2021 оны 11-р сарын 19
13 цаг 55 минут

Д.Батболд: 298 үйлчлэгч, 10 орчим теникээр зам талбайн цас цэвэрлэж байна

Нийслэлийн авто замыг халтиргаа гулгаагүй байлгах, цас орсон даруйд цэвэрлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Нийслэлийн Хот тохижилтын газар хүлээж байдаг. Тус газрын орлогч дарга Д.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр орсон цаснаар халтиргаа гулгаа хэр үүсэв?

-Нийслэлийн Хот тохижилтын газрынхан бид өглөөний 06:00 цагаас ажлаа эхэлсэн. Яг одоогийн байдлаар зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч нийслэлийн хэмжээнд ажиллаж байна. Техникийн хувьд гурван шүүрний машин, зургаан бодис цацагч машинаар нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа гулгааг арилгахаар 29 тонн зориулалтын бодис болон давс цацаж байна.

-Давс, бодисын нөөц хэр байгаа вэ. Өвлийн турш хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлж чадсан уу?

-Яг өнөөдрийн байдлаар манай агуулахад 2253.5 тонн зориулалтын бодис, 583 тонн давс хадгалагдаж байна. Энэ нь өвлийн турш хүрэлцэх хэмжээний нөөц. Өнгөрсөн оны өвөл нийслэлийн хэмжээнд зөвхөн давс л гэхэд 440 тонныг хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөц хангалттай гэсэн үг. 

-Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэлтэй байгаа юу. Ажлаа төлөвлөхдөө цаг уурчидтай хамтарч ажилладаг уу?

-Бид цаг уурчдаас мэдээ, мэдээлэл авч хамтарч ажилладаг. Энэ удаагийн цас их хэмжээтэй биш боловч өнөө маргааш хоёр өдөр үргэлжилнэ гэсэн урьдчилсан төлөв гарсан. Тиймээс манай Хот тохижилтын газрынхан уртасгасан цагаар, байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

-Зам талбайн халтиргааг гулгааг багасгах зориулалтын бодисыг хаанаас импортолдог вэ. Хил гааль дээр саатсан тохиолдол байна уу?

-Энэ жилийн хувьд бодисыг ОХУ-аас импортолсон. Ноднин БНХАУ-аас оруулж ирсэн бодисын үлдэгдэл нөөц бас бий. Нөөц хангалттай учир хил гаалийн асуудал үүсээгүй. Бэлэн байдлаа хангасан.

 

-Техник хэр хүрэлцээтэй вэ?

-Машин техник хангалттай. Шүүрний машин найм, бодис цацах машин 12 бий. Халтиргаа гулгааны үед гол ачаалал нугалдаг тэдгээр машинаас гадна жижиг ногоон машинууд цэвэрлэгээд гардаг. Нийслэлчүүд маань сайн мэднгэ дээ. Тэдгээр машинуудаа өдөр тутамдаа гаргадаг. Техникийн эвдрэл гэмтлээ өөрсдөө засчихдаг учраас саатал гарахгүй.

-Давсыг машины тэвшин дээрээс хүрзээр цацаад байдаг. Тийм гар ажиллагааг бүрэн халж чадсан уу?

-Хэдийгээр техник хүрэлцээтэй ч өдөр тутмын цэвэрлэгээ, ажиллагаанд гар ажиллагаа, хүрз ашиглах үе бий. Бүх ажлыг техникжүүлж хараахан амжаагүй. Харин бодисыг бол зориулалтын машинаар автоматаар цацаж байгаа. Өнөөдөр л гэхэд Баянхошуу, Монелийн чиглэлийн өгсүүр замд бодис цацаж байгаа гэлээ.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

84.150.239.104dulii hunii ungarag ih gedeg   • 2021, 11 сарын 27. 23 цаг 10 минут

unen nuur ulailgah yum aa ene albad dardga nar !!!!!

79.98.213.82зочин   • 2021, 11 сарын 22. 13 цаг 47 минут

Бүхэл бүтэн улсын төв нийслэл гэж байж давасаа гараараа цацаад, аравхан машин гудамж шшүрдэнэ гэж арай юмаа

84.150.226.191xa xa xa   • 2021, 11 сарын 19. 22 цаг 08 минут

munguuruu uruuguu tohijuulaad JEEP avaad unasan uls ingelgui yahav

202.126.90.20Зочин   • 2021, 11 сарын 19. 21 цаг 39 минут

Техник арай ч дээ Дарга нар үнэтэй машинаа болиод үйлчилгээнийхэнд туслаач

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.