2021 оны 10-р сарын 29
9 цаг 28 минут

Сэхээний орон дээр хэвтэж байгаа эрчим хүчний салбар

Дэлхий нийтэд эрчим хүчний хямрал нүүрлээд байна. Нүүрсний үнэ тэнгэрт хадаж, газрын тосны үнэ баррель нь 100 долларыг давсан хямрал дэлхийн олон оронд үргэлжилсээр...
 
Өвлийн улирал дөхөж, халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд цахилгааны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэн хяналт тавьж байгаа ч үнийн хязгаарлалтыг цаашид барьж чадахгүй хэмээн түгшиж байгааг олон улсын хэвлэлүүд нийтэлсээр байгаа юм. Эрчим хүчний хямрал одоогоор Европын бас Азийн хэд хэдэн оронд нөлөөлж эхэллээ. Тухайлбал, 
• БНХАУ оршин суугчдынхаа цахилгааныг хязгаарлаж, хүнд үйлдвэрүүдийнх нь үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй тулгарсныг CNN агентлаг мэдээлэв. 
• Энэтхэг улсад нүүрс ховордож өнөөдрийн байдлаар нүүрс түлдэг 135 цахилгаан станцын 63 нь ердөө ганц өдрийн нөөцтэй үлдээд байна. Энэтхэгийн Эрчим хүчний захиргааны төвийн мэдээлснээр 17 цахилгаан станц огт нөөцгүй болжээ. Нүүрсний хомсдолд орсон эдгээр цахилгаан станцууд тус улсын 70 орчим хувийг эрчим хүчээр хангадаг байна. 
• Солонгосын Цахилгаан эрчим хүчний компани есдүгээр сарын 23-нд цахилгаан эрчим хүчний үнийг сүүлийн найм орчим жилийн хугацаанд анх удаа нэмнэ гэдгээ мэдэгджээ.
Азид нүүрсний хомсдол, тээвэрлэлтээс үүдсэн эрчим хүчний хямрал бий болоод байгаа бол  Зүүн Азид байгалийн хийн үнэ есдүгээр сараас хойш 85 хувиар өсч, газрын тосны үнэ баррель нь ойролцоогоор 204 доллар болж, сүүлийн 13 жилд тохиолдоогүй өндөр үнээр борлуулагдаж эхлэв. Харин Европт байгалийн хий нэг баррель нь 230 долларт хүрсэн нь есдүгээр сарын эхэн үеэс 130 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна.
 
• ОХУ-ын хийн экспорт буурч, салхин станцууд нь салхи нөөцөлж чадахгүй байгаа нь Европын эрчим хүчний хямралд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. 
• Их Британид л гэхэд эрчим хүчний үнэ нэмэгдсэний улмаас хэд хэдэн ханган нийлүүлэгч хаалгаа барихад хүрчээ. 
• Бразилын өрхүүдийн төлөх эрчим хүчний төлбөр нэмэгджээ. 
• Пакистан, Бангладеш зэрэг улс түлш авах боломжгүй болж эдийн засгийн хувьд зогсоход ч хүрч болзошгүй байна. Пакистанд байгалийн шингэрүүлсэн хийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай зардлаас үүдэн улс төрийн маргаан үүсээд байгаа бөгөөд сөрөг хүчний улстөрчид төрийн өмчит импортлогчийн худалдан авалтыг нарийвчлан шалгахыг шаардаж байна.
• Америкийн Аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэглэгчдийн холбоо хийн нөөц хэвийн хэмжээнд эргэн очих хүртэл экспортыг бууруулах хүсэлтийг Эрчим хүчний яаманд тавьсан нь хилийн чанадад үүсээд буй хомсдолыг улам дордуулж магадгүй байна.
Дээрх баримтууд дэлхий нийтээр эрчим хүчний салбар хямралд нэрвэгдэж байгааг илчилж байна. Тэгвэл Монголд ямар байна вэ? Монголын эрчим хүчний салбар энэ хямралын гадна үлдэж чадах уу гэсэн асуултад бид хариулт олохоор сурвалжилсан юм.
 
