2021 оны 11-р сарын 11
9 цаг 38 минут

"Дээд боловсрол ба тогтвортой хөгжил, онол, арга зүй, хөгжлийн чиг хандлага" олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Монгол Улсын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг Отгонтэнгэр Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт ойн хүрээнд тус сургуулиас зохион байгуулж буй “Дээд боловсрол ба тогтвортой хөгжил, онол, арга зүй, хөгжлийн чиг хандлага”  олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монголын эрдэмтэн судлаачид болон АНУ, ОХУ, Канад, БНСУ, Япон, Швейцарь, Румын, Украйны 8 улсын нийт 40 гаруй судлаач илтгэлээ хэлэлцүүлж байна.

Отгонтэнгэр Их Сургуулийн захирал доктор, дэд профессор Н.Энхзаяа “Монгол Улсын дээд боловсролын салбарт Отгонтэнгэр Их Сургуулийн гүйцэтгэж буй үүрэг” сэдэвт үндсэн илтгэлийг өнөөдрийн хуралд хэлэлцүүлсэн бөгөөд хувийн хэвшлийн их, дээд сургуулиудад ардчилсан шилжилтээс хойш 30 жилийн хугацаанд тулгарсан сорилт бэрхшээл, чанарыг эрхэмлэх зорилго, түүний хэрэгжилт, дээд боловсролын салбарын бодлого, эрх зүйн орчны өөрчлөлт шинэчлэл зэрэг олон асуудлыг бодит жишээгээр батлан өгүүлсэн юм. Тэрчлэн Монголын дээд боловсролын салбарт хүлээж буй үүрэг хариуцлагаа онцгой эрхэмлэдэг Отгонтэнгэр Их Сургууль хувийн хэвшлийн их дээд сургуулиудын хөгжилд жишиг болохуйц үр дүнд хүрч байгааг ч цохон тэмдэглэсэн юм.

Отгонтэнгэр Их Сургуулийн хүндэт доктор, Швейцарын багш бэлтгэх болон гадаад хэл заах арга зүйн хөтөлбөрийн удирдагч Анита Фарнигийн “Тогтвортой хөгжлийн боловсрол - Эхэн үе” илтгэл, Украйны үндэсний боловсрол, ШУА-ийн Дээд боловсролын хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Зинченко Викторын “АНУ-ын боловсролын тогтолцооны системийн асуудлууд нь боловсролын неолиберал загварын институцийн хямралын илрэл болох нь”, Киевийн Худалдаа, Эдийн Засгийн Үндэсний Их Сургуулийн доктор (Sc.D, Prof) Герасименко Анжелика ахлагчтай багийн “Нийгмийн шинжлэх ухаан, боловсролын салбарын судалгааны чанарын баталгаажуулалтад  редакцын уншлагын нээлттэй шүүмжийн үзүүлэх нөлөө”, Японы Гэгээн Люкийн Олон Улсын Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, доктор Казунори Онишигийн “Эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах нь: Ази тивийн тоос, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийн судалгаа”, БНСУ-ын Хансо Их Сургуулийн профессор Ай Өн Жүний “БНСУ-ын дээд боловсролын байгууллагуудад суралцаж буй Монгол оюутнуудын өгөгдлийн мэдээлэлд хийсэн судалгаа” зэрэг олон сонирхолтой илтгэл, тэдгээрийн судалгааны үр дүн оролцогчдын анхаарлын төвд байлаа.

Хуралд оролцогчдын сэтгэгдэлээс товчлон хүргэе.

Боловсролын Хүрээлэнгийн Захирал Доктор П.Лхагвасүрэн (Ph.D): Монгол улсын боловсрол, Монгол улсын дээд боловсролд парадигмийн томоохон хэмжээний шилжилтүүд явагдаж байна.

