2021 оны 11-р сарын 4
14 цаг 09 минут

“Сахал” Д.Эрдэнэбилэг, Д.Сумъяабазар нарын схемд нэгдсэн Б.Лхагвасүрэн огцрох болзлоо хангалаа

     Ингэж бичих үндэслэл байна. “Сангийн сайд Б.Жавхлангийн шахааны хүн” гэгддэг Б.Лхагвасүрэн Монголбанкны Ерөнхийлөгчөөс огцрох болзлоо хангачихлаа. Учир нь Банкны тухай хуулийн 36.15-д “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арилжааны банкныханд “Хууль биелүүлнэ шүү, нөхөд өө” гэж албан бичгээр анхааруулдаг атлаа ХААН банкны асуудал дээр төрийн хуулийг ноцтой зөрчив. Товчхондоо, төв банкны тэргүүн Монголын банкны системийн эсрэг схемийн нэг гишүүн болсноо энэ өдрүүдэд харуулж байна. Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг-Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн... Улс төр, банк, бизнесийн бүлэглэл оролцсон схем энэ биш гэж үү!

ХААН банкны 60 хувийг “Савада Холдингс” компаниас Худалдаа, хөгжлийн банкны “халаас”-нд хийх хорыг МАН-ын зарим удирдлагын оролцоотойгоор найруулсан талаар улс төрийн хүрээнийхэн ид шуугиж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд ч “ХААН банкны тухайд тэр дарга намайг шахсан, энэ дарга ийм даалгавар өгсөн” гэдгийг нуухгүй байгаа гэдэг. Ямартай ч Монгол Улсын банкны системийн 35 хувийг атгадаг хамгийн том банк болох ХААН банкинд Худалдаа, хөгжлийн банкныхан эзэн суухад хотын мэр Д.Сумъяабазар зуучийн үүрэг гүйцэтгэж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хууль зөрчин оролцсон нь хэвлэлүүдэд ил боллоо. ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигч Савада сан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зөвшөөрлийг үндэслэж, энэ оны арваннэгдүгээр сарын 01-нд буюу өнгөрсөн даваа гарагт “Мета капитал” компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд хувьцаагаа худалдсан тухай баримт ч цахим ертөнцөөр нэг хөвөрч байна.

Харин Б.Лхагвасүрэнгийн хувьд, “Япон улсын хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь 2014 онд Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтед бэнкинг корпорэшн” ХХК (UBC)-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон...” гэдгийг нууцын зэрэглэлтэй нэгэн албан бичигтээ дурдсан нь бий. Тэгэхээр Худалдаа, хөгжлийн банкныхаан, сайтуудад гаргасан мэдэгдэлд тань дурдсанчлан хэвлэлүүд огт үндэслэлгүй мэдээлэл нийтлээгүй байгаа биз!? Хэвлэлийнхнийг хууль, шүүхээр сүрдүүлэхийн оронд ХААН банкинд эзэн суухын тулд ямар хууль зөрчицгөөснөө эргэн харахыг зөвлөе. “Монгол төрийн уурганы хуйв урт” гэдгийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал ид хурцдаж байхад мэдэрцгээсэн л баймаар юм.  