Монголд Эрчим хүчний хэрэглээ огцом өсчээ
 
Өнгөрсөн 2020 онд Монгол Улс 7.1 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, ОХУ болон БНХАУ-аас нийтдээ 1.7 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч импортоор авсан байна. Импортын эрчим хүчний 80 хувийг буюу 1.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг Оюутолгой ХХК нь БНХАУ-аас импортоор авчээ. Судалгаанаас үзэхэд Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2018 онд 118 МВт-аар, 2019 онд 25 МВт-аар, 2020 онд 65 МВт-аар, 2021 онд 124 МВт-аар нэмэгдсэн байна. Гэвч үүнийг дагаад хэрэглээ ч бас өссөн байна. Өмнөх жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 5-6 хувиар өсдөг байсан бол 2021 онд 13 хувиар өссөн гэдэг тоо баримтыг Диспетчерийн Үндэсний төвөөс өгч байна.
Өвлийн сар гараагүй, эрчим хүчний оргил ачааллын үе эхлээгүй байхад  цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 орчим хувиар огцом өсч, 100 гаруй МВт-аар нэмэгдсэн нь өнөөдөр эрчим хүчний салбарынхны хувьд “түгшүүрийн харанга” дэлдэж байна. Үүнээс харахад дэлхий нийтийг хамраад байгаа эрчим хүчний хямрал Монголчуудыг ч бас тойрохгүй, дайрах нь гэсэн болгоомжлол төрж байгаа юм. 
 
Насны доройтолд орсон техник тоног төхөөрөмж
 
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эрчим хүч, дулаан, хий, усны үнийг төрөөс даах шийдвэр гарсан. Үүний дараа хэрэглээ огцом өсч зарим газруудад цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх хүртэл арга хэмжээ авч байсныг бид мэднэ. Тэгвэл энэ өвлийн хэрэглээ өмнөх оныхоос улам л нэмэгдэх нь тодорхой байна. Дулааны цахилгаан станцууд, дамжуулах, түгээх байгууллагууд энэ ачааллыг хэрхэн давах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Харамсалтай нь бас л сайн мэдээ эндээс дуулахгүй. Өнөөдөр гал зулгуулж байгаа дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, дамжуулах, түгээх шугам сүлжээний насжилт 32-62 жил, шугам сүлжээний 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ. Өөрөөр хэлбэл аль социализмын үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бид ашиглаж, засч сэлбэж, амь торгоож гал залгаж байна гэсэн үг. Монголчуудын ганц найдвар, амь зуулга болсон “ДЦС-4” ТӨХК хамгийн залуу үйлдвэрүүдийн нэг. Гэвч тус үйлдвэрийн Зуухны экран хоолойг 1997 онд сольжээ. Энэ экран хоолойн ажиллах нормт хугацаа 100 000 цаг. Гэвч өнөөдөр 114 180 цаг ажиллаж байна. Энэ бол ганцхан жишээ.
 
“Ашиглалтын хугацаа нь дууссан, ажиллах боломжгүй гэдэг дүгнэлт гарсан маш олон техник, тоног төхөөрөмж өнөөдөр эрчим хүчний салбарт үүргээ гүйцэтгэж байгаа. Энэ хэрээр эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаа алдагдаж байна. Засвар, шинэчлэлийн ажлуудыг бүрэн гүйцэт хийж чадахгүй байгаагаас нэг  хэрэглэгчид ногдох тасалдлын давтамж 20-30 хувиар нэмэгдэж байна” гэж Эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн Р.Ганжуур бидэнд ярьж байсан юм. 
 
