2021 оны 10-р сарын 26
12 цаг 14 минут

ТАНИЛЦ: Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер тойрсон ноцтой БАРИМТ

     Монголын шилдэг татвар төлөгч, монголчуудыг цар тахлын хямралын үед авран хамгаалж буй “шидтэн”, Монголын үе үеийн улстөрчид, төр засгийнхны “саалийн үнээ” гээд сайн, саараар ч цоллуулж яваа компани бол “Эрдэнэс Тавантолгой” ХК. Тэгвэл энэхүү компанид улстөрчид сүүлийн хоёр жилийн хугацаанд л эзний сэтгэлээр хандан тордож усалж, томруулж байна уу хэмээн бодож байтал тийм биш байжээ. Нөгөөх л тендер зувчуулдаг, хувааж иддэг, хууль бусаар наймаа хийдэг, хулгайгаа нуудаг газар хэвээр гэдгийг нотлох нэгэн ноцтой баримтыг уншигч танд хүргэж байна.

Охин компани нь ТЭЗҮ-г боловсруулж, толгой групп нь барилга барина
Чайна Металлуржикал Инженеринг ХХК (China Metallurgical Engineering Co., Ltd.)-н боловсруулсан зураг төслийн тайлангийн хэсгээс
 
       Энэ бол 2020 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр зарласан жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” тендер, энэ оны наймдугаар сард зарласан  “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэсэн хоёр тендерт нэг компани ялсан тухай ноцтой баримт юм. Монгол Улсын цагаан дээр хараар бичсэн хуулийг ноцтой зөрчсөн Хятадын компанид давуу байдал олгож, ТЭЗҮ-г охин компани нь хийж, харин толгой групп нь барилгын зураг төслийг гарган барьж гүйцэтгэх тендерт ялсан нь төрийн бүх хуулийг зөчихөөс гадна тендерт тавих шаардлагаа ч хангаагүй байна. Ялах ямар ч боломжгүй групп ямар нэг арга хэрэглэн тендерийг авч чадсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.5-д “Тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” тохиолдолд тендерт оролцогч нь ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ гэсэн хуулийг ноцтой зөрчсөн газар тендерт хууль бусаар ялсан баримт.

Нөгөөтээгүүр, Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны 4.2.5-д “Тендерт оролцогч (туслан гүйцэтгэгч бүрийг оролцуулан) нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” бол ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ хэмээн тусгасан байдаг. Энэ тохиолдолд ТЭЗҮ боловсруулах тендерт ялсан БНХАУ-ын “Чайна Металлуржикал Инженеринг” ХХХ   (China Metallurgical Engineering Co., Ltd.), зураг төсөв боловсруулах барилга, угсралтын ажил гүйцэтгэх төсөлд ялсан “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ нь хоёулаа төрийн хуулийн шалгуурыг давж чадахгүй бүдрэх байсан ч тэднийг хууль бусаар ялуулчхаж.  

Дээрх хоёр компани ямар, ямар нотлох баримтаар охин болон толгой компанийн хамааралтай байгааг уншигч та сонирхож байгаа нь мэдээж. Бид ч баримтаа илүү нягтлах үүднээс “Sinosteel Equipment & Engineering Co.,Ltd”-ийн албан ёсны вэб хуудас руу нь хандаж үзлээ. Уншигч та ч ЭНЭ холбоосоор нэвтрэн орж тус компанийн охин компаниудын мэдээлэлтэй танилцаж болно.

    Тус хүснэгтийн “Байгуулсан компани ба хамтарсан үйлдвэр” хүснэгтийн долоодугаарт баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан “Чайна Металлуржикал Инженеринг” ХХК-ийн нэр зурайж байна. Үүнээс гадна энэхүү охин компани нь өөрийнхөө албан ёсны сайтад ч үүсгэн байгуулагчдын тухай мэдээлэлдээ зураг төсөв боловсруулах тендерт оролцсон “Sinosteel Equipment & Engineering Co., Ltd”-ыг дурджээ. Өөрөөр хэлбэл, 1998 онд байгуулагдсан тус компанийн 63.33333 хувийг нь“Синостеел Экьюпмент Инженеринг групп” эзэмшдэг гэсэн үг.  (эх сурвалж: БНХАУ-ын компаниудын албан ёсны мэдээллийг шалгадаг 天眼查 аппликэйшн )

