Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас хамгаалах давс, бодисын нөөц хангалттайн дээр Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК сайн ажиллаж буйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд онцоллоо. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг ТҮК-ууд хариуцан ажиллаж байна. ТҮК болоод зам, талбайн үйлчлэгч нар хангалттай хэмжээнд хүчин чадлаа шавхан ажилладаг. Бодис цацдаг машин нийслэлийн хэмжээнд цөөн байна. Гэрэлтүүлэг чимэглэл ч мөн ялгаагүй. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүд халтиргаа гулгаанаас хамгаалах цэвэрлэгээг хуульд заасны дагуу хийдэг байх, халтиргаанаас хамгаалах давс, бодисыг нөөцөлдөг байхад анхаарах нь зүйтэй. Тогтолцоог өөрчлөх зарим нэг саналыг боловсруулахаар бид ажиллаж байна.
Давс, бодис цацах техникийн хүрэлцээ, хангамж муу байна. Том оврын машин түгжрэлд ороод саатчихаар хүндрэл учирдаг. Тиймээс бага оврын техник хэрэгсэлтэй болохоос эхлээд хийж хэрэгжүүлэх ажил их байна" гэлээ.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Төсвийн мөнгөө оновчтой зарцуулаад
байхгүйг мэдээд машинтай болох чиглэл аль дээр өгсөн байгаа
Уул нь тэр хирийн юмыг хийчих монгол инженер,техникийн хүмүүс зөндөө байгаадаа.даанч тэднийгээ дэмждэггүй худалдаж авч дундаас нь ашиг хараад байдаг болуу.
Өмнөх төсвөө яасан идээд дууцан уу. 100ны 5хувь нь хэрэгждэг биз дээ манайд
Гэрэлтүүлэг,бодис гээд л мөнгө гаргах арга эхэллээ дээ.
Дандаа л хардаж байх юм Чи мөнгө гаргалгүйгээр хийчих л дээ