2021 оны 11-р сарын 10
13 цаг 59 минут

SinoSteel нь Монголын төр, Монголын ард түмнийг хуурах гэж оролдлоо

     “Эрдэнэс Тавантолгой” ХК –аас  зарласан Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт ялсан Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь тус тендерийн бичиг баримт дахь зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн Чайна Металлуржикал Инженеринг ХХК-г үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалт хийж, хяналтын хувьцааг нь эзэмшдэг тухай мэдээллийг тус группын албан ёсны цахим хаяг, БНХАУ-ын бүртгэлийн нэгдсэн системийн дата бүхий Tianyacha дахь баримтыг саяхан  Монголын хэвлэлүүд дэлгэсэн билээ.

Ийм дуулиан дэгдэнгүүт “Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн  захирал Б.Ганхуяг тендерт ялагч талаас тодруулга авахаа өөрийн албан цахим хуудсаар мэдэгдэж, орой нь компанийнхаа цахим хуудсаар дамжуулан Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд Чайна Металлуржикал Инженеринг ХХК-тай нэгдмэл сонирхолгүй” хэмээлээ гэх мэдэгдлийг нийтэлсэн.

    Монголд мэдээлэл цацагдангуут Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь өөрийн албан ёсны цахим хуудастаа засвар  хийж Чайна Металлуржикал Инженеринг ХХК-ийн хяналтын хувьцааг эзэмшдэг гэх мэдээллээ устгаж орхисон байна.

     Монголын хэвлэлээр мэдээлэхээс өмнө Синостийл Экьюпмент энд Инженеринг Группын албан ёсны сайт болох http://mecc.sinosteel.com/EN/aBorg.aspx дээр байсан устгагдсан мэдээлэл

Монголын хэвлэлээр мэдээлсний дараа Синостийл Экьюпмент энд Инженеринг Группын албан ёсны сайт болох http://mecc.sinosteel.com/EN/aBorg.aspx дээрх шинэчлэл / Чайна Металлуржикал Инженеринг ХХК-ыг өөрийн эзэмшлээс хассан байдал/

Дараах хуудсуудад SinoSteel нь тендерт ялсан компанийг эзэмшиж, уг төслийн зураг төслийг гүйцэтгэсэн тул Монгол Улсын хуулийн дагуу тендерт оролцох эрхээ хасуулах ёстой байсан тухай нотлох баримтуудыг толилуулж байна.

Түүнчлэн тэд өөрсдийн хэргийг зориудаар далдлахыг оролдож, Монголын төр, Монголын ард түмнийг хуурах гэж оролдсон, ямар ч хамааралгүй, англиар зураг төслийн тендерт шалгарсан компанитай ижил нэртэй компаний нэрийг олон нийтэд ил болгожээ.

Тендерт ялагч компани ингээд л монголчуудыг, Монголын төрийг хуурчихна гэж бодсон бололтой. Тэд яаж ч мэлзсэн, яаж ч баримт бичгийг засварласан ч  “Эрдэнэс Тавантолгой” ХК хууль зөрчсөн учир  нүүрс баяжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга барих ажлын 1 их наяд орчим төгрөгийн тендер цуцлах биз ээ.

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.77.239Болд   • 2021, 11 сарын 11. 9 цаг 22 минут

Бид нарыг ямарч аргаар хуурч бно гэж бодож бна шуу дээ сайн шалгах хэрэгтэй дээ

202.9.46.78Зочин   • 2021, 11 сарын 10. 22 цаг 00 минут

БОЛЖ ӨГВӨЛ ХУЛХИДЧИХГЭЭЛ , БОЛОХГҮИ БОЛ ХҮЧИНДЧИХГЭЭЛ , БАРИГДАХ БОЛОХООРОО ОРГОН ЗАИЛАХ ГЭЭЛ ЭНЭ ЛУИВАРЧИД

88.116.92.142Зочин   • 2021, 11 сарын 10. 19 цаг 47 минут

Нүүрс баяжуулах үйлдвэр бариулахгүй гэж албаар ийм юм хийж бна хужаанууд

202.9.46.227зочин   • 2021, 11 сарын 10. 17 цаг 19 минут

37-р точек киног үзсэн чинь үндэсний үйлдвэрүүдийн хувьчлал, казиногийн хууль, 17 чингэлэг спирт, дилэр тоглож байгаад алдчихсан гадны банкинд байршуулсан гэж яригдаад байсан 4т алтны хэрэг нтр үйл явдлууд тэр үед иймэрхүү л юм болоод байсан бна ш дээ гэж ойлгогдож байна. Киноноос хэн нь хэний дүрийг гаргаад байгаа нь ойлгогдоод сонирхолтой юмаа

25.585.55.31Зочин   • 2021, 11 сарын 10. 16 цаг 26 минут

хууртагдаж байгаа монголын төр хохино эээ

683.785.88.474Зочин   • 2021, 11 сарын 10. 16 цаг 12 минут

эрдэнэставантолгойд жаахан чадалтай хүн тавихсан даа нэгмүү утсан хүүхэлдэй юу хийх юм бэ

96.45.56.666Зочин   • 2021, 11 сарын 10. 16 цаг 11 минут

хятадгүй юм гэж бна уу.

689.656.353.4Зочин   • 2021, 11 сарын 10. 16 цаг 11 минут

бид хятадуудын гарт оржээ ****

159.326.63.222Зочин   • 2021, 11 сарын 10. 16 цаг 11 минут

ганхуягийг шалгамаар бна

59.153.84.139Зочин   • 2021, 11 сарын 10. 15 цаг 16 минут

Ганхуяг гэдэг хүн маш булхайтай шүү

192.82.66.41Зочин   • 2021, 11 сарын 10. 14 цаг 52 минут

Энэ компаний хувьд энэ бичиг нь байгууллагын нууц баймаар юм. Таван толгой компанид ашиг сонирхолтой хүмүүс их шургалж дээ!

192.82.66.41Бат   • 2021, 11 сарын 10. 14 цаг 42 минут

Монголд нүүрс баяжуулах үйлдвэр бариулахгүй байх замаар Таван толгойн нүүрсийг цаг ямагт хямд үнээр авч байх гэсэн цаад бодолтой хүмүүс, Ганхуяг гэж энэ залуу руу их дайрч байгаа харагдах боллоо.

64.119.18.239Зочин   • 2021, 11 сарын 10. 14 цаг 31 минут

Ганхуяг огцор

598.92.45.655Зочин   • 2021, 11 сарын 10. 14 цаг 07 минут

энэмуу ганхуяг мэтийн хулгайчууд тавантолгойгоос зайлах хэрэгтэй.

58.841.54.445Зочин   • 2021, 11 сарын 10. 14 цаг 07 минут

монголчууд энд нэгнийгээ хуурч, ард түмнээ доромжилсон ч хууль цаазтай улсад бүх зүйл ил бдаг юм

36.978.54.555Зочин   • 2021, 11 сарын 10. 14 цаг 04 минут

Новшнууд улс эх орноо зарж идээд дууслаа л даа

85.89.956.33Зочин   • 2021, 11 сарын 10. 14 цаг 03 минут

монголд бүтэж бгаа юм бна уу. Бүр дургүй хүрмээр юм

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.