2021 оны 11-р сарын 15
11 цаг 19 минут

Г.Занданшатар, Д.Эрдэнэбилэг, Д.Сумъяабазар нар Жүничи Хатторигийн компанид өөрсдийнхөө хүмүүсийг багтаасан уу

     ХААН банкны хувьцааны 60 хувийг мэдэлдээ авсан цаад эзэн хэн бэ. Монголын хамгийн том банкны хувьцааг худалдаж авсан мөнгө нь цэвэр үү, бохир уу... Токиогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Савада Холдингс” ХХК энэ сарын 01-нд Япон улсын “Мета капитал” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Упсилон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд хувьцаагаа арилжсанаас үүдэн энэ асуулт улс төрийн хүрээнд эрчээ авч, бүлэглэлүүдийн зөрчилдөөнийг улам ширүүсгэлээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Т.Доржханд, Ч.Хүрэлбаатар нар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “ХААН банкин дээр хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй биз” хэмээн чуулганы танхимд энэ сарын 04-нд улалзуулж, Б.Лхагвасүрэн сандрахдаа “Худалдаа, хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь ХААН банкны хувьцааг худалдаж авсан” гэсэн гэрээ байхгүй. Зөвшөөрөл олгогдоогүй” хэмээн УИХ-ын гишүүдэд худлаа хэлсэн удаатай. ХААН банк тойрсон улстөржилт ийнхүү улайсах зуур хэвлэлүүдэд Жүничи Хаттори гэдэг эрхмийн нэр ил болсон.   Японы алдарт цагны брэндийг бүтээсэн “Сейко холдингс” корпорацийн үүсгэн байгуулагч Кинтаро Хатторигийн гэр бүлийн гишүүн, “Сейко инструментс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан түүнийг ““Упсилон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн нийт хөрөнгийн 99.99 хувь буюу 26 тэрбум иенийг бүрдүүлсэн талаар ч Монголын хэвлэлүүд мэдээлсэн.  

            Жүничи Хаттори хэмээх сонирхолтой намтар бүхий эрхэм 2019 оны есдүгээр сарын 27-нд Монгол Улсад “Ваёо Эйрт” гэдэг компани байгуулжээ. Тус компанийг хамтран эзэмшигчид нь Буд Шандас, Окуно Рико нар. Буд Шандасын хувьд, 2018 оны аравдугаар сарын 12-нд бүртгүүлсэн бол Жүничи Хаттори, Окуно Рико нар 2019 оны есдүгээр сарын 27-ны өдөр “Ваёо Эйрт” компанийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн тухай мэдээлэл http://opendatalab.mn/search/573736?model=CFounder сайтад бий.

Харин Жүничи Хаттори 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд “Ваёо флорид” ХХК-ийг Монголд байгуулсан байх юм. Гадаадын хөрөнгө оруулалттай, ашгийн төлөөх энэ компанийг “Уул уурхайн зөвлөгөө өгөх, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулна” гэж бүртгүүлсэн аж. Жүничи Хаттори “Ваёо флорид” компаниа анх байгуулахдаа өөрийгөө буюу ганцхан хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгүүлсэн. Тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан (гүйцэтгэх захирал)-аар Окуно Риког 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд бүртгүүлжээ. Японы цагны алдартай брэндийг үүсгэн байгуулагч Хатторигийн гэр бүлийн гишүүн Монголд юуны учир татагдав. ХААН банкны нийт хувьцааны 60 хувийг гартаа оруулсан улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн “үүр”-ндээ үймэлдэх зуураа Жүничи Хатторигийн нэрийг хэвлэлүүдэд өгөөш болгон зарладаг нь сонирхолтой л хэрэг.

Окуно Рико гэдэг бизнес хамтрагчтайгаа “Ваёо Эйрт”, “Ваёо флорид” гэдэг хоёр ч компани байгуулсан Жүничи Хатторигийн Монголд эхлүүлсэн бизнес хронологийг хөвөрдвөл бүр ч сонирхолтой дүр зураг гарч ирнэ. Тодруулбал, ХААН банкны 60 хувийг хяналтдаа оруулсан хуйвалдааны бүлэглэлийнхэн гол технологио эндээс эхэлсэн байж мэдэхээр байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны 2021 оны долдугаар сарын 26-ны өдрийн А-1/761 тоот албан бичгээр ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХХК-ийн хувьцааг худалдан авах тендерийн саналыг ирүүлсэн баримт материалын хүрээнд шалгаж, татгалзах зүйлгүй болохыг мэдэгдсэн” гэдгээ албан бичгээрээ нотолсон. Үүнээс яг арав хоногийн өмнө буюу 2021 оны долдугаар сарын 16-нд Жүничи Хатторигийн байгуулсан “Ваёо флорид” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Монголын гурван иргэн болох Амарсайханы Даваажав, Бадрахын Наранзаяа, Раднаагийн Бадрах нарыг нэмж бүртгүүлжээ. Цаг хугацаа, үйл явдлын хувьд энэ анхаарал татах хэрэг биш үү. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан схемийг санагдуулахгүй байна гэж үү!

