Соёлын яамнаас хэрэгжүүлж буй "Соёлын бүтээлч" сар аяны хүрээнд "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум"-ыг төрийн ордонд зохион байгуулж байна. Манай улсын хувьд соёлын бүтээл үйлдвэрлэлийн салбарыг бие даасан хуультай болгох хуулийн зохицуулалт хэлэлцэгдэж байгаа.
"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум"-ыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр "Даяаршилын олон соёлын нөлөө дэлхийн иргэнийг бүтээдэг болсон энэ цаг үед монголчууд бид өөрийн улсын ард түмний өвөрмөц соёл, зан заншилаа алдахгүй байх нь чухал. Тиймээс 2020 онд Монгол Улсын Засгийн газар түүх, соёл үнэт зүйлсээ сурталчилан таниулах, хойч үеээ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой соёлын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын яамыг байгуулсан. Миний хувьд Соёлын яам аль нэг байгууллагын хавсарга битгий байгаасай гэж чин сэтггэлээсээ хүсдэг хүн. Соёл маань бие даасан бодлоготой, яамтай байх ёстой. Энэ бол соёл урлагтаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл мөн. Бидэнд хөрөнгө мөнгө бага байсан ч Соёлын яам, соёлын бодлого байнга ажлаа явуулж байх ёстой. Соёлын яам байгуулагдаад удаагүй байгаа хэдий ч соёл, урлагийн салбарт бодитой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. Иймд төрийн тэргүүн миний бие сэтгэл хангалуун байна" гэлээ.
Манай улсад 38000 гаруй соёлын бүтээлч үйлдвэрлэгч ажилладаг. Эдгээр хүмүүсийн ажиллах эрх зүйн орчинг илүү тодорхой болгож чадвал соёл, урлагийн салбарт томоохон хэмжээний өөрчлөлт, дэвшил гарна гэж тус салбарынхан үзэж байгаа аж.
12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
soelig tuwduus l exelmeergvi bn shvv shinjilex yxaan ch bmaar bn a shashin bol xywi xvmvvsin asyydal
Бөхчүүд хам гийн их шүтлэгтэй нөхдүүд. Бөхчүүд төрд орсноос хойш хөшөө барих нь ихэссэн.
луйварчин сда
Хивсний үйлдвэрлэлийг зогсоож, оронд нь шивэртэй монголчуудад олон оймс хийвэл хэрэгтэй юм. Соёлыг эхлээд хувь хүнээс эхлүүлж, үнэр танаргүй, цэвэр ард иргэдтэй болох хэрэгтэй юм.
Зонхов ламын хөшөө ч бас тендергүй тууж л яваг уу? Соёлын сайд нь аавдаа сюрприз бариад л, айн?
Нөгөө Төвд Тайрдас нь нутгийн ламын хөшөөний мөнгийг хаслаа гээд баахан цамнаж дээ. УХНА ч яахав гөл харайгаад буцаагаад мөнгийг нь гаргаж байгаа юм байна.
Номтойбаяр энэ Хүрэлсүхийг "Топорь бол хоёр нүүртэй муужгай" гэж хэлсэн нь үнэн шүү.
Луйварчин баттулгад сайхан орос нэр хэнч өгөхгүй ба өгөөгүй юм.
Бурханы хөшөө барьж ажлаа явуулах ёстой юу?
Өөрөө уснаас хуурай гардагаараа алдартай шүү дээ
Ерөнхийлөгч 32 тэрбумын хөшөөг дэмжихээ л битүү утгаар хэлээд байх шив дээ. Ард түмний төлөө гэж олны өмнө яричихаад араар нь ямар бодлого явагдаж байдгийг одоо NTV телевизээр гараад дуусах гэж байгаа МӨШГИГЧ гэдэг кино тод томруун харуулжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Кандунён гэдэг хүний хэлж ярьж байгаа үг хийж байгаа үйлдлийг харахаар л Женко нүдэнд харагдаад байх юм. Гэхдээ бүх юм илрэх үед туслахдаа Би бүгдийг үүрье. Чи аврагд гэж хэлж байгаа нь Женкогоос ялгаатай юмаав. Мань хүн чинь бусдад бүгдийг үүрүүлээд өөрөө усна
солиор чи