2021 оны 11-р сарын 30
11 цаг 45 минут

З.Цэвээндорж: Нийтийн тээврийн салбарт туршлагатай жолооч дутмаг байна

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод үйлчилж буй жолооч нарын соёл, ёс зүй, зан харилцааны талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржтой ярилцлаа.

-Автобусны жолооч нар бүхээгтээ тамхи татдаг, зорчигчтой зүй бусаар харьцдаг, гэнэт тоормослож хүмүүсийг гэмтээдэг гэхчлэн гомдол гаргах нь бий. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Нийтийн тээврийн үйлчилгээний стандартад тухайн жолоочид тавигдах шаардлагыг тусгасан байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигч тээвэрлэх жолооч нь D ангилалтай, 21-ээс дээш настай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх гэхчлэн заалт бий. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахын тулд нийтэд үйлчлэх соёл, тавигдах шаардлага, ёс зүйн хэм хэмжээг тодорхой хэмжээнд заалгасан гэсэн үг. Түүнчлэн бид жолооч нараа давтан сургалтад суулгадаг. Ялангуяа зөрчил гаргасан жолооч нарыг заавал давтан сургаж байгаа. Сургалтыг Зорчигч тээврийн нэгтгэлийн “Нарны зам” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй жолооч нарын хүрэлцээ муу байгаа тухай яригдсан. Нийтийн тээврийн салбарт хэчнээн жолооч ажиллаж байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд  942 тээврийн хэрэгсэл гардаг. Хөдөлмөрийн тухай хуулиар нэг автобусанд өдөртөө хоёр ээлжийн жолооч ажиллах ёстой. Тэднээс гадна бэлтгэл жолооч бас хэрэгтэй. Ингээд бодвол нийтийн тээврийн үйлчилгээнд дор хаяж 3000 орчим жолооч ажиллах шаардлага гардаг. Гэвч өнөөгийн нөхцөл байдал тэр хэмжээнд хүрэхгүй байна. Уул уурхайн салбарт жолооч нарын цалин хөлс, ажлын цагийн үнэлгээ өндөр байдагтай холбоотойгоор нийтийн тээврийн жолооч нар тус салбар руу олноороо “урвасан”.

-Нийтийн тээврийн салбарын жолооч нарын цалин хөлс дунджаар хэд байдаг вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний зардлын санхүүжилтэд сууснаар жолоочийн нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 1300 төгрөгөөр тооцдог. Энэ үнэлгээгээр  хамгийн сайн гүйцэтгэлтэй жолооч гэхэд л сард сая гаруй  төгрөгийн  цалин авч буй юм. Иймээс жолооч нар уул уурхайн салбар руу олноороо явж байна.

-Автобусны жолооч нар гэнэт огцом тоормослох, гэнэтийн эргэлт хийх, хүүхэд багачууд, хөгшдийг буулгаж суулгахгүй хөдлөх зэргээр иргэдийг бухимдуулах нь бий. Энэ талын гомдол танай байгууллагад ирдэг үү?

-Хөдөлгөөнд оролцохдоо гэнэт тоормослосон, эргэлт хийсэн зэргээс болж хүн бэртэж гэмтсэн бол цагдаагийн байгууллага шалгадаг. Бусад зөрчлийн тухайд авто тээврийн улсын байцаагч хянаж шалгаж байгаа. Зорчигчтой зүй бусаар харьцсан, хүмүүсийг доромжилсон гэсэн гомдол цөөнгүй  ирдэг. Зөрчлийг шалгаад жолооч буруутай болох нь тогтоогдвол хариуцлага тооцож, сургалтад суулгасны дараа дахин нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулдаг. Нийтийн тээврийн салбарт удаан ажиллаж буй жолооч их цөөрсөн. Жолооч нарын сэлгэлт их байгаагаас туршлага суусан жолооч дутмаг байгаа. Энэ бүхнээс үүдэн алдаа дутагдал гарч байна.

-Автобусны цэвэрлэгээ, ариутгал иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулдаг. Автобусанд тасалбар түгээгч ажиллахаа больсон болохоор жолооч нар автобусаа цэвэрлэдэг үү?

-Нийтийн тээврийн салбарт 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд угаагчийн орон тоог бий болгож, автобусны цэвэрлэгээг хийж байгаа.

-Автобусанд бэлэн мөнгөөр бус картаар зорчдог болоод багагүй хугацаа өнгөрч байна. Дэвшил авчирч чадсан уу?

-“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл 2015 оноос эхэлсэн. Картаар үйлчлүүлснээр заавал  бэлэн мөнгө авч явах шаардлагагүйн дээр тухайн чиглэлд зорчиж буй иргэдийн тоо, хэрэгцээ шаардлагыг гаргаж баталгаажуулснаар нийтийн тээврийн төлөвлөлт хийхэд дөхөм болдог. Картын системд шилжсэн эхний жилүүдэд 10 зорчигчийн хоёр нь л карттай байсан бол одоо 10 хүний найм нь картаар үйлчлүүлдэг болсон. Иргэд картаар зорчиж сурч байна. Энэ бол сайн хэрэг.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.85.98Зочин   • 2021, 12 сарын 2. 14 цаг 42 минут

Офицероос 5 шар хүртэлх төв замыг зөвхөн нийтийн тээвэр, түргэн тусламж, цагдаа, галын болон шуурхай албаны машинуудад зориулаад бүрэн чөлөөлөх юмсан.Автобусаа олон болгоод тасралтгүй явуулбал олон хүн хувийн машинаа тавих байхдаа.Даанч тийм боломж байхгүй юмдаа. Автобусны жолооч нар хэцүү өрөвдөлтэй харагддаг шүү.

64.119.19.51иргэн   • 2021, 11 сарын 30. 21 цаг 10 минут

Автобусны жолооч нарт маш олон зөчил байдаг ч түүнийг нь засах тухай удирдлаган ч цагдаагийнхан ч санал санаачилга гаргадаггүй гэвэл хилсдүүлсэн болохгүй.

122.201.22.58Зочин   • 2021, 11 сарын 30. 19 цаг 33 минут

Ац минь цалин бага учраас тэр.Иймхэн юмыг ойлгохгүй мал минь хол очиж хуц.

139.5.219.33Зочин   • 2021, 11 сарын 30. 17 цаг 59 минут

Зах зээлийн нийгэм гэдгээ манай сайд дарга нар ойлгодоггүй. Аль ч салбарт бага цалингаар хүмүүсийг удаан ажиллуулах боломжгүй. Амьдралын наад захын шаардлагыг хангахгүй цалингаар багш, жолооч, эмч гээд л хүмүүс удаан явахгүй, ажлаасаа гарцгаана. Тэгээд уул уурхай, хувийн бизнес эсвэл гадагшаа ажиллахаар явцгаана. Ингээд энэ процесс удаан үргэлжилбэл улс орон ажиллах хүчний дутагдалд орж, гаднаас ажиллах хүчин авах эсвэл эдийн засгийн хямралд орох зам үлдэнэ. Цар тахлаас болж гаднаас ажиллах хүч авахгүй байгаа үед салбарууд хямарнч эхэлнэ.

202.131.227.82иргэн   • 2021, 11 сарын 30. 13 цаг 01 минут

хуучин нийгмийн үед 1,2-р зэргийн жолооч гэж блаа. 1-р зэргийн жолооч нар нийтийн тээврийн автобус жолооддог байлаа.тэгэхээр нийтийн тээвэрт шаардлага өндөр бсан бгаа биз.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.