Монгол Улсын 2,3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэх зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршжээ.
Уг сайтын Marketing Database буюу зарын хэсэгт PieWithNothing гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар мэдээлжээ. 2019 оны есдүгээр сард элссэн уг хэрэглэгч "Хэрвээ энэ мэдээллийг худалдаж авахыг хүсвэл та над руу зурвас бичнэ үү" гэж бичсэн байна.
Гэвч үнэхээр монгол иргэдийн мэдээллийг худалдаалж байгаа юу эсвэл 700 доллар залилах гэсэн арга зам уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Сануулахад, Монголбанкны сайт өчигдөр хакердуулсан билээ. Уг асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албан ёсоор тайлбар хийхээр болоод буй. Мөн Монголбанкнаас сайт нь хэдийгээр хакерт өртсөн ч иргэдийн мэдээлэл байдаггүй гэх тайлбарыг өгчээ.
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
гэмгүй хүнийг барьж яргалж ял тулгаж тамлахаас өөр мэргжлийн ур чадваргүй, шинжлэх ухаанчаар, ёс зүйтэй, шудрагаар үйл ажиллагаагга явуулах чадамжгүй болтолоо доройтсон тусгай салбар нэгжүүдттэй, төр нь хээл хахуул, урвагчдаар дүүрсэн, салбар нэгжүүдээ удирдаж чадахаа больсон, ард түмэн нь ядуурсан, төр нь урвагч, хулгайч нардаа доромжлуулсан ийм ч үхээнц төр, улс байгаагүй юм даа. Бид чинь дэлхийд түүхтэй ард түмэн юм шүү.
хүрэлсүгийн тавиулууд монголыг зараад дууслаа. тагнуул нтр нь зүгээр цалингаа нэмүүлий гэсэн хэдэн эмч сувилагчыг мөрдөөд дарамталж хориод байгаа, гэтэл тэр новшнуудын хийх ажил нь хүрэлсүгийг долоох биш яг монголыг ийм төрлийн халдлагаас ёстой байх
тагнуулын газар нь юу ч хийгээд суудаг юм. хүрэлсүх гээд байгаа энэ хар юм юу юу гэж гарч ирлээ. таг
Манай улс ч хөгжих гэж хөглөжийнө дөө, Хоёр хөрш нь хял хязгаар, бараа бүтээгдхүүн бензин хамаг юмаа хаагаад, Ерөнхий нэртэй / лөгч, сайд/ нөхдүүд нь яаж эдийн засгаа тогтвортой байлгах, хөгжүүлэх талаар ямар ч гаргалгаа гарцгүй болоод, нам таг болцгооцон, энэ мэтээр бүхэл бүтэн улсаар гадны хүүхдүүд тоглочихсон явж байдаг. Тагнуул энээ тэрээ гэж байдгиймуу гүй юу, за даа хэцүү л болж байна даа
тагнуулын албаны мэдээлэл чухалшүү
манайх хамгаалалт муутай л байна сонгогч нарын нэрс юм биш үү
Хувийн арилжааны банкуудад иргэний бүх мэдээлэл байдаг шүү дээ. Одоо яахав?
Үнэн бол худалдаад авчаач тэгээд ямар материал алдагдсаныг нь олон нийтэд үзүүлээ
Урьдчилан сэргийлж, арга хэмжээ аваачээ.
энэ үнэн бол төрийн мэдээллээс авсан байж таарна даа.