            “Хонь бүрэн, чоно цатгалан” гэдэгчлэн 2021 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд нам, бүлэглэлийнхний өмнө гавьяа байгуулсан “тэмдэглэлт өдөр”. МАН-ын зарим удирдлагын даалгаврыг тэр амжилттай зохицуулж, биелүүлсэн. Нөгөө “49 хувийнхан”-ий ашиг сонирхлыг ч гүйцэлдүүлсэн. Тэгэхээр энэ өдөр түүний хувьд “тэмдэглэлт өдөр” байлгүй яах вэ. Харин ХААН банк хэмээх том “торт”-ноос үмхсэн МАН-ын зарим удирдлага түүнийг яаж шагнах нь сонин. Б.Лхагвасүрэн гэж их сонирхолтой нөхөр аж. ХААН банкны 60 хувийг “49 хувийнхан”-д “бэлэглэсэн” өдөр буюу энэ сарын 01-нд нэр бүхий арилжааны банкинд хууль дээдлэхийг сануулсан их гоё утгатай бичиг хүргүүлжээ. “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай А-1/1075 тоот” гэж байгаа юм. Энэхүү албан бичигт “Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 хэсэгт “Банкны системд нөлөө бүхий банк нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компани хэлбэртэй байна” гэж заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх, бусад банк нээлттэй, эсхүл хаалттай хувьцаат компани болж өөрчлөн байгуулагдах шаардлагатай. Мөн Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Аливаа этгээд дангаараа болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэсэн шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангаж, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулж ажиллахыг анхааруулж байна” гэж дурдсан аж. Б.Лхагвасүрэн арилжааны банкуудад хууль хэрэгжүүлэхийг анхааруулсан албан бичгийг ийнхүү нэг гараараа үйлдэж, харин нөгөө гараараа төрийн хуулийг ноцтой зөрчсөн нь ХААН банкны 60 хувийн талаарх хуйвалдаанаас тодорхой боллоо. “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны босс Д.Эрдэнэбилэгийг ганцхан өдрийн дотор ХААН банкны 60 хувийн “ХААН” болгов. Д.Эрдэнэбилэгийг Монголын банкны системийн “ХААН” болгохын тулд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Банкны тухай хуулийн 36.6 дахь заалтыг ч ноцтой зөрчсөн.

Энэхүү заалтад “Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ” гэж дурдсаныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн илт зөрчсөн нь ХААН банкны тухайд болж өнгөрсөн үйл явдлаас тодорхой харагдана. Төрийн хуулийг нам, бүлэглэлийн эрх ашгаас доогуурт тавьсан Б.Лхагвасүрэн арилжааны банкуудад ч шаардлага тавих ёс зүй үгүй. Товчхондоо, тэр огцрох ёстой.    

Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог. УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэгтэй институци. Тэгэхээр үнэмлэхүй олонхийг нь МАН-ынхан бүрдүүлдэг УИХ хууль зөрчсөн Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах эсэхийг харах л үлдэв. “Хувийн өмчийг хуулиар хамгаалах ёстой” гэдгийг ч эрх баригчид эрхбиш мэдэх учиртай. Гэвч Д.Эрдэнэбилэгтэй хүч хавсарсан эрх баригч хүчин дэх бүлэглэл Б.Лхагвасүрэнг “Даалгавар сайн биелүүлсэн” гээд бүр дээш нь “шидчихдэг” юм болов уу... Монголын хамгийн шударга хуульч гэгддэг Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай ана мана, ач тач үзэлцэж байхдаа “Ард түмэн та нарыг дийлнэ ээ” гэж анхааруулж байсан. Үйл явдлын өрнөлөөс харвал, ард түмэн биш, “Сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй “49 хувийнхан” л дийлчихээд байна даа, Ц.Нямдорж сайд аа! ХААН банкны 2.7 сая харилцагч нөгөө “аймаар” бүлэглэлийн чинь “халаас”-нд орлоо. Монголын банкны системд “Сахал” Д.Эрдэнэбилэг хаан суучихлаа шүү дээ. Одоо юу хэлэх вэ, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж оо.  

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.121.208irgen   • 2021, 11 сарын 15. 21 цаг 08 минут

Tsag hugatsaa bukhniig haruulna doo. Hurelbaatar ch sandraad bgaam biluu

192.82.68.53Зочин   • 2021, 11 сарын 10. 16 цаг 07 минут

Баатарсайхан хааны хувьцааг авч болдог өөр монгол авч бхгүй гээд бга юм уу яг ш дээ баруун аймгийх бол бн увс хүн гэдэг шиг монголдоо ирж бвал хэг ч авсан яадаг юм

172.58.84.62Зочин   • 2021, 11 сарын 9. 9 цаг 37 минут

Erdenebileg deal hiij chaddag l nohor bn. Manai tor ooroo archaagui.

