Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1095 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 808 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 287 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 1593 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 9464
-Хүндэвтэр 7041
-Хүнд 2220
-Нэн хүнд 368 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 47487 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 19093иргэн байна. Үүний 1248 нь жирэмсэн, 3184 хүүхэд байна.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Засаг халдварыг яагаад зогсоож чадахгүй байнаа.Ээлжээ хүлээсэн нядалгаанд орох гэж байгаа мал шиг хэзээ бол гээд хүлээгээд суугаад байх уу? Вакцин харуулчихаад ард түмнээ хөсөр хаяжээ энэ засаг.
Үүнээс хойш ЭНДЖЭЭ гэж мэдээлж байх нь зөв юм шиг
Түргэвчилсэн шинжилгээгээр хэдэн арван хүн эерэг гараад эмчилгээ хийлгээд, эмээ аваад байгаа чинь мэдээнд орохгүй байна, үүнийг одоо юу гэж ойлгох юм бэ, оюулзгана манай улсад давидын халдвар гараагүй гээд дэлхийд зарлачихмаар юм
Эдгэрсэн хүний тоо их байвал сайн л биз дээ: Тэд чинь 3-р тун хийлгэлгүй дархлаа тогтлоо гэсэн үг
Манайд өвдсөн 3 хүний 1 нь л баталгаажуулах гээд шинжилгээ өгсөн. Эерэг гарсан. Бусад нь эмээ аваад ууж эхэлсэн.
Эмя ны мэдээ утгаа алдсан эдгэрсэн хүний тоо өвдсөнөөсөө 2 дахин их гээд л бод, 400 сая жуулчны үлгэр өвчин, үхэл дээр ч яваад байх юмаа