Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “Эзнээ харчихаад үхмээр байна” гэж бухимдуулсан хүн бол Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэгт яллагдагчаар татагдсан тэрбээр ХААН банкийг хаанчлав. Харин хам хэрэг нь замхрав. Төрийн ордон тойрсон улстөржилт, баривчилгаа тийш олны анхаарал чиглэх зуур Монголын аймаг, сум бүрт салбартай, 2.7 сая харилцагчтай ХААН банкинд хаанчлах “хор”-ыг Д.Эрдэнэбилэг найруулсан нь энэ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авахдаа УИХ-д ч мэдэгдэлгүйгээр Засгийн газраар зарц хийн хэрэгжүүлсэн хар технологио энэ удаад давтлаа. Ц.Нямдоржийн 2016 онд хэлсэн үгнээс иш татахад, “Эрдэнэт үйлдвэр”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг яаж авсныг нь шалгах хэрэгтэй” Д.Эрдэнэбилэг ийнхүү “Банк дээрэмдэх” ажиллагаа явуулав. Хэрэг явдал ч ингэж эхэлсэн аж...
Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хууль хяналтынхан 2019 оны хавар саатуулаад хэдхэн сарын дараа батлан даалтад гаргасан. Яг л нөгөө барилаа, харууллаа, тавилаа гэдэг спорт загаслал шиг! “Хилийн хоригтой, хүмүүстэй уулзах нь ч хязгаартай” гэгдэж байсан Д.Эрдэнэбилэг суллагдсаныхаа дараахан “ХААН БАНК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Хидэо Савадатай уулзсан тухай мэдээлэл тухайн үед хэвлэлүүдэд гарч байв. Тодруулбал, Д.Эрдэнэбилэг Савада санг хувьцаагаа худалдахыг ятгасан. Гэвч хашир япон өвгөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд хувьцаагаа худалдахаас эрс татгалзсан. Хэвлэлүүдэд бичсэнчлэн Д.Эрдэнэбилэгийн хувьд Савада сантай хийсэн эхний уулзалт ийн бүтэлгүйтсэн гэдэг.
Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй холбоотой дээрх мэдээлэл гарснаас хойш хэдхэн сарын дараа буюу 2020 оны хоёрдугаар сарын 20-нд нэгэн хачирхалтай явдал болов. ХААН банкны хувьцааны 60 хувийг эзэмшдэг Япон улсын “Савада Холдингс” компанийн хувьцааг худалдан авах тендерийг Японы “Мета капитал” компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон” гэдэг нөхөрлөл Монголбанкны зөвшөөрөлгүйгээр зарлажээ. Ёстой л “Монголын хууль хуц” гэсэн мэт дээрэнгүй загнах нь тэр. Хамгийн сонирхолтой нь “Упсилон” нөхөрлөлөөс энэхүү тендерийг зарлахын өмнөхөн хотын мэр Д.Сумъяабазар “Мета капитал”-ын гүйцэтгэх захирал Ацуши Сайшог Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзуулсан. Ацуши Сайшо хэмээх энэ овжин япон эрийг Асашёорюү Д.Дагвадорж ах Д.Сумъяабазартайгаа холбож, Д.Сумъяабазар нь Сайшог Б.Лхагвасүрэнтэй уулзахад зуучилсан нь энэ. Ах, дүү хоёроор зуучлуулсан энэхүү уулзалтын үеэр “Мета капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ацуши Сайшо “Савада Холдингс” компанийн хувьцааг худалдаж авах мөнгөний зарим хэсгийг Хонконг, Хятадын сангуудаас зээлэх талаар хэлж байсан аж. Гэвч “Упсилон” нөхөрлөлөөс хууль зөрчиж зарласан тендерийг 27 удаа сунгаж, энэ хугацаанд хуулийн шаардлага хангахуйц материал, нотолгоо ирүүлээгүй тул Монголбанк зөвшөөрөл олгоогүй. Ингээд тендер шалгаруулалт 2021 оны долдугаар сарын 16-нд амжилтгүй дуусчээ.