202.21.109.49Зочин   • 2021, 11 сарын 9. 6 цаг 29 минут

ene2toi ni zailuulya ih sullee orgood bsiin amitnii um nuraagaad duraaraa ih avirlasan

192.82.87.72Зочин   • 2021, 11 сарын 8. 22 цаг 32 минут

Сумьяабазар, Дагвадорж гэж ах дүү луйварчид их оодорч байнаа

202.9.40.60zochin   • 2021, 11 сарын 8. 15 цаг 53 минут

Ymarch l bsan ard irgediin huraasan heden mungenii huu Lhavagasuren.B.Javhlan gedeg luivarchdiin garaar ymarch huugui.bur hariltsah dans ch bolloo.Bid terbumgui.yagaad hyzgaar togtoogood ih had/ iin huug buuruulaad.bagiig heveer bailgaj boloogui uom.Bidnii munge eder tutam bankind ergeldej ta nar hereg bolj bga bizde.Huuhdiin had/ aas hurtel tatvar avdag bolson.Tgd duugarahgui bolhoor huug n navs buulgaj bga uomuu.Javhlan bol muu hun.HHB naas arga zaliar UIH d garsan.Sain ediin sanhuuchid zendee bhd eniig tomilolj bdg n HUUK.Zandangiin gar hu

66.181.183.181Зочин   • 2021, 11 сарын 8. 9 цаг 28 минут

ХААН-ны хувьцааг Монголдоо үлдээх нь зөв... Гэхдээ, үүнийг нэг монгол биш олон Монгол авбал уг нь их ЩОДОРОГОЁС болох байлаа...Жонхуу бол зайл...

76.123.139.230иргэн   • 2021, 11 сарын 7. 23 цаг 46 минут

Аан мэдэхгүй, энэ Эрдэнэбилэг чинь ЖОНХУУ дээрэмчиний жолооч байсан хүн шүү дээ. Ер нь бол ЖОНХУУ, ТАРВАГА хоёрын мөнгийг хөдөлгөдөг хүн. Одоо Сумьяабазар гэж луйварчин нэмэгдсэн. ЖОНХУУ нь Оюун-Эрдэний бөөрөнд наалдчихсан. ХААН банк ч луйварчдын гарт орох нь тодорхой болж байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дарамталж гаргаад хөрөнгийг нь өөрдсийн болгодог нэг л танил ЖОНХУУ операци үнэртээд байна даа.

76.123.139.230иргэн   • 2021, 11 сарын 7. 23 цаг 49 минут

Сумьяабазар одоо цайрчихсан байгаа. Эрх мэдэлтэй байгаа дээрээ Хөрөнгө оруулалтын банкаа дампуурлаас гаргаж авахгүй бол улсын олон арван тэрбум төгрөгийг гулруулчихсан, ядаж байхад тэр нь сөхөгдөөд.

192.82.70.222Зочин   • 2021, 11 сарын 6. 5 цаг 31 минут

Би нэг хүнийг дандаа муулаад дайраад байхаар эргэлзээд байдаг юм.Минийхээр бол Эрдэнэбилэг гэдэг хүн төрийн хийж чадаагүйг хийж чадаад байгаа юм бишүү.Эрдэнэт үйлдвэрийн талыг олж ирснээр одоо бүтэн ашгаа улс авч бид шимийг хүртэж бна,ХААН банкны гадаад хүний мэдэлд байсан хэсгийг авч чадсан байна.Одоо ашиг нь Монголд бүтнээрээ үлдэнэ.Удахгүй Оюутолгойн 66 хувийг аваад ирэх ч юм билүү.

66.181.177.73Зочин   • 2021, 11 сарын 15. 17 цаг 48 минут

Эрдэнэтийн 49% тэртэй тэргүй манай засгийн газарт үнэгүйирэх ёстой байсныг, нөгөөдүүл чинь оросуудтай найраад, хямдхан авах тохиролцоог хийсэн гэдэг биз дээ. Тэгээд өөрийнхөө мөнгөөр биш төрийн мөнгөөр худалдаад авчихсан гэж яриад байдаг биз дээ.

172.58.87.95Зочин   • 2021, 11 сарын 9. 9 цаг 39 минут

Odoo tomor zamiig avaad irehiig daalgah heregtei.

150.129.142.28zzzz   • 2021, 11 сарын 5. 15 цаг 34 минут

mongo buhniig shiiddeg bolson

202.126.89.72mgl   • 2021, 11 сарын 5. 14 цаг 03 минут

tur 1 yum hiihgui bol avch hayana daa, ene muu turiig.

