2021 оны 11-р сарын 19
10 цаг 42 минут

Б.Энхбаяр: Архи үйлдвэрлэдэг компаниудын орлого жилийн дотор хоёр дахин өсч, халамжийн бодлого ходоод руу архи болж орж байна

     Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Цар тахалтай холбоотойгоор гадаадаас ажиллах хүч авах асуудал тулгамдаж байна. Дэлхийн бүх улс оронд тулгамдаж байгаа асуудал болж байгаа байх. Улс орнууд, манай улсын хувьд ч Засгийн газар, Төв банкны авч буй арга хэмжээ бэлэн мөнгө, халамжийн мөнгө их цацсан үйлдэл байлаа. Энэ нь инфляцид нөлөөлж байна. Нөгөө талдаа хөдөлмөрийн зах зээлд их нөлөөлж байна.Саяхан нэг ном уншлаа. Тэр номонд нэг сэрэмжлүүлэг байна. Цар тахлын үед Засгийн газар, Төв банк хамтарч ажиллаж байж хүндрэлийг давна. Өмнөх шигээ Төв банк нь Засгийн газраасаа хараат бус байж болохгүй. Гэхдээ энэ процесс удаан үргэлжилвэл тухайн улс орноо хорлоно гэдгийг сануулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хамтарч, сүлбэлдэж болохгүй институци байна. Хэрвээ тэгэх юм бол улс орноо хорлоно шүү гэх сануулгыг өгсөн байна. Ийм хандлага ч байна. Энэ удаан хоршлын үр дүнд халамжийн бодлого тэлж байна. Манай улс ч хүүхдийн мөнгө нэмэгдүүлэх, тэлэх, түлш, цахилгаан дулааны мөнгийг төрөөс даах гэх мэт бодлого явж байна. Үр дүнгээ өгч байгаа ч сөрөг тал нь аманд нь хоол хийж өгсөөр байгаад ажил хийх хүнгүй болчихлоо.

Архи дарс үйлдвэрлэдэг компаниудын орлого жилийн дотор хоёр дахин өссөн гэх мэдээлэл авлаа. Халамжийн бодлого ходоод руу архи хэлбэрээр орж байна. Цар тахлын дараа нийгмийн, хөдөлмөрийн зах зээлд аюул учирч байгаа юм биш байгаа. Дотроо ажиллах хүнгүй боллоо. Сүүлдээ Арабын баян улсууд шиг гаднаас ажиллах хүч ажлаа хийлгэчихээд өөрсдөө төр засгаас халамжийн мөнгө авч амьдардаг улс болчих юм биш байгаа даа" хэмээлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Б.Энхбаяр гишүүн цаг үеийн маш чухал асуудал хөндлөө. Сүүлийн үеийн судалгаануудыг харахаар манайх халамжийг хэт шүтээд ажил, хөдөлмөр хийх хүнгүй байх болж байна. Барилгын салбар, дэд бүтцийн салбар зогсонги байдалтай болох хандлага руу орсон. Хүмүүс аль болох богино хугацаанд тодорхой хэмжээний мөнгө олох хэлбэр рүү шилжиж байна. Халамжид хамрагдахыг л илүүд үзээд байгаа учир бодлогын чухал арга хэмжээ авах шаардлага үүсч байна" гэлээ.

37
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

37 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.245.154Монгол   • 2021, 11 сарын 22. 14 цаг 24 минут

Үхсэн баасны чинь халамж байх вэ дээ. Дөнгөж амь зогоох төдий зүйл шүү дээ. Тэрийг ээ нэг их юманд бодох юм.Ядаж тэрнийгээ очих ёстой хүнд нь ч бүрэн хүргэж чадахгүй шүү.