 Тендерийн хууль зөрчсөн компанид “хамгийн сайн” гэсэн үнэлгээ өгчээ

/албан бичгийг зургаас харна уу/

“Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” тендерийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын Төрийн өмчийн компани болох “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ ялалт байгуулсан бөгөөд нийтдээ 954.182.113.500төгрөгөөр хийж гүйцэтгэхээр бичиг баримтаа бүрдүүлж өгчээ. Тус тендерт БНХАУ-ын дөрвөн том компани хүсэлтээ ирүүлснээс тус группийн үнийн санал нь дээрээсээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байжээ /зургаар хавсаргав/. Үүнээс ч бага үнийн дүнгээр буюу 881.955.731.075 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжтой хэмээн “Power China BGTG Joint venture”-ээс үнийн саналаа ирүүлсэн тус компанийг үл тоож, хамгийн өндөр үнэтэйг сонгосон нь эрхгүй хардлага дагуулах ажээ. Өөрөөр хэлбэл, тендерийн журам дүрмээр бол хамгийн бага үнийн саналаар хамгийн чанартайг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ёстой ч өндөр үнэтэй хийж гүйцэтгэхээр саналаа ирүүлснийг нь сонгож, гэрээ байгуулах эрх олгох албан бичгээ хэдийн илгээжээ.

“Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ компани нь голчлон инженерийн гэрээ, төслийн менежмент, металлургийн инженерчлэл, тоног төхөөрөмжийн хяналт, технологийн хөгжил болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хэмээн танилцуулгадаа дурдсан байх юм. Ийнхүү Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж охин компаниараа ТЭЗҮ-гээ хийлгэж, өөрсдөө барилга барих эрхийг нь авсан компанид “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд мэдэхгүйгээсээ “хамгийн сайн” гэсэн үнэлгээ өгч, гэрээ байгуулах албан бичиг илгээсэн үү, эс бөгөөс мэдсээр байсан атлаа мэдэн будлив уу гэдэг нь сонирхолтой атлаа хариулт нэхсэн сэдэв болов.

Тиймээс авлига авч, албан тушаалын давуу байдлаа ашиглан энэхүү тендерт огтхон ч шалгарахгүй байсан хууль бус газарт давуу байдал олгосон эсэхийг АТГ-аас шалгах ёстой юм. Нэгдмэл сонирхолтой этгээд нэг үйлдвэрийг өрсөлдөгчгүйгээр ТЭЗҮ-г нь боловсруулж, дараа нь барилгын зураг төслийг гаргаж, угсрахаар болчхоод байхад төр хэдэн төгрөгийг энэ компаниас хэрхэн салгах вэ, хэнийг нь халж солих вэ, хэний хүнийг томилох вэ гэсэн жалга довны улс төртэй зууралдсаар суух аж. Харин төрийн хуулиа зөрчсөн тус компани цар тахлын дажин дундуур нэг Хятад улсын нэг группд давуу байдал олгосон “хулгай”-гаа чимээгүйхэн нууж орхисныг дээрх баримтаас  харж болно. Үүнийг шалгаж хянах газар нь шалгаж, нэг компанид давуу байдал олгосон эзнийг нь олж хариуцлага тооцож, тендерийг хүчингүй болгоно гэж найдъя.

 

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.21.205Зочин   • 10 сарын 28. 14 цаг 54 минут

Хаянхярваагийн хүсээд байсан зүйл энэ. Эх орноо худалдан идэж баяжих. Дээрээ ингэж улайран тонон дээрэмдэнэ Монгол улс яаж хөгжих вэ?

192.82.73.116Зочин   • 10 сарын 28. 11 цаг 47 минут

Энэ компаний захирлыг солиод шалгалт хийвэл их юм гарах нь дээ

202.126.92.194Зочин   • 10 сарын 27. 11 цаг 36 минут

Төрд идэх гэж гардаг. Тэрийгээ хийж байна.Хүчээ нэгтэгсэн хулгайч нар эх ороныг минь цөлмөхөө болиоч. Хууль шүүх нь хүчээ нэгтэгсэн авилагчдын талд ажиллахаа боль

66.181.188.22   • 10 сарын 28. 2 цаг 08 минут

https://www.youtube.com/watch?v=Uw0wvMPL_TU

66.181.188.22   • 10 сарын 28. 2 цаг 08 минут

https://www.youtube.com/watch?v=C1ttQL6eNZg

202.55.191.194галголомт   • 10 сарын 27. 8 цаг 47 минут

Манай Монголчууд мал сэтгэхүйгээсээ хэзээ салнаа Одоо дэлхийн нүүрс ховордоод эхнээсээ тасраад эхэлсэн гал алдах дээрээ тулаад эрчим хүчээ хязгаарлаад байхад нүүрсээ гадагшин хямд өгөх гээд л дотороо алалцаад шившиг ч юм даа Монголын нүүрс хэзээ нэг өдөр дуусан дараа нь хөлдөхгүйн тулд тэрбум модоо түлээд дуусан тэгээд юу түлэх вэ

59.153.115.203kkk   • 10 сарын 27. 9 цаг 21 минут

ter yaahvee udahgui sansarruu niseh tulshgui bolno.monets film

59.153.115.203kkk   • 10 сарын 27. 9 цаг 22 минут

konets filma

202.179.27.205Зочин   • 10 сарын 26. 12 цаг 17 минут

Энэ ч үнэн шударга гэхээсээ илүү тендерт оролцсон өрсөлдөгч компаний төлбөртэй нийтлэл байна даа.