Б.Лхагвасүрэн сандарч эхлэв. Эрх баригч МАН-ын үед тэрбээр Монголбанкны Ерөнхийлөгчийн суудалд заларч, хүү нь Хөгжлийн банкны газрын захирал хийж байгаа. Аав, хүү хоёр албан тушаалын “од”-той байгаа биз! Тэгэхээр Б.Лхагвасүрэнгийн хувьд МАН-ын нөлөө бүхий албан тушаалтнуудын “үүрэг даалгавар”-ыг биелүүлж чадаагүйдээ сандрах нь аргагүй. Суудал нь дэнжигнэнэ шүү дээ. Б.Лхагвасүрэнгийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, бас эрх мэдэлтнүүдэд “тал засч” олгосон зөвшөөрлийнх нь уршгаар Монголын банкны системд ихээхэн эрсдэл үүсч мэдэхээр байна . Тэр төв банкны Ерөнхийлөгчөөс огцрох ч энүүхэнд! Учир нь ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигч Савада сан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зөвшөөрлийг үндэслэж, энэ оны арваннэгдүгээр сарын 01-нд буюу өнгөрсөн даваа гарагт “Мета капитал” компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд хувьцаагаа худалджээ. Товчхондоо, Д.Эрдэнэбилэг “хөшиг”-ний цаанаас удирдаж, Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нар Монгол, Японы тал хооронд зуучлах үүрэг гүйцэтгэж, Б.Лхагвасүрэн МАН-ын дарга нарын шахалт дор ХААН банкны 60 хувийг Худалдаа, хөгжлийн банкинд “бэлэглэх” ажиллагааг хамтран гүйцэтгэв. “Сахал” Д.Эрдэнэбилэг ХААН банкны хувьцааг төрийн оролцоотойгоор “дээрэмдэх” хорыг найруулж, жорыг тааруулсан нь тэр. Яг л “Эрдэнэт”-ийн 49 хувь шиг! “49 хувийнхан”-ы толгойлогч ийнхүү толгой дээр нь тонгочиж, ХААН банкин дээр хууль бус ажиллагаа явуулж байгааг “Эрдэнэт”-ийн луйврын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэх”-ээ УИХ-ын чуулганы танхимд тэр жил мэдэгдсэн Ц.Нямдорж сайд харж л, мэдэж л суудаг байгаа даа! Худалдаа, хөгжлийн банкны харилцагчид, хамтран ажилладаг байгууллагууд “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хууль бус үйлдлүүдийн талаар анхаарал, сэрэмж авч л байдаг биз. Ингэхэд энэ хүний хавтаст хэрэг хаана очоод замхрав. Нөгөө сүр дуулиантай баривчилгаа, “Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай сүүлчийн цамцаа урагдтал тэмцэх Ц.Нямдорж нарын тэмцэл ингээд конец уу?!
Монголын өнцөг булан бүрт салбартай, 2.7 сая харилцагчтай банкны тухай мэдээлэл улс төрийн хүрээнд доргилт өгөх зуур Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагийн нэр дээр өнгөрсөн сарын 29-нд Н/71 тоот нууцын зэрэглэлтэй мэдэгдэл хүргүүлжээ. Тэрхүү мэдэгдэлд “Монголбанкны 2021 оны долдугаар сарын 26-ны өдрийн А-1/761 тоот албан бичгээр ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХК-ийн хувьцааг худалдан авах тендерийн саналыг ирүүлсэн баримт материалын хүрээнд шалгаж, татгалзах зүйлгүй болохыг мэдэгдсэн. Олон улсын магадлан баталгаажуулах, хяналт шалгалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кролл” байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан салбараас Япон улсын хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь 2014 онд Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтед бэнкинг корпорэшн” ХХК (UBC)-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээллийн дагуу Монголбанкнаас 2021 оны аравдугаар сарын 26-ны өдрийн Н/69 тоот Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг ХААН банкинд хүргүүлсэн болно” гэж дурджээ. Гэвч Б.Лхагвасүрэн МАН-ын зарим удирдлагын шахалтанд орж, албан тушаалдаа хэвээр үлдэхийн тулд энэ сарын 01-нд буюу өнгөрсөн даваа гарагт Монголын банкны салбарт сүйрэл авчрах алхмыг хийлээ. Шуудхан хэлэхэд, тэрбээр Д.Эрдэнэбилэг нарын зүгээс ХААН банкны хувьцааг луйвардах ажиллагаанд “Утсан хүүхэлдэй”-н үүрэг гүйцэтгэв.