202.131.245.154Монгол   • 2021, 11 сарын 22. 14 цаг 05 минут

Цалин хөлс нь олон улсын жишигт дөхөх юм бол ажиллах хүч өчнөөн байгаа Залуучууд гадаадад очиж боолчлогдохгүй шүү дээ.Эх орондоо ажиллана шүүү,

202.55.191.194зочин   • 2021, 11 сарын 22. 9 цаг 40 минут

үнэн хэлжээ. Монголчууд архидаа живж байна

103.229.120.37Зочин   • 2021, 11 сарын 22. 7 цаг 42 минут

HYATADAAS SPIRT ORUULDAG SULJEEG HATUU HAAJ IMPORTIIN BOLON DOTOODIIN ARHINII TATVARAA 3 DAHIN NEMJ SHUNIIN TSENGEENII GAZRUUDIIG BUGDIIG N 12 S HAADAG BOLGOH HEREGTEI ARD TUMNEEREE AVGAI HUUHEDGUI ARHIND JIVJ BAIGAAG TASLAN ZOGSOOGOOCHEE DOTOODIIN NIIT ORLOGIIG UUR EH UUSVEREES BURDUULDEG BOLGOOCHEE ARD TUMEN ULS EH ORON TUN UDAHGUI USTLAAA!!!!!!

59.153.115.211   • 2021, 11 сарын 21. 18 цаг 40 минут

AAAASHAASSS

103.57.92.118Зочин   • 2021, 11 сарын 21. 12 цаг 21 минут

Архины үйлдвэрүүдээ хааж архи, согтууруулах ундааг хориглоочээ? Хятадын хил хаасан чинь архины үйлдвэрүүд хэцүүдэж байна гэсэн биз дээ. Бүгд хятадаас спирт оруулдаг нь илэрсэн. Мөн гудамжаар дүүрэн тамхи татсан хүмүүс . Хогны савны дэргэд зогсож татаагүй хүмүүст өндөр торгууль гогдуулах хэрэгтэй.Үмхий амнаасаа гаргасан бөөн утаагаар дэргэд явж байгаа хүмүүсийн сэжиг хүргэж хордуулж байна. Тамхичид хогны савны дэргэд иахмхи татдаг болбол залуус тамхинд орж "хогийн" хүн болохыг хүсэхгүй биз.

202.21.108.26ТӨРИЙН АЛБАН ХААГЧ   • 2021, 11 сарын 21. 11 цаг 37 минут

эрүүл мэндийн даатгалыг зогсоохгүй бол хүн бүр өөрсдийнхээ эрүүл мэндийн төлөө санаа тавихгүй төрөс бүх халамжийг хүсээд өвдөөгүй байсан ч эмчийн магадлагаа авах, хөнгөлттэй эм тариа авах сонирхол ихсэж байна.

202.21.108.26ТӨРИЙН АЛБАН ХААГЧ   • 2021, 11 сарын 21. 11 цаг 34 минут

Зөв гэж бодож байна. Хүүхдийн мөнгийг бүрэн болиулж сургуулийн хүүхдийн үдийн цай хөтлбөрийг злгсоох нь зөв шүү.

202.21.108.26ТЭРГҮҮНИЙ УУРХАЙЧИН   • 2021, 11 сарын 21. 11 цаг 32 минут

ЧАНАРГҮЙ ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ, ХҮМҮҮЖИЛГҮЙ ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙГААГ 100% ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ДЭЭР НЬ ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН Л БОЛ ЭХ ЭЦЭГ НЬ ХҮҮХДИЙНХЭЭ ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАРДЛЫН ТОДОРХОЙ ХУВИЙГ ТӨЛДӨГ БАЙСАН ТОГТОЛЦООГОО СЭРГЭЭЖ УУРХЙАЧНЫ ХҮҮХДИЙН СЖРГАЛТЫГ ЭЦЭГ ЭХ НЬ ХАРИУЦДАГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХҮҮХЭД МУУ СУРЛАГАИАЙ БАЙСАН Ч ТӨР ЗАРДЛЫГ НЬ ХАРИУЦДАГ ҮНДСЭН ХУУЛИАА ЗӨРЧСӨНН ШИЙДВЭРҮҮДИЙГ ҮГҮЙСГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ

202.21.108.26зочин   • 2021, 11 сарын 21. 11 цаг 27 минут

ТӨСВӨӨС ОЛГОДОГ НЙИГМИЙН ХАЛАМЖУУДЫГ БҮРЭН ЗОГХОХХ ХЭРЭГТЭЙ . ТУХАЙЛБАЛ: ЖИРЭМСЭН ЭХИЙН ТЭТГЭМЖ, ХҮҮХДИЙН МӨНГӨ, ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ХООЛНЫ МӨНГӨ ГЭЭД ХЭДЭН ИХ НАЯДААР ТООЛОГДОХ МӨНГИЙГ ҮРГҮЙ ЗАРЦУУЛЖ БАЙНА ШҮҮ. ҮҮНИЙГЭЭ БАЯЛАГ БҮТЭЭГЧ НАРТ ХҮҮГҮЙ ЗЭЭЛ БОЛГОЖ ӨГЧ БАЙЖ УЛС МААНЬ ХӨГЖИНӨ ШҮҮ ДЭЭ. МӨН ДЭЭР НЬ ХҮНСНИЙ ТАЛОН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ. ҮНДСЭНДЭЭ ХУУЛИНДАА ХҮН БҮР ТЭГШ ЭРХТЭЙ ГЭЖ ЗААЧИХААД ИНГЭЖ ЯЛГАВЛАХ БОЛОГО ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.

202.179.11.50зочин   • 2021, 11 сарын 21. 7 цаг 44 минут

Энхбаяр аа нэг их халамж өгөөд тэр нь амьдралд хүрээд тансаглаад ажил хийхгүй хүн хаана байна аа чи бас амьдралаас тасарч хүүхдийн 100 мянга л өгч байгаа дээд тал нь 5 хүүхэдтай айлууд байгаа /ховор доо 5 хүүхэдтэй айл/ чи муу эхнэр хүүхэдтэйгээ 500 мянга амьдраад үз тэр Оюунчимэг бас юу вэ дуугай наад ордондоо боовоо идээд сууж бай

76.123.139.230ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ   • 2021, 11 сарын 21. 9 цаг 33 минут

Муу тархины тураалтан чи ганцхан хүүхдийн 100 мянгын халамж авдаг гэж бүү солиор. Хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг улс төлж байна. Цэцэрлэгт үнэ төлбөргүй явуулж байна. Сургуульд үнэгүй хоол идүүлж байна. Жирэмсэн эхнэрт чинь мөнгө өгч байна. Цахилгаан, дулааны үнийг чинь төлж байна. Дээд сургуульд хүүхдийг чинь сургалтын төрийн сангийн зээл нэрээр үнэгүй сургаж байна. Хөгшүүлд чинь насны хишиг нэрээр жил бүр мөнгө тарааж байна. Ингээд тоочоод байвал баршгүй их халамж байгаа. Ганцхан баруун гарын шулуун цохилт хийнэ шүү.

76.123.139.230ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ   • 2021, 11 сарын 21. 9 цаг 40 минут

Муу тархины тураалтанууд халамжаа чамлан мөөрөлдөнө гэж хэлсэн маань биелэж яг түрүүчээсээ мөөрч эхэлж байна шүү. Би ч энэ хэдийнхээ бодол санааг хэтэрхий сайн мэдэх юм даа.

94.186.104.107Зочин   • 2021, 11 сарын 20. 23 цаг 15 минут

солиорцгоо

76.123.139.230ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ   • 2021, 11 сарын 20. 22 цаг 43 минут

Хахаха. Манай авилгачдын дунд хааяа нэг надтай адилхан попрох дуртай адгуус байх юм. Халамж бол бэртэгчин тархины тураалт монголчуудын тархины тураал өвчнийг хүндрүүлэх цорын ганц зэвсэг. Бид хэзээ ч болихгүй. Зарим нэгийг зогсоож болно, зөрүүлээд өөр нэрээр дахин өөр халамж гарч ирэх болно. Арго гэж маш муу монгол хүн байсан. Тэр "Хүнийг алах хамгийн сайн арга бол халамж " гэж хэлсэн. Гэхдээ бэртэгчин тархины тураалт монголчууд үүнийг ойлгохгүй л дээ. Би олигтой халамж авч чадахгүй байгаа, халамж намайг тойроод байна гэж мөөрөлдөх байх.