Үнэ цэнэтэй хэрнээ үнэ тарифтаа чөдөрлүүлсэн эрчим хүч
 
Монголд зарагдаж байгаа хамгийн хямд бараа бүтээгдэхүүний нэг нь эрчим хүч. Тодруулбал 1 кВт.ц цахилгааны үнэ дунджаар 175 төгрөг. Өнөөдөр 175 төгрөгөөр бид захын дэлгүүр ороод ганц хайрцаг шүдэнз ч авч чадахгүй. Хоёрхон жилийн өмнө 50 төгрөгөөр зарагддаг байсан нэг хайрцаг орос шүдэнз өнөөдөр дэлгүүр, ТҮЦ-нд 200 төгрөг. Бид 175 төгрөгөөр ганц иштэй чихэр ч авч чадахгүй. “Чупа чупс” гэдэг иштэй чихрийн үнэ гэхэд л 250-450 төгрөг байгаа. Гэвч Монголчууд эрчим хүчний үнийг үнэтэй байна гэж маргадаг. Үнэгүй байх ёстой гэж боддог. Ихэнх улс төрчид хямд үнээр бөөн бөөнөөр нь зарж байгаа нүүрсээ өөрсдөө шатааж эрчим хүч гаргаж авах хэрэгтэй гэж том том илтгэл, лоозон бичдэг. Харамсалтай нь эрчим хүч гэдэг өөрөө нарийн шат дамжлагатай, үйлдвэрлэлийн асар өндөр зардалтай гэдгийг ихэнх нь мэддэггүй, мэдсэн ч ярихыг хүсдэггүй. Эрчим хүчний үйлдвэрлэл гэдэг нүүрсний уурхайн хөрс хуулалтаас эхэлдэг. Уурхайн хөрсийг хуулж, нүүрс гаргаж авч, вагонд ачиж, төмөр замаар тээвэрлэж станцууд дээр буулгаж, эрчим хүч үйлдвэрлэн дамжуулах шугамаар дамжуулж, тэрийг нь хэрэглэгч рүү түгээдэг. Нэг кВт.ц эрчим хүчний үнэ буюу 175 төгрөгөнд дээрх бүхий л зардал, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, орлогын татавар шимтгэл бүгд багтсан байдаг. Тиймээс өнөөдөр эрчим хүчний салбар үнэ тарифандаа чөдөрлөгдөж, урагш хөгжиж чадахгүй байгааг бүгд ярьж байна. 
 
“ДЦС-4” ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуяг:  “Сүүлийн үед хөрөнгө санхүүтэй холбоотой томоохон хүндрэлүүд тулгарч гарч ирж байгаа. Манай дулааны IV цахилгаан станц нийт нийлүүлж байгаа эрчим хүчний  60 гаруй хувийг энергиэрээ нийлүүлдэг атлаахамгийн бага үнээр эрчим хүчээ борлуулдаг.  Монголдоо хамгийн бага өртөгтэй нийлүүлэгч гэсэн үг. Дулааны цахилгаан станцуудын зардал байнга өсч байна. Татвар, шимтгэл, валютын ханш, нүүрс тээврийн зардал, төмрийн үнэ огцом нэмэгдлээ. Зардал өсч байгаа учраас бидэнд бүтээгдэхүүнийхээ үнийг ч бас нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан бүрэн засвар үйлчилгээ хийх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх нь битгий хэл сүүлийн үед Хөгжлийн банкнаас авсан зээлээ ч төлж чадахгүйд хүрээд байна” хэмээн ярьж байна. 
Монгол Улсын эрчим хүчний үнийг гадаад орнуудын үнэтэй харьцуулахад хоѐр хөрш болон ОХУ, БНХАУ-ын цахилгааны үнээс дунджаар 20-60 хувиар, бусад хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд байдаг гэнэ. Мөн Монгол Улсын нэг өрхийн сарын хэрэглээний 6 орчим хувийг эрчим хүчний төлбөр эзэлдэг гэдэг тооцоог Үндэсний Статистикийн хорооны судалгаа харуулж байна. 
 
