Сурагчдын шатрын дэлхийн аварга Н.Содбилэгт Грек улсын Родес хотод зохион байгуулагдаж байгаа насанд хүрэгчдийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1700 рэйтингтэй ангилалд найман өрөг тоглож 7.5 оноотой тэмцээнийг хошуучилж явна.
Уг ангилалд дөрвөн тивийн 75 шатарчид оролцож оюун ухаанаа уралдуулж байгаа билээ. Өнөө орой 20 цагт тэмцээний 9 дэх өрөг буюу сүүлийн өрөг эхлэх аж.
Ташрамд дурьдахад, Н.Содбилэгт нь 2016 онд ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 7 хүртэлх насны нээлттэй ангилалд дэлхийн аваргын алтан медалийг хүртэж байсан юм.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Их хурлын гишүүн асан нэг нөхөр явсан байсан. Тийм үеэ өнгөрөөсөн хөгшин нохойг нэг гэгч явуулчихав аа? Арай дэндүү байна шүү.
баяр хүргэе. түрүүлнэ
хүү минь энэ эрчээрээ урагшаа