150.129.143.154зочин   • 2021, 11 сарын 20. 15 цаг 29 минут

Чи хуцалгүй наад халамжаа л чаддаг юм бол болиулчих чадахгүй байж битгий олон юм хуц чи төрд татвар төлж үзсэн үү бидний төлсөн татвараар яаж амьдрал чинь дээшилж байгаа бол доо

202.179.27.215Зочин   • 2021, 11 сарын 20. 14 цаг 50 минут

Б. Энхбаяр гишүүн туйлын үнэн хэллээ

202.179.26.78zochin   • 2021, 11 сарын 20. 10 цаг 11 минут

тэгээд ЗГ хувь хүний амруу архи хийсэн болж таарч бна уу, 30 жил архиар угжиж, халамжаар тэтгэж ирснээ өнгөрсөн 1,2 жилээр харьцуулаад байхын, арай л жоохон сэтгээд байгаа юм бишүү, ЗГ санаа нь цалин, орлого тасарсан хүнд үед хоол, тэжээлээ аваарай гэж өгсөн санагдах юм, тэрнээс архи аваарай гээгүй байх шүү, арай өөр 30 жилийн гацаанаас яаж гарахуу гэдгээ ярихгүй, ЗГ-руу дайрах хандлага үзүүлж байгаа чин улс төрийн дайралт гэж харж байна.

192.82.70.239Зочин   • 2021, 11 сарын 19. 23 цаг 55 минут

Эргүү малаа архи архи гээд хуцаад байхын цаагуур чинь хужаагууд Дорнодын талын сүйтгээд нефтийн шавхаад дууслаа тар засаг гэж байна уу Где ерөнхий лөгч ерөнхий сайд их хурлын гишүүнцэрүүдээ

202.21.108.26ЗОЧИН   • 2021, 11 сарын 19. 23 цаг 11 минут

цалин тэтгэвэр нэмэхгүй ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүст нийгмийн халамж үзүүлэх ёсгүй гэсэн журмыг мөрдүүлсэнээр хүн бүр шогоолж эрэгчин зөгий шиг хөдөлмөрлөх сонирхолтой болсон юм.

202.21.108.26ЗОЧИН   • 2021, 11 сарын 19. 23 цаг 09 минут

энэ эрхийн бичгээрээ улсын үйлдвэрийн бүхий л газраас худалдан авалт хийх үйлчлүүлэх эрх эдэлдэг байснаар орон сууц захиал гээд бүхийй л үйлчилгээг авдаг байсан ньиргэдээ нэг газраа тогтвор суурьшилтай амьдарч нэг байгууллагадаа тэтгэврийн насанд хүртлээ ажиллах боломжоор хангадаг байсны зэрэгцээ бэлэн мөнгийг зах зээлд ихээр нь нэмж нийлүүлэх өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгахад чухал нөлөөтэй байсан юм билээ. 1978 онд байсан үнэ 1992 хүртэл өөрчлөгдөлгүй хэвээрээ бйасныг бодоход ихн ач холбогдолтой бодлого байсан юм шүү

202.21.108.26ЗОЧИН   • 2021, 11 сарын 19. 23 цаг 00 минут

Энхбаяр гишүүнйиг дэмждэг шүү.Маш нухацтай дүгнэлттйэ шударга ярьдаг сайн залуу шүү.Санал болгоход БНХАУ-д төрийн хяналттай чөлөөт зах зээлийн бодлогын эх үүсвэрийг тавьсан Дин |Со |Пины авч хэрэгжүүлсэн бодлогыг сайтар судлан монгол орны зах зээлийн шилжилтийн энэ шатанд хэрэгжүүлэхийг санал болгоэ байна аа.Тухайлбал нэг бйагууллагадаа тогтвор суурьшилтай ажилласан болон орон нутагтаа тогтвор суурьшитай амьдарсан ажилчдад нийгмийн хамгааллынх нь байгууллагаар дамжуулан сар бүр үндсэн хөрвөх чадвартай худалдан авах эрхийн бичиг өгдөг байсан юм

