Тендерт ялж чадаагүй хоёр хятад компаниас болж Монголын хөгжлийг хурдасгах хамгийн чухал төслүүдийн нэг нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил гацаанд ороход хүрээд байна. Хамгийн харамсалтай нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын хувийн хэвшлийн хэдхэн компанийн эрх ашгийн төлөө үйлчилж хуурамч мэдээ төлбөртэй тарааж иргэдийг хагаралдуулж байгаа нь аймшигтай.
Монголын ард түмний мэдэлд байдаг үндэсний компани Эрдэнэс-Тавантолгой өдгөө улсынхаа нүүрсний нийт экспортын 30 хувийг дангаараа бүрдүүлж байна. Шилэн данстай, шидэг татвар төлөгч, Монголдоо хамгийн өндөр цалин олгодог байгууллага. Тэд 2020 онд 427 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн нь 100 гаруй эмнэлэг барихтай тэнцэхүйц хэмжээний их мөнгө ажээ. Тус монгол компанийн “А6-20” төлөвлөгөө амжилттай хэрэгжиж дуусвал Монгол хэмээх их айлын төсөв 2.5 дахин нэмэгдэх юм. Улмаар тус төлөвлөгөөнд тусгасан шинэ цахилгаан станц, төмөр зам, нүүрс боловсруулах үйлдвэр, говийг гадаргын усаар хангах зэрэг олон том ажлын эцсийн ашиг шимийг 1072 хувьцааны эзэн бид бүхэн тэгш хувааж хүртэх болно.
Гэтэл дээрх бүтээн байгуулалтын төслүүдийг гацаах ашиг сонирхолтой зарим хятад компани байна. Тодруулбал, Эрдэнэт Тавантолгой ХК нүүрс баяжуулах үйлдвэр барих тендерээ 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр нээсэн. Тус тендерт дөрвөн компани өрсөлдсөн бөгөөд хуулийн дагуу үнэлгээ хийж ялагч урьдчилсан байдлаар тодроод байгаа юм. Гэтэл тендерт ялж чадаагүй хоёр хятад компани нь маргаан үүсгэж, ялагчийг ижил төстэй нэр бүхий компанитай холбон ярьж тендер шалгаруулалт хууль бус болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж байна. Улмаар Монголын худалдагдсан хэвлэлүүдийг ашиглаж тендер будлиантуулах арга хэмжээ хүчтэй авч эхэлжээ.
Хятадууд ер нь монголчуудыг нүүрс баяжуулах үйлдвэргүй байлгах сонирхолтой. Хилийн цаана маш олон баяжуулах үйлдвэр байдаг тул Монголоос үргэлж түүхий нүүрс хямд үнээр худалдаж авч өөрсдөө боловсруулж байхыг хүсдэг. Тиймдээ ч өмнөх жилүүдэд Монголын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг яг энэ аргаар гацааж байсан түүх олон билээ. Монголыг хөгжүүлэхгүй байх нь хятад компаниудын хувьд ашигтай аж.
Хятадын хувийн компаниудын хувьд ёс зүй яриад дэмий биз. Харин монгол сэтгүүлчид, хэвлэлийн байгууллагууд хятадуудын эрх ашгийн төлөө ёс зүйгээ мөнгөөр худалдаж тэдэнтэй хамтарч үндэсний үйлдвэрлэлээ зогсоохыг оролдож байгаад харамсаад баршгүй. Сүүлийн үед зэрэг шахам тараад буй зарим нэрт сэтгүүлчийн нийтлэл болон жижиг сайтуудаар тарсан ижил баримт, адил агуулгатай олон мэдээнээс харахад зохион байгуулалттай ажиллагаа гэдэг нь илт байна. Тэд хятад компанийн хувьцаа эзэмшигчдийн улсын бичиг баримтын бүртгэлийг хаанаас олж авахыг хэрхэн мэдэх билээ? Хятадууд өгсөн нь тодорхой. Нийгмийн сүлжээнд хүртэл төлбөртэй рекламны байршилд төөрөгдүүлсэн мэдээ оруулж тогтмол цацаж байна. Дахин хэлэхэд Монголын хэвлэл мэдээлэл мөнгөний төлөө хятадын эрх ашгийг хамгаалж байна. Монгол сэтгүүлчид мөнгө л олж байвал улс орны хөгжил хамаагүй хэрэг үү? Уншигч та бүхэн гадны явуулгад автахгүй байж үндэсний томоохон бүтээн байгуулалтаа хамгаалахыг хүсье.
Хэрэв Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр төлөвлөсөн ёсоороо 2023 онд ашиглалтад орвол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас дутахааргүй том “саалийн үнээ” болох боломжтой. Гэтэл Монголын том төслүүдийг гацаах, хөгжлийг удаашруулах ашиг сонирхолтой хятад компаниудаас болж Монголын хөгжил дахин нэг удаа саатахад хүрээд байна. Энэ мэт аргаар өмнө нь маш олон том гэгддэг стратегийн төсөл удааширч, унаж ирсэн. Цаашид ч унагасаар байх магадлал өндөр. Үүнээс нэг асуулт урган гарч ирж байна. Хятадын эргэн тойронд байгаа хөрш орнууд яагаад баяждаггүй юм бол?
29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Эцсийн эцэст хэдэн авилгачдыг далд оруулж хөрөнгийг хурааж цоожтой саванд хийхгүй бол , ингээд л хорлоод байна... Угаах үйлдвэр барих нь хамгийн амархан , ёстой, нэг ХҮҮК гэж хашгираад л хийх ажил шдээ...Хажууд бэлэн барьчихсан угаах үлйдвэр хүртэл байна.... Модон, өндөг толгойтууд....
