтой холбогдуулан Боомтын зөвлөл хуралдана11 сар 29. 10:30Зарим төрийн нарийнуудыг сэлгэн томилж, 5-6 жил ажилласан агентлаг, ТӨҮГ, ТӨК-иудын дарга, захирлуудыг солино11 сар 29. 9:13Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ11 сар 28. 23:59Хүүхэд, эхчүүдийн эрхийг зөрчдөг хуурамч шүүгчдийг зайлуулъя11 сар 28. 15:30Мутацид орсон шинэ вирус 500 дахин хурдтай тархаж байна11 сар 27. 1:25ТАНИЛЦ: Маргааш ажиллах худалдааны төвүүдийн ЦАГИЙН ХУВААРЬ11 сар 25. 15:29Урчуудын эвлэлийн шинэ Ерөнхийлөгч П.Ганбат уран бүтээлчдээ хулхидсаар байх уу11 сар 25. 15:21Хүчирхийлэгчдийн өмнө бөхийдөг хуульчдаас шинэчлэлээ хийе, Ерөнхийлөгч өө11 сар 25. 14:29
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.