Хамгийн ноцтой нь “Савада Холдингс”-ийн хувьцааг худалдан авах талаар Худалдаа, хөгжлийн банк, “Мета капитал” ХХК хооронд 2019 оны дөрөвдүгээр сард хийсэн гэрээнд “Сахал” Д.Эрдэнэбилэгийн гарын үсэг байдаг. Харин Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нар “Банк дээрэмдэх” ажиллагаанд юуны учир оролцсон байж таарах вэ. Үүнийг ойлгож ядах зүйлгүй. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өнгөрсөн сарын 28-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр “Засгийн газар “Чингис хаан”, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас сүүлийн гурван жил мөнгөө авч чадахгүй байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 тэрбум төгрөг бий. Авч чадахгүй л байна” гэх ноцтой мэдэгдлийг хийсэн юм . Ч.Хүрэлбаатарын хэлсэн үгнээс уншигч та нэгийг ойлгоно биз. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр хууль бус шийдвэр гаргасандаа бантаж “МАН-ын тэр даргын өгсөн үүрэг, энэ ч даргын шахаас” хэмээн нүүрээ улалзуулж явна. Хаана очиж хад мөргөх шийдвэрийг ХААН банкин дээр гаргачихав даа, Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч өө.
65 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
doctorwaynecurl@outlook.com bought my kidney at $840,000 thanks DR WAYNE
лхавгасүрэн гэдэг нь 50 мянгат, 100 мянгатын дэвсгэрт гаргах ёстой мөнгөний ханш яах ч үгүй гээд байсан луйварчин байна. эд ч монголоор тоглоод дууслаа л даа.
Луйварчид одоо бас Хаан банкыг оролдох санаа өвөртөлсөн үү?
Ашгаа Орос руу зөөдөг байсан Эрдэнэтийн 49 хувийг аваад л ирсэн бас л бөөн тамын тогооны үлгэр болсон одоо япон руу урсдаг хаан банкны 60 хувийг аваад ирлээ бас л бөөн там ийм атаархуу сэтгэлтэнгүүдийн яаж үйлс нь бүтдэг байнаа
Япон хүн эзэмшиж байсныг Монгол хүн аваа л биз анхнаасаа олон жилийн өмнө хувьчлаа л биздээ тэр үед Нямдорж мэт нь хувьчлах нь зөв гээл кнопоо дарсан хувьчилсан япон өвгөн авсан одоо хувийнх нь өмчийг өөр нэг бүр Монгол хүн худалдаад авч юундаа тамын тогооны үлгэрээ саналгалзаад боож үхэцгээх гээд байдаг байнаа
Genkogiin gart orj de
Яасан ч дуусдаггүй шунал вэ? Энэ Эрдэнэбилэг гэх дээрэмчин энэ их нүглээ яаж дааж амьдарна даа. Үр хүүхдүүд нь л эдлэх байхдаа. Аавынхаа нүглийг...
Овоо гар шүү,мундаг тоголжээ
Hovdiinh hogiin
Монголд байгаа банкууд бүгд луйварчдын гарт оржээ
эрдэнэбилэг гэж эрлийзийг Монгол улс дийлдэггүйээ. Мөнгөний үнэрээр Дагвадорж, Сумъяабазар нар ийнхүү ажилласаныг тогтоовол төрөөс хурдан холдуулах цаг болжээ.Гавъяат эдийн засагч аваад байсан Лхагвасүрэн банкаар тогловол аль банкинд итгээд хэрэггүй. Гадаадын банкинд мөнгөө хадгалсан нь дээр болж дээ.
Sumya muu bolowsrolgui guilgachin yawah gazarluugaa yawah udur irekh bhaa
Dashdorj ovogtoi enhjargal JORLON
Ямар бузар шуналтай **** вэ хэзээ үхнэ гэж тэр их хөрөнгө хураадаг байна аа
зөө хөөрхий ХААН банкнаас хүүхдийн мөнгө хадгаламжийг нь татахгүй бол төрийн хишиг 100 нь алга болох нь ээ
Hovd uvsiinhan muu ymand garshsan buzaruud
Тамын тогооны үлгэрээ ярьж байна.Гадны хүн Монголд ирээд авч болдог.Монгол хүн Монголдоо гадны хөрөнгийг авчирвал дайсан болдог байж болохгүй.
2,7 сая харилцагчтай Хаан банкийг сахал Эрдэнэбилэг авснаар Монголчуудын хувь заяа энэ нөхрийн гарт орждээ.хөөрхий .
ХААН банкнаас өөрсдийн хурамтлалаа татья.Монголчуудаа.нэн луйварчин банк юм байна
Эрдэнэбилэг, Сумьяабазар, Дагвадорж нар шиг боловсролгүй, сайн муу аргаар их мөнгөтэй болчихсон хүмүүс ер нь муу болгоныг хийж явдаг. Суиьяабазар гэж муу юм болгонд нь нэр гарч байдаг ихээхэн янзын муу золиг байнаа
эрлэгдоржийн барууны бохир мөнгөөр хаан банкийг дээрэмджээ...яг эрдэнэт шиг ...эрлэгдорж үхээгүй цагт монгол улс өөдлөхгүй ээ!!!!!!!!!