64.119.18.84Зочин   • 2021, 11 сарын 5. 10 цаг 10 минут

Оюун-Эрдэнэ нэг юм хийх байлгүй дээ харж л байя. Монголын арилжааны бхнкыг нэг бүлэглэлд төвлөрүүлэхгүй байлгүй

202.9.46.82Зочин судлаач   • 2021, 11 сарын 5. 9 цаг 58 минут

Хуулийн дагуу л бол монголчууд авбал сайн о биз..миег муулж Манан устгана гэсэн нямдоржийг шодрогосууд батулгатай нийлж буур том дийлэшгуй МАНАН боловшуу..бух юм хуурамч шодоргосууд ч хуурамч оркууд байсан нь батлагдаж байна..МАН онц их хурал хийж засаг тороо солихгуй бол туухээс арчигдах цаг нь болждээ..оноодор ХУН нам л ард тумнийг толоолж байна даа

59.153.115.210Зочин   • 2021, 11 сарын 5. 8 цаг 43 минут

Bi sain oilgohgvi ym. Khaan banknii 60% ni japan-iin ezemshliinh mungunii ursgal tiishee l ursaj bgaa harin ch mongol hun awchihwal bayalag mongoldoo uldeh bishu. Uur eh uuswer bosgood awchih hun bhgvi ym bishu. Japan tal ni huwitsaagaa zarahaar shiidsen bol hen negen awch l taarah bh. Hyatadiin hurungu oruulagch nar bol haraad l huleegeed suuj bgaa, tegej undesnii ayulgvi baidal bolon sanhuugiin erh chuluuguu boolgohu medehgvi ym daa

66.181.176.200Зочин   • 2021, 11 сарын 4. 21 цаг 09 минут

Яагаад дандаа хятадад Эрдэнэбилэгт үйлчилцгээгээд найр тавиад байдаг юм бэ Мэнгэт ах чинь луухаан гэдгийг нь батлаад өгсөн шүү дээ

139.5.218.64Иргэн   • 2021, 11 сарын 4. 19 цаг 09 минут

Луйварчид одоо бас Хаан банкыг оролдох санаа өвөртөлсөн үү?

150.129.142.6ЗОЧИН   • 2021, 11 сарын 4. 17 цаг 49 минут

ХЭН ТОМИЛСОН ЮМ ТҮҮНИЙГ НЬ БАС ШОРОНД ХАТАА.

150.129.142.6ЗОЧИН   • 2021, 11 сарын 4. 17 цаг 48 минут

МУ АЛТНЫХАА АВДРЫН ТҮЛХҮҮРИЙГ ЭНЭ ХҮНД АТГУУЛЖДЭЭ. МУ ЮУ БАЙХАВ МАН. МАН Ч ЮУ БАЙХАВ МЭДЭЛТЭНГҮҮД. ХАМГИЙН САЙН ЛУЙВАРЧНЫГ НЬ ОЛЖ ТОМИЛОХЫГ НЬ ЯАНА.УЧИР НЬ ӨӨРСДӨӨ БАС...

66.181.160.101Зочин   • 2021, 11 сарын 4. 17 цаг 43 минут

Анод банк, Зоос банкууд дампуурахад Лхагвасүрэн дарга Монгол банкны хяналтын зөвлөлийн дарга байж, дампуурлын ирмэгт байгаа банкуудаа "маш сайн"-аар үнэлэн хянаж үнэт цаасны зах зээл, хувьцаа эзэмшигчдийг золигт гаргасан түүх бий

59.153.84.139Зочин   • 2021, 11 сарын 4. 17 цаг 28 минут

ХААН банкаар дамжин японруу урсаж байсан Монголчуудын хөрөнгө Монголдоо үлдэх болж байгаад хэн харамсаад үхэх гээд байнаа. Харин ч Эрдэнэбилэг гэж энэ хүнийг шагнамаар байна.

64.119.23.230Зочин   • 2021, 11 сарын 4. 14 цаг 50 минут

Avtokambitad jolooch baisan hovdiin most sumiin hariyat baasanjav sda baaziin ner baasdahaa bolioo

66.181.164.211Зочин   • 2021, 11 сарын 4. 14 цаг 29 минут

Огцруулахаас гадна хариуцлага тооцож, ийм залиланд дахин оролцохгүй болгоёёёёооо. Даварцан юм бэээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.