202.21.108.26АРДЧИЛЛЫН АХМАД ЗҮТГЭЛТЭН   • 2021, 11 сарын 19. 22 цаг 43 минут

ЭНХБАЯР ХҮҮ МААНЬ УЛСТӨРИЙН НАМАА БУРУУ СОНГОЖ ДЖЖ. ТУН ХАРАМСАЛТАЙ БАЙНА.МИНИЙ ХҮҮГИЙН ҮЗЭЛ БОДОЛ НЭРГҮЙ ДОКТОР БОШИГТ , ЗОРИГ НАРЫН МААНЬ АДИЛ ЮМ БЙАНА ШҮҮ.НАМ ДОТРООСОО ӨӨРТЭЙГЭЭ АДИЛ ҮЗЭЛ БОДОЛТОЙ Ж. ЭНХБАЯР НАРТАЙГАА ХАМТРАН НАМ ДОТРОО АРДЧИЛСА ХУВЬСГАЛ ХЙИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭЖ ЗӨВЛӨЖ БАЙНА ШҮҮ. НАМАА ШИНЧИЛЖ ЦӨӨН ХҮНЙИ ДИКТАТУРААС ГАРГАХ ЛИДЕР ӨӨРӨӨ ШҮҮ

103.212.117.60lavlaa   • 2021, 11 сарын 19. 22 цаг 09 минут

зөв өө Ажилгүй халамжаар амьдрагчид олон байгаа Тэд нарт халамжаа ч аваад дээр нь ажил хийгээд боломжийн цалин авах сонирхол байхгүй үнэн залхуу болж байна

84.150.226.191narodnyi   • 2021, 11 сарын 19. 22 цаг 05 минут

mongol turiin altan hairtsagnii bodlogo iim shuudee darganaa

150.129.140.62Зочин   • 2021, 11 сарын 19. 20 цаг 14 минут

Энхбаяр гишүүн их зөв ярьж байна шүү. Архи үйлдвэрлэлийг багасгах цөөлөх хаа сайгүй архи согтууруулах ундаа зарахыг хорих санал олон иргэд айл өрхөөс гарах байхаа. Орон сууцны 1 давхар дахь хүнсний дэлгүүрт согтууруулах ундаа зарахыг бүүр хоримоор байна. Архины үйлдювэрүүд л томроод эзэд нь баяжаад байгааг харсаар л байна. Хэн ч энэ талаар ярихыг хүсэхгүй байна.

103.57.95.87сандаг   • 2021, 11 сарын 19. 17 цаг 43 минут

Ажил хөдөлмөрийн үр өгөөжийг үзүүлсэн нэвтрүүлэг ,сургалт эрс багасчээ. сугалаа,хоол хийсэн , дуулсан хуурдсан ,дуусдаггүй солонгос кино үзэж буй хүмүүс зүгээр суухыг л эрхэмлэж эхэлж байна. орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд ,хөдөөд хотжилтыг эрчимжүүлснээр хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ.

66.181.185.237Зочин   • 2021, 11 сарын 19. 16 цаг 13 минут

Боломжийн цалин амлаж байгаа ч ажил хийх хүн олдохгүй болж байгаа нь, халамжаа чамлаж, нэмэн үргэлжлүүлэхийг шаардаж байгаа ч уг халамж архи ууж амьдарахад нь хангалттай хүрч байгаагийн нотолгоо болоод байна. Бас их дээд сургууль төгссөн дипломтонгууд гар хөдөлгөх ажил голж, аливааг харлуулж, ам хөдөлгөдөг нь дэндүү олон болсон нь нууц биш. Зоосны нүхээр хардаг дээд сургуулийг сайн цөөлж, хэдэн сайн сургуультай болох цаг хэдийнээ болжээ.

202.21.108.26АПУ   • 2021, 11 сарын 19. 15 цаг 04 минут

ЮУ СОЛДИОРООД БАЙГАА ЗӨНӨГ **** ВЭ? ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БҮХ ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДААД ПИВО САВЛАХ САВ БАГЛАА БООДОЛ МААНЬ ХЯТАД УЛСЫН ХИЛ ХААСНААС ШАЛТГААЛАН ОРЖ ИРЭХЭЭ БОЛИООД БАЙНАШҮҮ ЗӨНӨГ НОВШАА