Ингээд Монгол улс маань дэлхийн олигархуудын хорт сүлжээнд орооцолдох эх суууриа тавилаадаа
Хариуцлага тооцох гээд байгаа юм бол анх ХАА-н банкийг гадныхан хямдхан хувьчилж жавшсан хулгайчуудаа тодруулж шийтгэ. Харин нэгэнт алдаад яаж чадахгүй болчихсон Гадны эзэмшлийн 60 хувийг Монголд авчирч гадагшаа Монголчуудын мөнгө урсаж байгааг зогсоож байгаа хүмүүсийг шагнамаар байна.
ХААН банкны гадаад эзэмшлийн 60 хувь Монголынх болж байгаа бол юунд нь эсэргүүцээд байнаа. Эрдэнэбилэг харин ч гавьяа байгуулж байгаа юм биш үү. Одоо наад банкны чинь ашиг Монголдоо үлдэнэ. Мөн ч олон жил японруу Монголчуудын мөнгө урслаа даа. Хүний нохой идэхээр өөрийн нохой ** гэдэг үгийг санацгаа. Энэ банкны ашиг орлого Монголдоо үлдсэний үр ашгийг Монгол хүн бүр хүртэх болно. Японруу Монголчуудын мөнгө урсахаа зогсож хэн нэг Монгол хүн баяжихад юунд нь бухимдаа вэ. Тамын тогооны үлгэрээ болиосой билээ.
Манай орон хөгжихгүй соёлжихгүй байгаа шалтгаан нь монголчууд олон мянган жилийн турш нийтээрээ үгээгүй ядуу явж хүн төрөлхтний соёл иргэншлээс олон мянган жил хоцрогдож харанхуй бүдүүлэг байдлаасаа салаагүйтэй холбоотой.
Huush chi tsaad hogiin hulgaichdaa heleeree uhehdee ene hurunguu avaad yvj chadahuu
Энэ сахал Эрдэнэбилэгт юуных нь мөнгө байдаг юм. Бүх хөрөнгө нь Элбэгдоржийн хөрөнгө шүү дээ
Эрдэнэтийн 49% ийг өөрсдөө очоод оросуудаас авахгүй яав? Энэ хүн Хаан банкны 60% ийг Японоос авлаа. Яачаад бга юм бэ дээ.
банкны хувьцааг хоорондоо тохироод авахад юу нь буруу болдог байна аа Төрийн өмч биш шүү дээ Энэ монголд юм хийж болох юм уу болохгүй юм уммм
ЗА ОДОО ХААНБАНК ӨНГӨРЧЭЭ.ЯАНАДАА одоо
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Энэ хүн Монголыг луйвардаж дууслаа шүү
Гадаадын хөрөнгө оруулагчид манай бохир улс төрөөс болж манай улсаас зайгаа барьж байгаагийн тод жишээ. Хурдхан нэг монголд нь зараад хөрөнгөө салгаж авч байна. Хоёр хүн тохирч хоорондоо хөрөнгөө наймаалцах нь ер нь хэнд хамаа байнаа.
ULAANBAATAR HOTOO HOGIIN HULGAICHUUDAAS TSEVERLEE
haan bank humuusiin mungiig hulgaid aldchihaad odoo dunguj hagasiig ni tulsun uldseniig ni yah ni todorhoigui l bainaaaa .........??????????
ХААН БАНК ИНГЭЭД СҮЙРЭХНЭЭ, МӨНГӨӨ ТАТАЦГААЯ ДАА!!!!!!!!!!!!
яасан худалдаа хөгжлийн банк сүйрсэн юм уу
Наад хүн шигээ сэтгэж ажил хэрэг болгож чадахгүй хоосон мануухайнууд төр барьдаг юм байна даа.Итгэл өгөөд Монгол банкны захирал болговол Оюутолгойг аваад ирэх сүйхээтэй эр юмдаа.
зөв зөв ХААН банк иргэдийн мөнгийг хулгайлдаг найдваргүй банк. Мэргэжлийн найдвартай хүмүүсийн гарт очвол сайн. Мөнгө чинь найдвартай л хадгалагдаж байвал хэн эзэн байх нь ямар хамаа байнаа.
