2021 оны 11-р сарын 3
13 цаг 35 минут

Х.Булгантуяа: Төр бүх бизнесийг булааж болохгүй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төслийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт, авч байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Албан журмын даатгалын тухай хуульд сайжруулах зүйл бий. Жолооч нарын хариуцлагатай холбоотой зүйл, заалтуудыг шинэчлэх нь зүйтэй байх. Гэхдээ нэг салбар гайгүй явж байхад төр үүнд оролцож, социализм байгуулах гээд байгаа юм уу. Хэрэв энэ жишгээр явах юм бол банкыг ч бас төр авъя. Төр бүх бизнесийг булааж болохгүй. Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийг дэмжиж байгаа юу. Та бүхэн даатгалын тухай том хуулиа өргөн барихгүй болохоор хувь гишүүд тал талаас нь мөлжсөн хуулиуд өргөн бариад байна.

Албан журмын даатгагчдын холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ. "Дураараа биш дүрмээрээ" гэдгийг хувийн хэвшлүүд санхүүжилтийг нь гаргаж замын цагдаатай хамтарч хийсэн байх. Албан журмын даатгагчдын холбоо зам тээврийн ослыг багасгахын тулд юу хийсэн бэ. Ямар бүтэцтэй, ямар байгууллага байгуулахаар зориод байгаа юм бэ" гэж асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Энэ хуулийг ингэж мушгин гуйвуулж болохгүй. Банкийг төр авъя, социализмыг байгуулъя гэсэн санаа байхгүй. Даатгалын компаниудын олон арван төрлийн сайн дурын арилжааны үйл ажиллагаанд хууль санаачлагч нар халдаагүй. Зөвхөн албан журмын даатгалыг ярьж байгаа. Бусад албан журмын даатгалуудыг ашгийн бус байгууллагууд хариуцдаг" гэв.

Санхүүгийн зохицуулах хороо "2021 оны гуравдугаар улирлын байдлаар даатгалын хураамжийг төвлөрүүлэлт Даатгалын компаниуд, даатгалын зуулчлагчид, даатгалын төлөөлөгчид гэсэн гурван сувгаар орж ирж байгаа. Нийт 28.8 тэрбум төгрөг жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах хэлбэрээр хураамжийн орлого болон орж ирсэн байна.

Бидний зүгээс Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлбэрээр бус нэмэлт өөрчлөлт хэлбэрээр хуулийн төслийг бэлдсэн байгаа. Бусад даатгалийн тухай багц хуулиа Сангийн яаманд хүргүүлсэн" гэв.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.114.10Зочин   • 2021, 11 сарын 5. 11 цаг 39 минут

Улаан хацартай гөлийсөн нүдэнд хүйтэн хар хүүхэн

192.82.66.172Зочин   • 2021, 11 сарын 4. 21 цаг 40 минут

Булгантуяа үнэнийг хэлсэн, төр ашигтай бүх салбарыг буцааж авах юм уу, Аюурсайхан нэг хүнрүү хэтэрхий бүдүүлэг дайрсан, 37 оны хэлмэгдүүлэтийн салхийг ханхлуулсан сүржигнэсэн, бүдүүлэг харагдаж байна лээ. нөгөө шударга хүн яасан, хууль батлуулах гэж улайрч байгааг нь ээ, ичиж амьдар

192.82.73.233Зочин   • 2021, 11 сарын 4. 13 цаг 35 минут

Энэ Булган уяа гэж нэг ухаантай царайлсан мал байнаа гадаадад удаан жил амьдарсан аарцаа ухаантай болдоггүй юм

202.179.27.77Зочин   • 2021, 11 сарын 4. 12 цаг 38 минут

булгантуяа тийм шударга юм бол нэг тээврийн хэрэгсэлд нэг л даатгал хий. давхар олон хүнд хийнэ гэдэг чинь луйвар шдээ цайцан хүн шив дээ

43.228.130.188Зочин   • 2021, 11 сарын 4. 12 цаг 37 минут

Энэ авгай сөрөг хүчин юмуу, тагнуул юмуу? Хөрөнгө оруулалтын хуулинд яалаа.Энэ нэг бишээ.Ард түмэн анхааралдаа авахгүй бол.....

202.55.182.178Зочин   • 2021, 11 сарын 4. 10 цаг 42 минут

Энэ нэг новшын хүүхэн дандаа муу юмыг хамгаалж байх юмаа

66.181.180.66zochin   • 2021, 11 сарын 4. 9 цаг 20 минут

gadnii gar khul bolson darvaan avgai chi dut

203.98.77.49зочин   • 2021, 11 сарын 4. 8 цаг 20 минут

Сайн дурынх л байх ёстой ш дээ,төрийн хүчээр хэн нэгний бизнесийг дэмжиж явж ирлээ одоо болно доо уг нь

192.82.87.72Зочин   • 2021, 11 сарын 3. 19 цаг 10 минут

Их хуралд олон даатгалын компанийн эзэд байгаа шүү. Булгантуяа чи бол одоо илүүц

59.153.114.10Зочин   • 2021, 11 сарын 3. 17 цаг 27 минут

Энэ Булган уяа гэж гэж нэг авгай юу ч мэдэхгүй байж юу гээд байнаа, албан журмын даатгалаар иргэдийг хохироогоод байж болохгүй, сайн дураар даатгал хийвэл хийнэ хийхгүй бол заавал даатгалын компанид мөнгө өгөх албагүй

192.82.86.119Зочин   • 2021, 11 сарын 3. 17 цаг 24 минут

Булган хүүхэн будаа тээх үү шороо самардах уу?Сүүлийн үед сүжиг бууруулаад байгаа.

192.82.72.111Зочин   • 2021, 11 сарын 4. 22 цаг 42 минут

bulgantuya harin ch bolovsroltoi uhaalag emegtei baina

202.72.240.53зочин   • 2021, 11 сарын 3. 14 цаг 56 минут

хэн нэгэн улс төрчийн бизнес шүү дээ сайн дурынх болго

103.87.255.28Зочин   • 2021, 11 сарын 3. 14 цаг 07 минут

daatgalaa sain duriinh bolgoo. Yag l tatvar shig bn shuu.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.