“Сахал” Д.Эрдэнэбилэг нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахын тулд Ц.Пүрэвтүвшин гэдэг 29 настай, хэн ч мэдэхгүй, бизнесийн түүх ч үгүй тэрбумтныг “төрүүлсэн”. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 оны гуравдугаар сард ЗГХЭГ-ын дарга байхдаа “49 хувийнхан”-ы луйврын схемийг олон нийтэд ил болгож байсан. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан гэх 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувийг төрөөс, 27.6 хувийг Худалдаа, хөгжлийн банкнаас гаргасан нь тогтоогдсон тухай мэдэгдэж байв. Нэг ёсондоо, тэр их мөнгө Ц.Пүрэвтүвшин захиралтай “Монголиан коппер корпорэшн”-ий дансанд орж, “Кью Эс Си”, “Хээдвей Трейдинг”, “Пик Девилофмент”, “Канетик”, “Рийверстөүн”, “Юнайтед Энержи” зэрэг олон компанийг “өндөглүүлсэн” цаад эх сурвалж нь Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй холбоотой нь нотлогдсон талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед мэдээлсэн. Эндээс харахад, ХААН банкны 60 хувийг нэг олигархи, нэг банк дамнасан улс төр, бизнесийн бүлэглэлийнхний хяналтад оруулах хуйвалдаан яг ийм технологиор өрнөсөн аж. Хамгийн сонирхолтой нь Жүничи Хатторигийн компанид хувьцаа эзэмшигчээр нэмэгдсэн гурван монгол хэний хүмүүс вэ. УИХ-ын дарга Г.Занданшатар, “Сахал” Д.Эрдэнэбилэг, хотын мэр Д.Сумъяабазар нарын байршуулсан нөхөд тэд мөн үү. Г.Занданшатарын хувьд, ХААН банкны 60 хувийг авах хуйвалдаанд ил, далд идэвхтэй оролцсон гэдэг. Тэгэхээр өрнөж буй үйл явдлаас харахад, ХААН банкны 60 хувийг хоёр япон хоорондоо наймаалцсан хэрэг огт биш байгаа биз. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын шоглосончлон ХААН банкны хувьцааг гадаадынхан өөр хоорондоо өгч, авалцсан юм бол дотоодынхон юуны учир сандралдаж, ээлж дараалан мэдэгдэл хийж, эрхэм гишүүнийг Асашёорюүгээр айлгаж, Монголбанкны Ерөнхийлөгчөөсөө эхлээд худлаа ярьцгаана вэ.   

Б.Гэрэл

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.250.126.130ард иргэд   • 2021, 12 сарын 3. 11 цаг 53 минут

Хэргин эзэн Женко, Сахал Эрдэнэбилэг 2 ард нь нэр цэвэр үлдэнэ.

203.91.115.48Судлаач   • 2021, 11 сарын 18. 8 цаг 14 минут

Сахал Эрдэнэбилэг Женкогийн жолооч байсан. Занданшатар Баянхонгорых... Женкогийн шахаас, татаасаар УИХ-ын дарга болсон хүн. Сумъяабазар бол АСА-гийн ах. Аса нь Женкогийн хуурай дүү... цаад нууц ноёнтон нь Х.Баттулга буюу Женко. ХААН банкыг авах нь улс төрийн болоод бизнесийн ач холбогдол их.

192.82.74.99лавлаа   • 2021, 11 сарын 17. 0 цаг 49 минут

Эх үүсвэр нь цэвэр бол Наймаа явдгаара явна л биз

192.82.89.158   • 2021, 11 сарын 16. 18 цаг 22 минут

ereenii daguul oron shuudee

43.228.130.188зочин   • 2021, 11 сарын 16. 16 цаг 48 минут

гэхдээ нэг талаас Хаанбанк төрийн компани биш, хувь хүмүүсийнх, 2 япон хоорондын наймаа, нөгөө талаас таванбогд Баатарсайхан эзэн,,,,ний нөгөө тал нь энэ 2 хоорондоо үгсэн нэгдэж ард түмнийг шулахгүй байх нь ард бидэнд ашигтай байх ...кк

43.228.130.188зочин   • 2021, 11 сарын 16. 16 цаг 45 минут

ккк Занданшатарыг өмнө нь Хаан банкинд дэд захирал байсан болохоор нь нийлүүлж хардаад байгаа болтой, харин Зандан Сумтай Эрдэнэбилэгтэй нийлэх үү

202.9.46.242Иргэн   • 2021, 11 сарын 16. 10 цаг 46 минут

Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Занданшатар, Сумьяабазар нарыг төрийн албанаас зайлуулах хэрэгтэй. Ийм шуналтай нөхөд төрийг дампууруулж байна. Хуулийн байгууллагууд яаж ажиллахыг нь харах боллоо доо.