64.119.27.27Зочин   • 10 сарын 26. 17 цаг 19 минут

https://www.youtube.com/watch?v=2phCYhsp43Y

Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хүрэхгүй хувь нь л хөдөлмөр эрхэлдэг9 цаг 14 минутын өмнөД.Ганболд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил хөдөлмөрлөж, эх орондоо баялаг бүтээгч болж чадна9 цаг 20 минутын өмнөАмьд явмаар байна11 сар 30. 13:22З.Цэвээндорж: Нийтийн тээврийн салбарт туршлагатай жолооч дутмаг байна11 сар 30. 11:45ТАНИЛЦ: Уртасгасан цагаар болон богино эргэлтээр иргэдэд үйлчилж буй автобусны чиглэл, цагийн хуваарь11 сар 30. 11:31ЭМЯ: 393 тохиолдол шинээр батлагдаж, 8 хүн нас барлаа11 сар 30. 11:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бидэнд хөрөнгө мөнгө бага байсан ч Соёлын яам байнга ажлаа явуулж байх ёстой11 сар 30. 10:52Магдалена Андерссон долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа Шведийн Ерөнхий сайдаар сонгогдлоо11 сар 30. 10:42ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Шинэ мутаци хувилбартай тэмцэх хоёр л СТРАТЕГИ байгаа11 сар 30. 10:29“Оюу толгой”-н ТУЗ гүний уурхайд зориулж, 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталжээ11 сар 30. 10:28Б.Ууганбаяр: Гадаадад явж байхад тухайн улс нь хилээ хаавал тус улсдаа хязгаарлалтад орох эрсдэл үүснэ шүү11 сар 30. 10:26О.Батнайрамдал: Үе үеийн ЗГ-ын “толгойны өвчин“ болсон шатахууны үнийг одоо төр биш зах зээл тогтооно11 сар 30. 9:17Г.Амартүвшин: Соёлын салбарын хөгжлийг тодорхойлоход мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно11 сар 29. 17:30Б.Бямбадорж: III тунгийн дархлаажуулалтын идэвхи сэргэж байна11 сар 29. 13:45Турк улсаас ирсэн Украин иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа11 сар 29. 13:44“Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна“11 сар 29. 13:41Д.Ганбат: Чөлөөт бүсийн тухай хуульд тодорхойгүй зүйл олон байна11 сар 29. 13:40Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна11 сар 29. 13:39Нийслэл ирэх онд 1 их наяд 642.4 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна11 сар 29. 11:31Б.Мөнхбаяр: Эзэнгүй нохдын тоо толгой өсөж байгаа нь иргэдийн ухамсар муу байгаатай холбоотой11 сар 29. 11:11ЭМЯ: 190 шинэ тохиолдол илэрч, 5 хүн нас баржээ11 сар 29. 11:02ДЭМБ: PCR оношлуур Омикрон хувилбарыг илрүүлж чадаж байна11 сар 29. 10:32ЗТХЯ: Төмөр замын тээврийг зогсоосонтой холбогдуулан Боомтын зөвлөл хуралдана11 сар 29. 10:30Зарим төрийн нарийнуудыг сэлгэн томилж, 5-6 жил ажилласан агентлаг, ТӨҮГ, ТӨК-иудын дарга, захирлуудыг солино11 сар 29. 9:13Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ11 сар 28. 23:59Хүүхэд, эхчүүдийн эрхийг зөрчдөг хуурамч шүүгчдийг зайлуулъя11 сар 28. 15:30Мутацид орсон шинэ вирус 500 дахин хурдтай тархаж байна11 сар 27. 1:25ТАНИЛЦ: Маргааш ажиллах худалдааны төвүүдийн ЦАГИЙН ХУВААРЬ11 сар 25. 15:29Урчуудын эвлэлийн шинэ Ерөнхийлөгч П.Ганбат уран бүтээлчдээ хулхидсаар байх уу11 сар 25. 15:21Хүчирхийлэгчдийн өмнө бөхийдөг хуульчдаас шинэчлэлээ хийе, Ерөнхийлөгч өө11 сар 25. 14:29
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.