2021 оны 11-р сарын 19
10 цаг 08 минут

“Хүүхдэд ээлтэй хот” олон улсын цахим хурал боллоо

     НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдсан. Харин 2017 оноос энэ өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалж, дэлхийн 196 гаруй орон нэгдсэн бөгөөд Монгол Улс энэхүү конвенцод нэгдээд 30 гаруй жил болж байна. Энэ өдөр дэлхий даяар эв нэгдлийг сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний сайн сайхны төлөө хувь нэмэр оруулахад онцгойлон анхаардаг.

“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг угтан НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдэд ээлтэй хот” сэдэвт дэлхийн хотуудын дарга, удирдлагуудын цахим чуулга уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр нийслэл Улаанбаатар хотоос НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүд болон онцлог ажлуудаас дурдаад, “Цаашид Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индексийг тогтоож, хотын ирээдүйн хөгжилд хүүхэд, залуусын оролцоог хангах нь чухал бөгөөд энэ хүрээнд бусад хотын туршлагыг судалж, идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх нь зүйтэй” хэмээн онцоллоо. Түүнчлэн Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэл, цахим орчны сөрөг нөлөөлөл, аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол, хөгжлийг дэмжих замаар эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг 2021-2025 онд хэрэгжүүлэхээр бодлого, төлөвлөгөөнд тусган ажиллаж байгааг танилцуулав. 

Тус цахим уулзалтад дэлхийн хотуудын дарга, удирдлагууд, хүүхэд залуус, НҮБ-ын Хүүхдийн сангийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөл оролцлоо.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.156.20Зочин   • 2021, 11 сарын 19. 12 цаг 18 минут

Бид хороолол хотхон байгуулахдаа нэгч цэцэрлэг сургуульгүй байгуулдаг тэр бүү хэл сургуулийн биеийн тамирын талбайг хүүхдүүдээс булаан авч барилга барьдаг Энэ тэгээд хүүхдэд ээлтэй хот уу Хүүхдийн төлөө байгуулагууд энэ тал дээр нэг удаа ч ган хийж дуугарахгүй

Шинэ мэдээ

Ноён бондгор дэлхийн дуучин болно11 сар 24. 13:57П.Мөнхтуул: “Тавантолгой“ ХК-ийг хууль бус зүйл хийгээгүй гэдгийг хуулийн байгууллагууд нь шалгаж тогтоогоод хэргийг хаасан11 сар 23. 14:17С.Насанбатын хууль бус, ашиг сонирхолын зөрчил бүхий үйлдлийг хэн хаацайлаад байна вэ?11 сар 22. 16:42“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт ба дэд бүтэц, мэдээллийн хүртээмж“ хэлэлцүүлэг боллоо11 сар 22. 11:45Хоёр настай бяцхан охиндоо "Амьдрал бэлэглэх"-ийг Монголын ард түмнээсээ хүслээ11 сар 22. 11:21“DISABILITY EXPO 2022” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн өдөрлөг болно11 сар 20. 10:36Ерөнхий сайд зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулав11 сар 18. 14:56Борхүүг дархан цаазат Богдхан ууланд нутагшуулахаар болжээ11 сар 16. 16:41Д.Амарбаясгалан: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унагаж, тэр албан тушаалд очихын төлөө явах тийм үеийн төлөөлөл бид биш11 сар 15. 15:54Б.Болор-Эрдэнэ: Дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна11 сар 8. 19:27Улсын тусгай хамгаалалтын бүсэд түр хугацаанд газар эзэмшиж байсан иргэд хувийн ашиг сонирхлын үүднээс “Эсү трейд” компанийн нэр хүндэд халдаж байна11 сар 6. 16:10"Тавантолгой" ХК-иас мэдэгдэл гаргалаа11 сар 3. 7:10ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ: Иргэдээс татан төвлөрүүлсэн 4.5 тэрбумын зарцуулалтандаа тайлбар хийж ёс зүйн харицулага хүлээн үү С.Насанбат дарга аа11 сар 2. 12:12Тогтвортой хөгжлийн зорилго ба Монгол Улс10 сар 28. 14:11ШУУРХАЙ: Хуулийнхан “Эрдэнэс Тавантолгой“ компанийн захирал Б.Ганхуяг болон зарим ажилтны өрөөнд нэгжлэг хийж байна10 сар 27. 21:55Хөгжлийн банканд хүнээ томилсон, мөнгийг нь цөлмөсөн, бодийг нь хөтөлсөн улстөрчдийг бүгдийг нь шалгая10 сар 27. 9:11Ногоон эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа10 сар 26. 16:21Халуун усны хоолой задарч засвар хийж байсан таван ажилтан түлэгджээ10 сар 26. 10:39ХӨНДӨХ СЭДЭВ: Хилээр гарч буй самрыг ТАТВАРТАЙ болгохгүй бол хушин ой СҮЙДЛЭЭ10 сар 26. 9:55УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д айлчилж байна10 сар 25. 13:22Төлөвлөгөөт хяналтаар 52 албан тушаалтны ХОМ-ийг шалгав10 сар 25. 9:27Ж.Цээлэй: Аврагчид бидний хэн нэгэнд туслах сэтгэл хэзээ ч, хаана ч, хэн гэдгээс үл хамааран “зориулагдсан” байдаг10 сар 25. 9:26ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ: Иргэд 500 төгрөгийн лууванг “ТОМ БАЙНА, хувааж авья“ гэдэг10 сар 25. 9:22ТҮҮНИЙ ТУХАЙ: Өвдсөн ч “БОСНО“ гэсэн итгэлтэй бай10 сар 25. 9:21БГД-т зөвшөөрөлгүй барьсан 34 гараашийг буулгаж, автомашины зогсоол байгуулжээ10 сар 25. 9:20БАЙНГЫН ХОРОО: Хянан шалгах түр хорооны төсвийн асуудлыг хэлэлцэнэ10 сар 25. 9:19НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно10 сар 25. 9:19УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Ирэх онд гадаад паспортыг цахимжуулна10 сар 25. 9:18​ “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2022” эрдэм шинжилгээний хурал болно10 сар 24. 10:34“Соёлын бодлого ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг боллоо10 сар 18. 10:31
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.