2021 оны 11-р сарын 19
12 цаг 24 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Манай улсын эдийн засаг энэ онд 3.6 хувиар өсөж тодорхой сэргэлт үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Жижиг дунд үйлдвэр,үйлчилгээ эрхлэгчдийн форумын оролцогчдод илгээлт хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай уншиж сонордууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:

“Эрхэм зочид төлөөлөгчид, баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид ээ!

Улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хүнд хэцүү цаг үед төр засгийнхаа бодлого шийдвэрийг дэмжиж, ачааны хүндийг үүрч ирсэн баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

Өнөөдрийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум дэлхий дахинаа цар тахал үргэлжилсэн амаргүй цаг үед болж байна.

Энэхүү хүнд цаг үед бүхий л боломжоо дайчлан бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, түүн дотроо жижиг дунд үйлдвэрлэгчид Та бүхэнд Монголын нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс Төрийн тэргүүний хувьд талархал илэрхийлье.

“КОВИД-19” цар тахал дэлхий нийтэд тархсанаас хойш 2 жил орчим болж байна. Энэ аюулт цар тахал нь та бидэнд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулах шаардлагыг тод санууллаа.

Цар тахлаас үүдэлтэйгээр манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 4.5 хувиар агшсан ч энэ оны эхний 9 сарын байдлаар 3.6 хувиар өсөж тодорхой сэргэлт үзүүллээ.

Эдийн засгийн энэхүү тодорхой сэргэлтэд баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид Та бүхний хүчин чармайлт багагүй нөлөө үзүүлснийг энд цохон тэмдэглэж байна.

Төр, засгийн зүгээс 2020 оны эхнээс эдийн засгийг дэмжихэд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөллөхөд тодорхой хувь нэмэр үзүүлсэн.

Тухайлбал, Монголын төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь манай улсын эдийн засгийн чадавхтай харьцуулсан байдлаараа дэлхийн зарим хөгжилтэй орнуудаас ч өндөр байгааг олон улсын байгууллагууд онцолж байна.

Зөвхөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд өнөөдрийг хүртэл 4 их наяд төгрөгөөр эдийн засгаа дэмжиж, 290 орчим мянган ажлын байрыг хадгалсан нь богино хугацааны чамлахааргүй үр дүн юм.

Гэхдээ эдийн засгийн сэргэлт нь эмзэг хэвээр байгааг бид анхаарах ёстой. Цаашид бид засаж залруулах, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэгчдээ дорвитой дэмжих бодит шаардлага байсаар байна.

Тухайлбал, иргэдийнхээ бодит орлогыг өсгөх, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, хил гаалийн хүндрэлийг яаралтай шийдвэрлэх, экспортыг сэргээх, хөгжлийн төслүүдээ эрчимжүүлэх, түүн дотроо жижиг дунд үйлдвэрлэгчдээ түлхүү хамруулах, дотоодын худалдан авалтыг хөхиүлэн дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мөн бизнесийн орчныг эрс сайжруулах, түүн дотроо тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах, цахим шилжилтэд онцгой анхаарах шаардлагатай.

Түүнчлэн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид рүү чиглэсэн санхүүгийн тогтолцоогоо эрс сайжруулж, хямд, хүртээмжтэй санхүүгийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцтэй байдлаар хөгжүүлэх асуудал чухал байна.

Баялаг бүтээгчид Та бүхэн төр, засгаас хэрэгжүүлж буй томоохон бодлогын шинэчлэлүүд, тухайлбал Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалт, Импортоос экспортод шилжих болон Цахим шилжилт зэрэг суурь зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

Түүнчлэн баялаг бүтээгчид Та бүхэн дунд хугацаанд ажлын байраа нэмэгдүүлэх, бүтээмжээ сайжруулах, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, гадаад, дотоод зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гадаад худалдааны болон эдийн засгийн бусад хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг идэвхтэй ашиглах, нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарахыг уриалж байна.

Өнгөрсөн 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт”-аар дээрх зарим асуудлуудыг тунгаан хэлэлцэж, санал, зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Их Хурал, Засгийн газарт чиглэл болгон хүргүүлсэн.

Өнөөдрийн энэ форумаас гарах санал, зөвлөмжийг Монголын төр онцгой анхаарч үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ гэдгийг Төрийн тэргүүний хувьд онцлон тэмдэглэж байна.

Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгаа эрчимжүүлэхэд хүн амаа бүрэн дархлаажуулж, төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал юм.

Хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон баялаг бүтээгч Та бүхний нөр их хүч хөдөлмөр, эх орноо гэсэн итгэл сэтгэл дээр улс орны маань ирээдүй, цаашдын хувь заяа, эдийн засгийн аюулгүй байдал оршин байгаа гэдгийг цохон тэмдэглэж байна.

Өнөөдрийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Мөнх хөх тэнгэр монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай” гэжээ.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.179.168Зочин   • 2021, 11 сарын 21. 20 цаг 26 минут

Юун эдийн засаг өссөн гэж худлаа, хэсэгхэн хэдэн хүмүүсийн, эрх баригчид, та нарын л эдийн засаг өссөн байх

202.21.108.51Зочин   • 2021, 11 сарын 21. 19 цаг 24 минут

ene pop pisda 600 terbium hurungutei bola l bayjih shiv dee

202.9.40.163Зочин   • 2021, 11 сарын 21. 14 цаг 57 минут

bitgii shaa

64.119.27.224Зочин   • 2021, 11 сарын 21. 12 цаг 12 минут

Согтуу ухна

71.191.175.143Зочин   • 2021, 11 сарын 21. 8 цаг 55 минут

Энэ үхэрсүг өөрийгөө улсын төрийн тэргүүн гэж итгэдэг л байхдаа , тэнэгийн дотор уужуу гэж энэ дээ

71.191.175.143Зочин   • 2021, 11 сарын 21. 8 цаг 52 минут

Үхэрсүг

76.123.139.230иргэн   • 2021, 11 сарын 21. 1 цаг 54 минут

Өөрөө бичээгүй хө, зөвлөх нь бичсэн. Өөрөө ийм юм бичиж чадахгүй. Ковидоор дамжуулж хүүхдийн мөнгийг зөвхөн өөрийн сонгуулийн эрх ашгийг бодож 100 мянга болгосон. Одоо буцаагаад хэвэнд оруулж чадахгүй гөлгөнөж байна. Зөвхөн эрх мэдэл, өөрийн хулгайг л эрхэм болгодог, энэ УХНА болон бусад авилгачид.

66.181.181.116Зочин   • 2021, 11 сарын 20. 18 цаг 02 минут

yumnii une 30 huviar uschuud bhad yu yriad bgaan boldoo

202.180.216.83zochin   • 2021, 11 сарын 20. 10 цаг 54 минут

Iim hun songoson ta uuruu buruutai

92.184.124.131Зочин   • 2021, 11 сарын 19. 19 цаг 39 минут

Ene 100% eruul bish ee

202.126.88.168Зочин   • 2021, 11 сарын 19. 18 цаг 25 минут

Энэний маань мэдрэл зүгээр бгаа гадуур юмны үнэ хэд дахин өссөнийг мэдэж бна уу зөвлөхүүд нь гэж ямар малнууд бнаа ядаж НҮБ н даргын нэрийг,төмсний үнийг хэлээд өгөөч наад малдаа

66.181.181.33zoc   • 2021, 11 сарын 19. 15 цаг 21 минут

bitgii shaa guluguu chinii amidral usuu biz

202.9.40.111Зочин   • 2021, 11 сарын 19. 14 цаг 26 минут

Ха хааа хуцжугаым шүү энэ хууль бус хүүрэнсүг чёрт

79.98.213.82зочин   • 2021, 11 сарын 19. 14 цаг 00 минут

Заа ёстой сайхан худлаа ярих юмаа. Яаж эдийн засаг өссөн байх билээ дээ. Хаха

203.91.115.54Зочин   • 2021, 11 сарын 19. 13 цаг 20 минут

Индэр дээрээс уран донгодох, илгээлт захидал хөвүүлэхэд амархан л даа. Гэвч Монголын эдийн засаг яаж өссөн байх юм бэ? Хамаг бүхнээ хаалгаж гацаагаад, аж ахуйн нэгжүүдийнхээ хаалгыг бариад, халамжийн системд амиа тариа залгуулсан ард түмний амьдрал хаагуураа өөдлөх вэ? Арай та даажигнаад байгаа биш биз? Эсвэл үргэлжид улсад шахаатай болоод дээдсүүд та хэдийн амьдрал хөнгөн зугаатай байна уу? Гараад цагаан будааны үнэ яаж өссөнийг харьцуулж мэдэх үү? Чадах уу?

Шинэ мэдээ

​​​​​​​СОНГУУЛИЙН ХУУЛЬ: 78 гишүүн сонгох тойргийн том, жижиг мажоритар хувилбарыг 2024 онд шийдэж, хаалттай жагсаалтад багтах 48 нэрсийг ил зарлана гэж батлахаар бэлтгэж байна6 сар 7. 11:37СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20Д.Ангар: Монголын Эдийн засгийг 30 жил хорлосон институци бол Монголбанк2022, 12 сар 17. 17:03Шадар сайд С.Амарсайхан “Ипотекийн зээлийн хүүг бууруулах” асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна2022, 12 сар 13. 22:40"Тавантолгой ХХК"-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа2022, 12 сар 5. 20:33
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.