гүй ээ тэгээд энэ хүнийг яагаад ингээд байлгаад байгаа нь сонин
aimar
Энэ бөхчүүд улс төр банк санхүүгийн салбараар тоглож байна хурдхан зайлуулаад шоронд нь явуул
Төлбөртөө мэдээлэл
Өдөр бүр болж байдаг нэг бизнес нөгөө бизнесрүүгээ орж байдаг л процесс байна шд. Юун сүртэй юм бичдийн. Зурагтаар Шарк танк гээд нэвтрүүлэг гарж байгаа биздээ. Тэдэн хувийг чинь худалдаж аваад оронд нь тэдэн тэгрэг өгж санхүүжүүлье гэж. Яг л энэ л болж байна шд. Япон хүн эзэмшиж байсан хувьцааг нь мөнгө өгөөд л монголчууд өөртөө авж байна даг. Нээрээ яг юу нь буруу гээд байгаа юм. Гадныханд байсан нь зөв монгол компанид байсан нь буруу гээд байгаа юм уу.
Монгол нь луйварчин Эрдэнэбилэг ...
ERDENEBILEG SUMYABAZAR 2 G SHOROND N HIIGEECHEEEEEE
2 хүн нэг нь нөгөөдөө юмаа зарсан байна шдээ
Амьгүй төр байгаа цагт ийм явдал гарсаар байна.учир нь төрд хулгайч луйварчид орж амьгүй төртэй болсон
Huuli iim hulgaich nart hezee vilchlekh be vnen bol
Юун атаархуу хэрүүлч авгай шиг юм бичээ вэ
Сумъяабазар Үндэсний хөрөнгө оруулалтын банкаа дампууруулчихаад одоо сахал Эрдэнэбилэгтэй нийлж монголыг тэажээж байгаа хамгийн том банк ХААН банкыг дээрэмдлээ.Хадгаламж эзэмшигчид мөнгөө яаралтай татах хэрэгтэй.
Монголын төрийн 3 өндөрлөг болон ,Шүүх,Прокурор,АТГ бүгдийг Сумъяабазар,Дагвадорж нар харцаараа удирдаж байна.Ийм ардчилсан засаглал дэлхийд байхгүй.Хууль үйлчилдэг улсад бол өнөөдөр сахал Эрдэнэбилэг шоронд,Сумъяабазар,Монгол банкны ерөнхийлөгчЛхагвасүрэн нарыг албан тушаалаас нь огцруулж гэмт хэргээр яллах ёстой.
Төрийн өмчийг хувийн компаний захирал хүчээр аваагүй. Төрийн өмчийг өгсөн албан тушаалтнуудтай нь хариуцлага тооцохгүй бол ийм хэргүүд цаашид гарсаар байх болно.
Үнэн худал нь бүү мэд. Гүтгэлэг үү эсхүл луйвар уу
Долгорсүрэн зааны хэдэн хулигаан хулгайч банди нар монголыг төртэй нь,банк санхүүтэй нь бүрэн хаанчилж байна.Монгол улс яг л хаант засаглалтайгаас ялгаа алга.
Хаан банкийг 6хан сая доллараар хуудуутай хувьчилсандаа
төрийн юм биш хувийн банкны төлөө бид бухимдаад яахав дээ баян хүн луувангаа иднэ лаагаа иднэ хэнд хамаатай юм вэ харин биднийг хооллох төмөрлөгийн үйлдвэр хөтөлийн шохонй үйлдвэрээ л төрд буцааж авмаар юмаа
Сумьяабазар Давгадорж хоёр ийм луйварт оролцож яах нь вэ Хаан банк чинь жирийн иргэдийн банк шүү дээ Одоо дампууруулах нээ
ЭНЭ БУҮАР БУЛАЙ ҮЙЛДЛИЙГ ЗОГООХ ЦАГ БОЛЧИХСОН ЮМ БИШҮҮҮ ЯАНА ДАА АРАЙ Л БАЙНА ДАА ХОТЫН ДАРГАА
За зо ХААН банкны ирээдүй юу болох болдоо
Сумъяабазарын шунал сүүлийн үед ариал дэндэж байнаа албан тушаал эрх мэдэл хөрөнгө мөнгө Сумъяабузар болж дууслаа хөөрхий
Хувьцааг монгол хүн эзэмших нь буруу гэж ойлгуулаад байна уу. Юу нь буруу гэдгээ тодорхой илэрхийлэх хэрэгтэй байна. Бизнес хүний буруу нь юу юм бэ. Хувьцаа худалдаж авах нь буруу юмуу. Хортой үр дагавар нь юу юм бэ.
Хувийн банк хэнд хэдээр хувьцаагаа худалдах нь хэнд хамаатай юм
Porkurorn hovdiinh erdenebileg hovdiinh iim bna sda
манайх яагаад энэ хүнийг ингээд давраагаад байлгаад байдийн арай хэтэрч байгаа юм бишүү