Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дотоодод үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “НМХГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нийслэлийн алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулж буй 120 орчим эмийн санд хяналт хийлээ.
Импортоор орж ирдэг 25-30 төрлийн эм ховордсон байна. Түүнчлэн дотоодын хоёр үйлдвэрийн эм бэлдмэл хомстжээ.
Үнийн хувьд, эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцдог юм байна. Гэтэл вирусийн эсрэг эмийг тогтоосон үнийн дээд хязгаараас 300-2500 төгрөгөөр хэтрүүлэн нэмж худалдаалж байсан зөрчил илэрсэн.
Хяналт шалгалтын явцад “Ариун монгол” компанийн 0.5 кг болон 1 кг-аар савласан “Норов 7”, “Мана 4” танг Монгол Улсын эм бүртгэлээс хасуулах саналыг эм, эмнэлгийн хэрэгслийг зохицуулах газарт хүргүүлсэн.
Тодруулбал, тухайн аж ахуйн нэгж байгууллагууд нь 0,5 болон 1 кг-аар савласан танг эмийн үйлдвэрээс худалдаж аваад жижиглэнгээр зарахдаа хаяг шошгын зөрчилтэй буюу гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн борлуулж байна. Иймээс эмийн жагсаалтаас хасах санал гаргасан. Дээрх тангууд нь 1 гр, 3 гр, 500 гр, 1кг гэсэн савлагаатай байдаг" гэлээ.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
шалгаад юуг сайжруулваа ойр зуур л юм яриад байх юм гадуур эмний үнэ тэнгэрт чанар шаланд буугаад удаж байна шүү дээ Энэ тахалын үед иргэд маш их үнэтэй эм тариа гаднаас авч эмчлүүлж байхад тэр эмнэлгээ яагаад шалгадаггүй юм бэ ариун цэвэр бүүр таг муу ой гутмаар тэр улаан бүсийн эмнэлэгтээ хувцас өмсөөд орж шалгал даа бусад эмнэлгүүд ч үйлчилгээ ариун цэвэр муу гэтэл нэг жижиг дэлгүүрээс салахгүй шалгана шүү арай дэндүү дээрэлхүү юм
эмийн чанар эмийн үйлчилгээ сайн эсэх хортой эсэхийг л МХГ нь шалгалаг гэж ойлгодог гэтэл шалдир булдар шошго гэнээ бас үнэ ханш нөөц гэдэг МХГын ажил биш байх шүү Хийдэг төрийн байгууллагатай ажлыг урдуур нь ороод хальт хийгээд байхаар өөрёдийн ажлаа л хиймээрээ Монголд эмийн чанар маш муу гаднаас авч исэн ойр зуурын эм маш сайн үйлчилдэг үүнийг шалга лдаа даргаа
Ямар тэнэг гарчиг өгдөг юм бэ.эдгээр танг хаяг шошгогүй зарсан гээд мэдээлэхгүй.би бүүр гайхлаа .энэ тангууд маниас өмнө гарсан хэрэгтэй хүнд хэрэг болдог үндэсний ардын эмнэлгийн уламжлалт бүтээгдэхүүн юм шүү.
sergeesh yum bish uu
Даралт ихтэй хүмүүс энэ тангуудыг хэрэглэж болохгүй юм билээ. Нэг удаа энэ 2 танг уухад л даралт огцом нэмэгдэж байсан. Тэгээд үргэлжлүүлж уугаагүй. Өрхийн эмнэлэг уг нь даралт ихтэй хүн болгоомжтой уугаарай гэж сануулж байсан шүү