2021 оны 11-р сарын 4
10 цаг 09 минут

Ж.Чүлтэмсүрэн: “Сүхбаатар“ онгоцыг эрэгт байрлуулахад 100 метр хүрэхгүй газар үлдээд байна

     Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулж байгаатай холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.

   -Хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа ямар шатандаа явагдаж байна вэ?

       “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу зохион байгуулж байна. Таталтыг зохион байгуулахдаа цэргийн алба хаагчид, аврагчдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахиулан усан доорх ажиллагаа болон тусгай зориулалтын техник хэрэгслийг горимын дагуу ашиглаж байгаа. Хөлөг онгоцыг нуурын гүехэн хэсэгт ойртуулах, үндсэн байрлалд шилжүүлэх, хөлгийн их бие дэх усыг шавхах, хөвүүлэх, эрэгт байрлуулах гэсэн дарааллаар гүйцэтгэж байна. Үндсэндээ татан гаргах ажиллагаа төгсгөлийн шатандаа явж байгаа гэж ойлгож болно. Хөвсгөл нуурт  живсэн  “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцыг хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9м, урд хэсгээрээ 3,2м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-19 м-ийн гүнд шигдсэн байдалтай байсан. Одоогоор эрэгт байрлуулахад 100 метр хүрэхгүй газар үлдсэн байна.

-Хичнээн алба хаагч татан гаргах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа вэ?

 Татан гаргах ажиллагаанд 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 10 дугаар сарын 01-ээс  “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг эхлүүлсэн. Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа торуулбал, БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК зэрэг  байгууллагуудын алба хаагчид оролцож байна. Зэвсэгт хүчний анги, салбаруудын алба хаагчид усны мандалд, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны гүнд ажиллаж, хөлөг онгоцыг  тусгай зориулалтын техник хэрэгслийн тусламжтайгаар татан гаргах ажиллагааг зохион байгуулж байгаа.

Татан гаргах ажиллагааг зохион байгуулахад хүндрэл, бэрхшээл хэр тулгарч байна вэ?

   Ажлын явцад гарсан хүндрэл бэрхшээлийг даван туулах арга зам, хэрэгжүүлэх арга хэмжээг тухай бүрт нь шийдвэрлэж удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Энэхүү ажиллагаа нь анхны тохиолдол учраас живсэн хөлөг онгоцыг татан гаргах туршлага, энэ чиглэлээр мэргэшсэн инженер техникийн ажилчид байхгүй байгааг энд дурдах нь зүйтэй байх. Гэхдээ бид дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу татан гаргаж байна.  

 -Энэхүү ажиллагаа нь “Хөвсгөл” нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааны эхлэл гэж ойлгож болох уу?

 Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан  гаргах үе шаттай ажлын эхлэл нь “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа. Цаашид нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх суурь судалгааг хийж, татан гаргах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулна. Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн суурь судалгаа хийх, “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулах санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гаргаж байсан.  Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ. Дээрх эрхзүйн баримт, бичгүүдийг үндэслэн Засгийн газар,  Ерөнхий сайд, Шадар сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Батлан хамгаалах сайдын болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын холбогдох тогтоол, захирамж, тушаал гарсан. Эдгээр хууль, эрхзүйн баримт бичгүүдийг мөрдлөг болгон ажиллаж байна.

“Сүхбаатар” хөлөг онгоцны талаар тодруулж мэдээлэл өгвөл?

Тухайн үеийн ЗХУ-д 1956 онд үйлдвэрлэгдсэн. “БОР-500” маркийн, 400 морины хүчтэй, уурын хөдөлгүүрт, 60 тонн даацтай, 40 хүний суудалтай усан онгоц. Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Ханх суманд угсарч ашиглалтад оруулж байсан. ОХУ /тухайн үеийн ЗХУ/-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байсан. “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа нь Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд мөн зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой.  Эцэст нь дүгнэж хэлэхэд эрдэмтдийн тооцоо  судалгаа, зөвлөх инженерүүдийнхээ аргачлал, аврагчид, ажиллагаанд оролцсон алба хаагчдынхаа ур чадвараар бахархаж байгаагаа илэрхийлмээр байна.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.183.181Зочин   • 2021, 11 сарын 8. 9 цаг 20 минут

Ийм онгоцыг оросууд 2шт гинжтэй трактор, урал машинаар 4 хоногт татаж гаргаж байсан..Олон хүн, техник оролцсон Сүртэй операци юм...Нилээд хэдэн тэрбум болоо бхдаа... Зардлаа тавибал ..цэргийн нууц уу... За яахав юуч мэдэхгүй, туршлагагүй улс гэхэд эхний ээлжинд осол хийчхэлгүй гаргасан нь яамай...Дараа нь гүнд бас хэдэн онгоц, 40-50 машин буй гэсэндээ....

202.9.46.146Зочин   • 2021, 11 сарын 5. 0 цаг 22 минут

Сайн байна баяр хvргэе амжилт

103.26.195.246чагнаа   • 2021, 11 сарын 4. 23 цаг 18 минут

Ямар ч байсан, ажил хийж байгаа хүммүс ажлаараа бахархах нь юу нь муу байх билээ. Юм хийдэггүй хүмүүс тэр сайханыг даан ч мэдэхгүй, харлуулахаас өөр ...

203.91.115.55Зочин   • 2021, 11 сарын 4. 19 цаг 50 минут

Саятан болоход сая төгрөг дутуу гэх шиг ерөөсөө байрнаасаа хөдлөөгүй юм биш үү? Энэ их хямралтай үед энэ сэгтэй зууралдах хэрэг байсан юмуу? Татаад гаргалаа л бол шууд төмрөнд тушааж зардалд нь нэмэрлэ.

202.9.40.44Зочин   • 2021, 11 сарын 4. 15 цаг 09 минут

Энэ бол том ажил. Баяр хүргэе.

66.181.182.152   • 2021, 11 сарын 4. 14 цаг 10 минут

ter jivuulsen hog shaarig yariachee

112.72.9.122Зочин   • 2021, 11 сарын 4. 12 цаг 32 минут

маш их ажил хийж гэртээ харьж сайхан амар

139.5.218.108ө   • 2021, 11 сарын 4. 11 цаг 10 минут

Яагаад живсэн талаар тодорхой мэдээлэл өгөөч

202.21.127.170Зочин   • 2021, 11 сарын 4. 10 цаг 56 минут

Бөөн сүр

202.179.25.63Зочин   • 2021, 11 сарын 4. 10 цаг 53 минут

юугаар татав аа.цаашид нуурын гүнд өөр ямар техник хичнээн байгаа бол.

139.5.217.93Зочин   • 2021, 11 сарын 4. 10 цаг 48 минут

Та нар үндсэн ажлаа хийж байгаа биз дээ. Яасан сүртэй юм бэ!

202.131.243.186hubsugul   • 2021, 11 сарын 4. 10 цаг 30 минут

10m tatsan ok

49.0.137.164Onigoo   • 2021, 11 сарын 4. 10 цаг 25 минут

Sariin hugazaand 10 metr tatsan gesen ug uu ? Odoo ergees 100 metriin zaitai baigaa yum b na !! Ha Ha Ha Surtei nohor we !

66.181.161.99ГАНАА   • 2021, 11 сарын 4. 13 цаг 23 минут

ХАРИНЭЭ ХӨ ӨДӨРТ НЬ ХУВААВАЛ НЭГ ӨДӨРТ 33 см УРАГШИЛЖ БАЙСАН БНА ХЭ ХЭ ХЭ

Шинэ мэдээ

Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ8 сар 25. 11:00С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо8 сар 23. 10:57Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.