2021 оны 11-р сарын 24
9 цаг 41 минут

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг өргөн барилаа

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл” болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан ирэх оны төсвийг боловсруулсан гэж Засаг дарга Д. Сумъяабазар онцолсон юм. Мөн тэрбээр УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг боловсруулсныг тодотголоо. Улмаар өргөн барьсан төслүүдийг хуулийн хугацаанд хэлэлцэн баталж өгөхийг хүсэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “2022 он бол Нийслэлийн ИТХ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, түүний харьяа агентлагуудын үйл ажиллагааны хувьд чухал жил болно. Нийслэлийг удирдаж байсан үе үеийн ИТХ, Засаг дарга нар бий болгохыг зорьж байсан эрх зүйн томоохон шинэчлэлүүдээ бид батлуулж чадсан. Тэр дундаа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Тиймээс Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн Засаг дарга иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж, эрх зүйн шинэ орчин дээр тулгуурласан эдийн засгийн шинэчлэлийг хийхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, хөтөлбөр, арга хэмжээнүүд, тэр дундаа иргэдийн өмнө тулгамдаж буй нэн шаардлагатай асуудлуудаа шинэ оны төсөвт тусгаж хэрэгжүүлэх нь чухал” гэлээ. Улмаар эдгээр баримт бичгийг Нийслэлийн ИТХ хуулийн хугацаанд хэлэлцэн, батлахыг тодотгосон юм.Үргэлжлүүлээд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг зарлан хуралдуулсан юм. Хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл”, “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай гэсэн дөрвөн асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаар хэлэлцэх тогтоолын төслийг батлав. Ээлжит хуралдааныг энэ сарын 25-ны өдөр буюу Пүрэв гарагт хуралдуулахаар товлоод байна.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

23.254.104.70Зочин   • 11 сарын 24. 14 цаг 39 минут

Архаг хулгайч нар ирэх онд хулгайлах мөнгөө хэд нугалчаад өгчихсөнүү

Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хүрэхгүй хувь нь л хөдөлмөр эрхэлдэг8 цаг 16 минутын өмнөД.Ганболд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил хөдөлмөрлөж, эх орондоо баялаг бүтээгч болж чадна8 цаг 21 минутын өмнөАмьд явмаар байна9 цаг 23 минутын өмнөЗ.Цэвээндорж: Нийтийн тээврийн салбарт туршлагатай жолооч дутмаг байна11 сар 30. 11:45ТАНИЛЦ: Уртасгасан цагаар болон богино эргэлтээр иргэдэд үйлчилж буй автобусны чиглэл, цагийн хуваарь11 сар 30. 11:31ЭМЯ: 393 тохиолдол шинээр батлагдаж, 8 хүн нас барлаа11 сар 30. 11:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бидэнд хөрөнгө мөнгө бага байсан ч Соёлын яам байнга ажлаа явуулж байх ёстой11 сар 30. 10:52Магдалена Андерссон долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа Шведийн Ерөнхий сайдаар сонгогдлоо11 сар 30. 10:42ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Шинэ мутаци хувилбартай тэмцэх хоёр л СТРАТЕГИ байгаа11 сар 30. 10:29“Оюу толгой”-н ТУЗ гүний уурхайд зориулж, 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталжээ11 сар 30. 10:28Б.Ууганбаяр: Гадаадад явж байхад тухайн улс нь хилээ хаавал тус улсдаа хязгаарлалтад орох эрсдэл үүснэ шүү11 сар 30. 10:26О.Батнайрамдал: Үе үеийн ЗГ-ын “толгойны өвчин“ болсон шатахууны үнийг одоо төр биш зах зээл тогтооно11 сар 30. 9:17Г.Амартүвшин: Соёлын салбарын хөгжлийг тодорхойлоход мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно11 сар 29. 17:30Б.Бямбадорж: III тунгийн дархлаажуулалтын идэвхи сэргэж байна11 сар 29. 13:45Турк улсаас ирсэн Украин иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа11 сар 29. 13:44“Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна“11 сар 29. 13:41Д.Ганбат: Чөлөөт бүсийн тухай хуульд тодорхойгүй зүйл олон байна11 сар 29. 13:40Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна11 сар 29. 13:39Нийслэл ирэх онд 1 их наяд 642.4 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна11 сар 29. 11:31Б.Мөнхбаяр: Эзэнгүй нохдын тоо толгой өсөж байгаа нь иргэдийн ухамсар муу байгаатай холбоотой11 сар 29. 11:11ЭМЯ: 190 шинэ тохиолдол илэрч, 5 хүн нас баржээ11 сар 29. 11:02ДЭМБ: PCR оношлуур Омикрон хувилбарыг илрүүлж чадаж байна11 сар 29. 10:32ЗТХЯ: Төмөр замын тээврийг зогсоосонтой холбогдуулан Боомтын зөвлөл хуралдана11 сар 29. 10:30Зарим төрийн нарийнуудыг сэлгэн томилж, 5-6 жил ажилласан агентлаг, ТӨҮГ, ТӨК-иудын дарга, захирлуудыг солино11 сар 29. 9:13Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ11 сар 28. 23:59Хүүхэд, эхчүүдийн эрхийг зөрчдөг хуурамч шүүгчдийг зайлуулъя11 сар 28. 15:30Мутацид орсон шинэ вирус 500 дахин хурдтай тархаж байна11 сар 27. 1:25ТАНИЛЦ: Маргааш ажиллах худалдааны төвүүдийн ЦАГИЙН ХУВААРЬ11 сар 25. 15:29Урчуудын эвлэлийн шинэ Ерөнхийлөгч П.Ганбат уран бүтээлчдээ хулхидсаар байх уу11 сар 25. 15:21Хүчирхийлэгчдийн өмнө бөхийдөг хуульчдаас шинэчлэлээ хийе, Ерөнхийлөгч өө11 сар 25. 14:29
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.