Отгонтэнгэр Их Сургууль 30 дахь жилийнхээ босгон дээрээ хүн төрөлхтний түүхэнд, түүний дотор дээд боловсролын түүхэнд гарцаагүй чухлаар тавигдаж байгаа "Тогтвортой хөгжил ба дээд боловсролын асуудал" хэмээх чухал сэдвийг сонгон авч олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хуралдуулж байгаад нь туйлын их талархаж байна. Миний хувьд,  өнөөдрийн Монгол улсын боловсрол, Монгол улсын дээд боловсролд парадигмийн томоохон хэмжээний шилжилтүүд явагдаж байна гэж бодож байна. Бид одоо барьж, харж болохгүй боловч гарцаагүй явагдаж буй энэ том шилжилтэд яаж дасан зохицож шилжин орох вэ гэдэг нь тулгамдсан асуудал болоод буй юм. Тогтвортой хөгжлийн боловсролын парадигмийн шилжилтийн хамгийн цаад язгуур чанар нь мэдээлэл харилцаа холбооны технологи, мэдээллийн технологи, компьютерийн эрин зууны асуудалтай шууд холбогдож байгаа юм. Тэр утгаараа мэдээлэл харилцаа холбооны технологийн Монгол дахь хөгжлийн салбарын асуудлууд, үе шатлалын асуудлууд, цаашид тулгамдаж буй асуудлын талаар миний бие илтгэл тавьж оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна.

Киевийн Худалдаа, Эдийн Засгийн Их сургуулийн багш Герасименко Анжелика (Sc.D, Prof): "Бид маргаашийн шинэ үеийн төлөө ярилцах гэж байна"

Бидний илтгэлийн зорилго эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг сайжруулахад чиглэсэн. Чанартай судалгааны үр дүн нь боловсролын болон нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж байх ёстой байдаг. Боловсролын чанарын судалгааны аргазүй нь өргөн хүрээний ойлголт төдийгүй чухал ач холбогдолтой юм. Энэхүү хурлаар бусад эрдэмтэн судлаачидтай боловсролын салбарт төдийгүй шинжлэх ухааны өмнө тулгарч буй асуудлын талаар ярилцаж, харилцан туршлагаа солилцохыг хүсэж байна. Техник технологийн хөгжил өнөөгийн бидний амьдралд үзүүлж буй нөлөө, ач тусын талаар ярилцаж, тэдний санал бодлыг сонсохыг хүсэж байна. Бид Отгонтэнгэрчүүдийн найрсаг, зочломтгой байдалд гүнээ талархаж байна. Мөн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох боломж олгосноор бидэнд маргаашийн шинэ үеийн төлөө ярилцах завшаан олдсонд баяртай байна.

Швейцарь улсын Цюрихийн Багшийн Их Сургуулийн багш  Юрген Kапитан: “Оюутнуудыг оролцуул, тэд ойлгох болно”

Миний хувьд тун чухал хурал болж байна. Бид зөвхөн дээд боловсролын тухай биш бүх л шатны боловсролын талаар ярилцах ёстой. Боловсрол гэдэг бол гайхамшигт зүйл бөгөөд багш нарын гүйцэтгэх үүрэг тун чухал. Илтгэлээ  “Оюутнуудыг оролцуул, тэд ойлгох болно" гэж нэрлэсэн. Тогтвортой хөгжилд гадаад хэлний боловсрол үнэхээр чухал. Гадаад хэл сурахад оюутан сурагчдын бие даасан оролцоо чухал байдаг гэдгийг багш бид сайн мэднэ. Хичээлийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг бүгдийг чадна гэсэн үг биш, харин оюутан оролцож чадна гэсэн үг юм. Багш нар англи хэл заахдаа бодит орчин бүрдүүлж сургах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, англи хэлний хичээл дээр бодит амьдрал өрнөх ёстой. Сургалт бол оюутан сурагчдын сэтгэлийг татахад чиглэх ёстой. Боловсролд тогтвортой байдлын талаарх ойлголт бол маш чухал, басхүү хүнд сэдэв байсаар ирсэн. Сургалт амжилттай болоход бодит байдал хамгийн чухал шаардлагатай байдаг. Бид энэ шаардлагыг хангах ёстой.

“Дээд боловсрол ба тогтвортой хөгжил, онол, арга зүй, хөгжлийн чиг хандлага”  олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хоёр өдрийн турш шинэ санаа дэвшүүлсэн, үнэт зөвлөмж бүхий 40 гаруй илтгэлийг нэгдсэн хуралдаан болон гурван салбар хуралдаанаар хэлэлцэх бөгөөд илтгэлүүдийг эмхэтгэж, нийтийн хүртээл болгох юм байна. Хурал өнөөдөр салбар хуралдаануудаар үргэлжилж байна.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.73Зочин   • 2021, 11 сарын 11. 11 цаг 42 минут

ҮНЭХЭЭР САЙН СУРГУУЛЬ

202.21.117.178Зочин   • 2021, 11 сарын 11. 10 цаг 43 минут

30 жилийн ойн баярын мэнд хүргэе

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.