103.26.194.126Зочин   • 2021, 11 сарын 16. 10 цаг 44 минут

mongolchuud avbal avna l biz dee,avsan hoino ni mongoliin huuliin daguu olon niitiin bank bolgoh hugatsaatai l uureg ugchih,uund chini sanraldaad uraltsaad bh yu bn bie bieniihee deer garchih geed nuguu humuus ni bayan bolchih geed atgag sanaa uvurluud tamiin togoondoo butslaad l

43.242.243.142Зочин   • 2021, 11 сарын 16. 10 цаг 24 минут

Монголчууд авбал уг нь зүгээр ш дээ. Хамаг ашгийнх нь мөнгө гадагшаа урсахгүй. Эрдэнэттэй харьцуулаад байх ижил юм ч юу ч алга. Харин 2 банкийг 1 хувьцаа эзэмшигч эзэмшинэ гэдэг бол хууль зөрчсөн асуудал үүснэ.

202.72.245.125\   • 2021, 11 сарын 16. 9 цаг 45 минут

Сумяа чинь Сандраад бнакуудыг самраад байгаа бус уу

202.72.245.125\   • 2021, 11 сарын 16. 9 цаг 44 минут

монголчууд дампууруулж төгснө

192.82.73.136Зочин   • 2021, 11 сарын 16. 9 цаг 17 минут

Гол эзэн Женко алга .Тэр нэр цэвэр үлдэх үү

64.119.17.226Зочин   • 2021, 11 сарын 15. 22 цаг 08 минут

Энэ бузар хүүрнүүд ковидоор үхэж далд орцгоогоосой.Ард түмэн яасан их баярлах бол.

66.181.185.236Зочин   • 2021, 11 сарын 15. 20 цаг 48 минут

Монголын банкнууд найдваргүй болчихлоо шүү . Ард түмэн нийлж байгаад АРД ын банкаа байгуулцгаая

66.181.178.241Зочин   • 2021, 11 сарын 15. 16 цаг 05 минут

ЗШ Баяртсайханыг авч хаяад орлогч нь байсан Лхагвасүрэнг гаргаж ирсэний нэг шалтгаан энэ байсан юм болов уу?

64.119.22.188   • 2021, 11 сарын 15. 15 цаг 37 минут

naaduuli chini ard nuguu l bank of china l baigaashuudee,tanuus yaaj ch chadahgui

192.82.73.33mgl   • 2021, 11 сарын 15. 15 цаг 35 минут

yah ve ene novshnuudiig?

64.119.22.188hacker   • 2021, 11 сарын 15. 15 цаг 19 минут

hyatadduud baigaa

59.153.86.43Зочин   • 2021, 11 сарын 15. 15 цаг 07 минут

Ийм шуналтай ноход уих дарга хотын даргатай брлхоор хот хэзээч хөгжихгүй өөрсдөө л баяжинашдээ

31.10.165.63Зочин   • 2021, 11 сарын 15. 13 цаг 23 минут

Bud shandas chin Panujingiin aav bishuu.

64.119.27.201Зочин   • 2021, 11 сарын 15. 13 цаг 20 минут

нэг япон монгол хүн ч бай япон хүн ч бай өмдөө зарна уу банкаа зарна уу түүнийг нь хэн гуай ямар аргаар авсан бай бяданд түй май ч хамаагүй шүү

202.179.26.18Зочин   • 2021, 11 сарын 15. 12 цаг 35 минут

их хурлын дарга эрдэнэбилэгтэй нэгдчдэг

202.72.240.53зочин   • 2021, 11 сарын 15. 12 цаг 20 минут

манаих шиг өндөр хүүтэй банк дэлхийд байхгүй дампууруулаад гадны банк оруулсан дээрдээ

66.181.166.98Зочин   • 2021, 11 сарын 15. 12 цаг 10 минут

нэг японоос нөгөө японд очсон л бн шдэ сүртэй юм бэ

59.153.85.34Зочин   • 2021, 11 сарын 15. 11 цаг 41 минут

Гадаадад бсан 60 хувь монголых биш улсаараа дээрэмчин болох нээ эзэн нь хэнд өмчөө зарах нь бидэнд падгүй манайхан нь л хүний юмыг үнэгүй дээрэмдэж авдаг коммунист үзэл нь арилаагүй байна

66.181.188.238Зочин   • 2021, 11 сарын 15. 11 цаг 34 минут

Энэ Зандан шатараас гарахгүй муу юм гэж байхгүй шүү. Энэ новшоос салахсан.

202.9.46.95HUN   • 2021, 11 сарын 15. 11 цаг 32 минут

ХААН БАНКНЫ 60 ХУВИЙГ ЭРДЭНЭТИЙН ЗАГВАРААР ХУЛГАЙЛЖ, ДЭЭРЭМДЭЖ, ЛУЙВАРДАЖ АВАХ ЮМ БОЛ МОНГОЛ ДАЯАР БОСЛОГО ГАРГАХ БОЛНО ШҮҮ!!!

66.181.191.127Зочин   • 2021, 11 сарын 15. 12 цаг 09 минут

Яасан гэж босох болж байна.Нэг Япон хөрөнгөө зарлаа гэж үү.Утгагүй босогч вэ?

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.