Баруунынхнаас сурах юм гэвэл илүү байгаа хүнээс илүү гоё юм авч эсвэл илүү гоё юм бүтээдэг санааг нь дуурх хэрэгтэй. Монголчууд атаархангуутаа илүү хүнийнхээ юмсыг эвдэлж сүйтгэдэг нүүдэлчин буюу шизофрени зантай юм. Манай хөрш Хятадууд гарамгай, илүү болтлоо дуурайдаг.
САНААТАЙГААР ЗОРИУД ТУШИЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ?
Хөөж гаргах хэрэгтэй. Татвар торгууль тавиад байх аргагүй болго. Аль болохоор алдагдалд оруул. Гар хөл нь болж байгаа урвагчидыг илрүүлж хариуцлага тооц. Хахиуль булхайг нь илчилж гарах гарцгүй болго. Татвар хуулийнхан тагнуулийнхан зохион байгуулалттайгаар ажиллагаа явуул
huzaagiin bodlogo mongoliig zugeerl gudrah gez bui huzaagaas salaachee arga alga uu
дандаа л бусдаас буруу хайгаад , байнга өөрийгөө өмөөрөөд байвал яаж ч хөгжих вэ дээ
Энэ ч харин анхаарах ёстой юм бичжээ. Монголыг хямд түүхий эдийн бааз болгох санаа ч ортой бодитой. Таарсанаа шүүрч бичдэг сэтгүүлч ч гэж дээ. Хэдэн телевиз, сонин, цахим орчин ховын хутгуур, хэрүүл, доромжлолын талбар болж дээ. Ганц үндэсний телевизийн мэдээг үзэхээс дээ.
хятадууд биднийг ядуу дорой байлгахыг л хүснэ.
Өөрсдөө ажил хийх чадваргүй байж үндэсний үйлдвэрлэл нэрээр монпол болохын тулд худлаа эх оронч болж хийрхэх юм да Худлаа гэвэл тэр Дарханы зам юу болж бгааг хар Бүх юмыг стандарт бусаар сэтгэж зүтгүүлж тэр нь шууд болохгүй болохоор мундаг эх оронч болж интернетэд баахан юм бичнэ Монголчууд маань сэтгэхүйгээ өөрчилж люмпэн пролетар сэтгэхүйнээсээ салж УБ замын хөдөлгөөнөөс эхлээд бүх юманд нийгмийн нэг хэсэг гэж ханддаг болох хэрэгтэй Та нарын энэ хувиа бодсон сэтгэхүй арилаагүй цагт мянган толгой байгаад ч нэмэргүй
хоёр талын хөршөөсөө толгой муу ажилладаг болоод хөгжихгүй байна.
UHSNII CHINI HURSH 2 IH GUREN BAINA ***** PZDA CHINI,HARIN CHI UURUU YOSTOI UCHUUHEN TOOS SHOROO
Яг үнэн
Нийгмийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй Монголын төрийн алба хаагчдад дохио өгч байгаа юм биш үүү улс орноо хөгжүүлье ажлаа монголоо гэсэн сэтгэлээр хандье дааа
Орос хятадуудыг дагасан улсууд дарамт ядуурлаас салдаггүй.Хамгийн адгийн хөршүүд.
Хаянхярваа бичүүлжээ хөөрхий
МАН ын хаягтай боловсролгүй эх оронч сэтгэлгүй монголчууд л төриин албыг өөриин болгосны гай ? Биднии сонгох сонгогдох эрхииг 4 жил ингэж л муугаар ашиглаж бна даа
Төрийн албыг энэ олон шунахай тэнэг мулгуу чадваргүй өөдгүй бэртэгчин оюуны потенцаль нойл гажиг сэтгэхүйтэй цадах мэдрэмжгүй хөгийн нохой гахайнуудаас яаж цэвэрлэх вэ
нийгмийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй
Хятад гаралтай хурлийзууд монголоор дүүрчихсэн байдаг нь нууц биш.
***** бол ***** ш дээ муусайн баасны ялаанууд
Оросын эргэн тойрны улсууд бас хөгжидгүй том улсуудын бодлого уу
gazah uzbekuud bur uursdiin gesen mashin hiideg metro sansrin puujin huurgudug boltson baih jisheenii,orosoor tuvuggui oilgodog humuus ni,bidneesee soyoltoi gehiim uu,
арчаагүй юм ,
Ene setguulchdiig mash sain hyanah heregtei tulbur avch zahialgaar yam niitelj mongolchuudiig horolohoo boli,iim ya hiisen hevlel medeelel,setguulchdiig hatuu tseerluul
Заавал тендер зарлах шаардлага байгаа юм уу? төрийн мэдлийн компани учраас төр өөрөө мэдээд барууны нүүрс угаах технологи сураагүй биш зээлээр авч болно ш дээ.
Монгол улсад улс эх орноо боддог хүн цөөхөн тэр дундаа мөнгөний шуналтай сэтгүүлч нэртэй шалгагчид, тэдний сайтуудаас сайн зүйл хараад хэрэггүй, түүний оронд солиотой галзуу ч гэсэн мөнхэрдэнэ чинь харин нурсан туркээс эхлээд женко хүртэлх далд хулгайг ил болгож өглөө шүү
Энэ явдалын нэлээд хэсэгт нь монгол хүн өөрөө, бусдыг зүсэн бүрээр доромжилсон буруутай болж таараад байгаа юм даа
ӨӨРСДӨӨ АРЧААГҮЙ БАЙЖ БУСДААС БУРУУГАА ЭРЭХ ХЭРЭГГҮЙ.
Үнэн шүү.Бид дэндүү арчаагүй байна.Цүнх барьсан нам дагасан хоосон толгойтой новшнуудыг сонгосоны гай ...