202.21.108.26Багануурын ИРГЭН   • 2021, 11 сарын 19. 15 цаг 01 минут

ЦАР ТАХАЛ БУЮУ КОРОНА ВИРУС ДЭГДЭЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 2 ЖИЛИЙН ХУГАЦААНД АРХИ ПИВО УНДАА КОМПАНИ 1400 БАЙСАН ШИЛТЭЙ ПИВЭЭ 2600 БОЛГОН НЭМЖЭЭ. ЗАСГИЙН ГАЗРААС УСНЫ БОЛОН ДУЛААН ЦАХИЛГААН БОХИР УСНЫ ТӨЛБӨРИЙГ 100% ХӨНГӨЛӨӨД БЙАХАД ҮНЭЭ БУУРУУЛАХЫН ОРОНД НЭМЭЭД БАЙДАГ УВАЙГҮЙ ЛУЙВАРЧИД ЮМ ДАА. ХОЛБОГДОХ ГАЗРУУД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ ЗАСГИЙН ГАЗАР АПУ КОМПАНИЙГ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ АЖИЛЛАГҮЙ ГЭСЭН ШАЛТГААНААР АРГА ХЭМЖЭЭ ТООЦОЖ ТӨРИЙН МЭДЭЛД АВАХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХА ГЭЖ ЗӨНӨГ ӨВГӨН БИ ЗӨВЛӨЖ БАЙНА ШҮҮ

202.21.108.26Багануурын өндөр настан   • 2021, 11 сарын 19. 14 цаг 55 минут

Өнөөдөр архи уудаггүй өвгөн зөөлөн бор сархад буюу шар айргаа авахаар гарлаа. Гэтэл дэлгүүрүүд 100-200 төгрөгөөр үнээ нэмсэн байх юм. ҮНЭХЭЭР БУХИМДАЛ ТӨРЛӨӨ. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ БОЛОН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НЭРТЭЙ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР БААСАА БЭЛДҮҮЛЖ БАЙГАА НОХДҮҮД ҮНЭХЭЭР АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛАХГҮЙ БЙАГААГ ТӨРЙИН ТЭРГҮҮДДЭЭ УЛАМЖИЛЖ ЗОХИХ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ХҮС Ч БАЙНА АА.

103.57.92.242Зочин   • 2021, 11 сарын 19. 14 цаг 17 минут

манай монголд цалин муу болохоор ажил хийх хүн олдохгүй байна хөө

192.82.78.134zochin   • 2021, 11 сарын 19. 13 цаг 32 минут

manaihan gadaadad yamar ch ajiliig golohgui sain hiideg tsalin sain bol eh oronoosoo ger bul ur huuhdeesee hol baihiig hen ch husehgui shuu.....

202.179.25.177иргэн   • 2021, 11 сарын 19. 12 цаг 28 минут

Яг л үнэнш дээ ийм л байгаа

49.0.156.20Зочин   • 2021, 11 сарын 19. 12 цаг 05 минут

Оюунчимэг гишүүнээ та цаг үеийн маш чухал асуудал хөндөж халамж хэт шүтлээ гэж үзээд байх шиг байна Үгүй ээ та нар хүнийг маш бага цалин өгч мөлжлөг хийгээд байгаа эзэдтэй дуугаа болон бодлогоо нэгтгээд бна Ажил хийх дургүй дээ биш ажиллаж ажиллаж авч байгаа цалин урсгасан хөлс хүч цаг хайран бна Яагаад солонгост манайханыг ажилд авах дуртай байдаг юм Та эхлээд хүний хөдөлмөрийг зөв үнэлэх дээр ажиллавал сайн сан гэж зөвлөе Энэ Буянгийн Жаргалсайханд ч хамаатай

66.181.180.72Зочин   • 2021, 11 сарын 19. 12 цаг 05 минут

Энэ Энхбаяр ерөөсөө их зөв сэтгэлгээтэй тооцоо судалгаанд сайн дүн шинжилгээ хийдэг залуу юм аа. Маш зөв асуудлыг хөндөж гаргасан байна. Тэгээд хичнээн хүн эрүүл мэндээрээ хохирч байгааг лавшаруулбал бүр сайнсан.

59.153.87.166ИРГЭН   • 2021, 11 сарын 19. 10 цаг 59 минут

АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД АРХИНЫ АШГИЙГ ӨӨРСДӨӨ, ХАРИН ГАЙ ХОР УРШГИЙГ НЬ ТӨР ҮҮРДЭГ НЬ ЯАВЧ ЗОХИМЖГҮЙ

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.