2021 оны 11-р сарын 2
12 цаг 38 минут

Сангийн сайд: Ипотекийн зээл зогсоогүй, гэхдээ Монгол банк үнэ өсөхөөс сэргийлж хязгаартай олгож байгаа

Сүүлийн үед банкууд ипотекийн зээлийг олгохгүй байна гэх асуудлыг иргэдийн зүгээс тавих болсон. Тэгвэл ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийллээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Арван их наядын хөтөлбөрийн хүрээнд гурван чиглэлийн зээлийн сувгаар эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийсэн. Нэгдүгээрт, ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл, ипотек, репо санхүүжилтийн зээл. Эдгээрээс ипотек болон репо санхүүжилтийн зээлийг Төв банкнаас шууд татаж, хяналтандаа байлгаж байгаа. Үүнийг хязгаарлаж байгаа хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хэмжээний асуудал. Аливаа бодлогын арга хэмжээ ялангуяа мөнгөний эргэлтээр дамждаг бодлого арга хэмжээнүүд зохистой хэмжээндээ байх ёстой. Зохистой хэмжээнээс хэтрэх, аль эсвэл дутвал үүсэх үр дагавар нь сайн, муу хоёр талтай. Ипотекийн зээл хэмжээнээсээ хэтэрвэл орон сууцны үнэ өсөх сөрөг талтай. Тэлэлтээсээ хэмжигдээд эргэлтийн шалтгаантай орон сууцны үнэ огцом өссөн 2013, 2014 оны алдаанууд давтагдана.

Наймдугаар сарын үзүүлэлтээр 700 тэрбум төгрөг гарчихсан байна. Ипотекийн зээл хамгийн ихдээ 2014 онд жилийн 520 тэрбум төгрөг гарч байсан. Гэтэл энэ оны 3-8 сар хүртэл буюу таван сарын хугацаанд эдийн засгийн идэвхжүүлэлт явсан. Оны эхнээс ипотекийн зээл явж л байсан. Гэхдээ гуравдугаар сараас эрчимтэйгээр нэмэгдсэн. Энэ хугацаанд 700 гаруй тэрбум төгрөг гэдэг бол бага тоо биш. Энэ нь зах зээл рүү илүүдэл үүсгэх, эрэлт бий болох улмаар орон сууцны үнийг хөөрөгдүүлэх сөрөг үр дагавартай гэж Төв банкнаас үзсэн байна.

Мөнгөний бодлогын хүрээнд энэ тоог хязгаарласан. Гэхдээ зогсоогүй гэсэн үг. Макро тэнцвэрээ барих үүднээс багасгасан. Банкуудыг тодорхой хэмжээгээр төлөгдсөн хэмжээнээс нь давуулахгүй байх аргаар нийлүүлэлт явагдаж байгаа. Мөн банкуудын зүгээс хэлж буй зүйлийг тоомоор байна. Жилдээ 500-600 сая орчмын зээлийн нийлүүлэлт хийхэд потенциалын худалдан авагч ханадаг. Өөрөөр хэлбэл, урсгал төлбөрөө төлөөд, орлогоо хамгаалаад явж буй зээлдэгч нар тухайн жилдээ ханадаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Зээлийн хүү цаашид үргэлжлэнэ гэвэл ямар хэмжээтэй байх вэ гэдэг нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална гэсэн үг" гэлээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОХУ-д омикрон хувилбарын анхны тохиолдлууд илэрлээ3 цаг 4 минутын өмнөСумын ИТХ-ын дарга: Иргэд эсэргүүцсэн тул эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоохоор шийдвэрлэсэн3 цаг 8 минутын өмнөВИДЕО: НҮБ-ын тусгай илтгэгч Рийм Алсалем хүчирхийлэлтэй тэмцэхэд эрэгтэйчүүд, хөвгүүдийн оролцоо маш чухал болохыг онцоллоо3 цаг 10 минутын өмнөГ.Занданшатар: Эрчимтэй хөгжлийг бүтээ хэмээн МАН-д төрийн бүх эрх мэдлийг өглөө3 цаг 10 минутын өмнөН.Тавинбэх: Сумын ИТХ-ын даргад засгийн шийдвэрээс давсан тогтоол гаргах эрх байхгүйумын ИТХ-ын даргад засгийн шийдвэрээс давсан тогтоол гаргах эрх байхгүй3 цаг 12 минутын өмнөСумын ИТХ-ын хурлаар эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох тогтоол гарчээ3 цаг 15 минутын өмнөСумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох тогтоол гарчээ4 цаг 1 минутын өмнөБэрхийн БЭРС...5 цаг 16 минутын өмнө"Ижил хүйстэн залуу согтуурсан үедээ хөрш айлынхаа эрэгтэйг хүчиндсэн" гэх хэрэг бүртгэгджээ12 сар 6. 14:02“НАРНЫ СҮҮДЭР” уран сайхны кино нээлтээ хийнэ12 сар 6. 13:57МУГЖ Д.Ганцэцэг: Нэг л өдөр дарангуйлагч, хүчирхийлэгч болоогүй12 сар 6. 13:53"Экспорт Монгол 2021" олон улсын форум, цахим үзэсгэлэн болно12 сар 6. 13:28СУРВАЛЖИЛГА: Ихэнх зах, худалдааны төвүүдэд эмэгтэйчүүдийн 37 размерын гутал дуусчээ12 сар 6. 11:59“НМХГ, ХСОАБХЗГ-ын хэлтсийн дарга нар барилга хүлээж авах дүгнэлтийг гаргуулахын тулд 73 сая төгрөгийн хахууль авчээ12 сар 6. 11:56Дуучин Б.Эрдэнэхүү “Уулзъя андуудаа” шинэ уран бүтээлээ гаргалаа12 сар 6. 11:5313 настай охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн сайтад 186 мянган хүн санал өгчээ12 сар 6. 11:21ХӨСҮТ: Истанбул, Сөүл, Дубай, Энэтхэгийн нислэгээр ирсэн иргэдээс Covid-19 илэрсэн12 сар 6. 11:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын 30 дугаар их хуралд мэндчилгээ дэвшүүлжээ12 сар 6. 11:06МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсон ЗУРГААН БАГЦ асуудлын гарч шийдлийг ярилцана12 сар 6. 11:04ЭМЯ: 139 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас баржээ12 сар 6. 11:01Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХЭГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ12 сар 5. 11:36Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй, хүртээмжтэй оны шилдгүүд тодорлоо12 сар 4. 14:55Л.Оюун-эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах эрх зүйн орчинд олон шинэчлэл хийж байна12 сар 4. 14:55Б.Болормаа: Хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бүх хүүхдэд манай хаалга нээлттэй12 сар 4. 14:55СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5, 10 настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас баржээ12 сар 4. 11:39Д.Мөнхбат: Хүүхдүүдээ зодсон багшийг хэрхэн зөвлөмж ирсний дараа арга хэмжээ авна, одоогоор зөвлөмж ирээгүй12 сар 4. 11:36УЕПГ-ын Тамгын газрын дарга асан Б.Үнэнбат нарын 30 хүнийг 10-аад тэрбум төгрөгөөр торгож, ял оноожээ12 сар 4. 11:35Энгийн амьдралдаа шилжиж, эрх чөлөөтэй амьдрах эсэх нь БИДНЭЭС шалтгаална12 сар 4. 11:32ЭМЯ: 318 хүнээс халдвар илэрсний нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол12 сар 4. 11:30ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА12 сар 3. 18:38
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.