Эрчим хүчний салбар сэхээний орон дээр байна
 
Хүнээр бол Монгол Улсын эрчим хүчний салбар ядарч туйлдсан өвчтөн шиг болжээ. Эрчим хүчний цохилох зүрх нь болж байгаа дулааны станцууд ачааллаа даахаа байж, судас шөрмөс нь болсон дамжуулах, түгээх сүлжээ элэгдэж хуучирч мууджээ. Гол амин тэжээлийг нь залгуулж байгаа нүүрсний уурхайнууд хөрс хуулалтын алдагдалтай, өртгөөсөө бага үнээр нүүрсээ станцуудад нийлүүлж байна. Хэрэглээ өсч, өсөн нээмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг станцууд хангаж чадахгүй болж ОХУ-аас авдаг эрчим хүчний чадлаа нэмэгдүүлэхээр албаны хүмүүс хэлэлцэээрийн ширээний ард сууж байгааг ч зарим эх сурвалж нуухгүй байна. Эрчим хүчний салбарыг эдгээх ганц зүйл бол хөрөнгө оруулалт. Ядаж бодит өртөгтөө хүрдэг үнэ тариф энэ салбарт байж байж, уурхай, станц, дамжуулах түгээх сүлжээ хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх нь. Үнэндээ Монголчууд бид тун удахгүй эрчим хүчний хямралд өртөхөөр байна гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна. 
13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

1.230.76.219Зочин   • 2021, 11 сарын 1. 21 цаг 25 минут

Нүүрсний нөөц хязгаартай гадаадад зарахаа болих хэрэгтэй

202.21.117.34Эрдэнэбат   • 2021, 11 сарын 1. 10 цаг 36 минут

Чөлөөт зах зээлийн системдээ бүрнэ шилжих хэрэгтэй

64.119.16.156Зочин   • 2021, 10 сарын 30. 1 цаг 44 минут

Тэгээд цахим үндэсэн болох юм уу?

202.179.27.252Ман хулгайчд   • 2021, 10 сарын 29. 21 цаг 59 минут

Хөшөө барилгаа боль

124.158.113.3Зочин   • 2021, 11 сарын 1. 13 цаг 06 минут

санал нэг

192.82.65.120Зочин   • 2021, 10 сарын 29. 16 цаг 08 минут

Одоо яана вэн

192.82.65.120Зочин   • 2021, 10 сарын 29. 16 цаг 03 минут

чухал салбар

59.153.115.84Зочин   • 2021, 10 сарын 29. 14 цаг 40 минут

Тлeйханаа зайлуулаачээ. Зөнчиасөн байналээ.70 нас хүрлээштээ

103.26.195.197Зочин   • 2021, 10 сарын 29. 19 цаг 56 минут

Дадлага туршлагатай маш сайн боловсон хүчин.Түүнд итгэж найдаж болно.

202.21.100.210эрчим   • 2021, 10 сарын 29. 13 цаг 18 минут

эрчим хүчний салбар данхайсан хэлдэг 60 хийдэг 1 болсон шүү дээ

202.70.44.46Зочин   • 2021, 11 сарын 1. 8 цаг 46 минут

60 хүний 59 нь өдөр, шөнөгүй ажиллаж байдаг салбар шүү дээ

202.21.108.181Зочин   • 2021, 10 сарын 29. 12 цаг 42 минут

ail bolgonoos sergegdeh erchim huch gej mongo tataad minii medeh 10 jil bolloo do.

1.230.76.219Зочин   • 2021, 10 сарын 29. 12 цаг 15 минут

Хамгийн түрүүнд хөгжүүлдэг салбар эрчим хүч. Дэлхий даяар нар салхины эрчим хүчийг хөгжүүлж байна тэхэд монгол яагаад юу ч хийхгүй байнаа техник ойлгодог хүмүүсийг сонгож байгаач

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.