2021 оны 11-р сарын 19
9 цаг 25 минут
Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах болон ойн салбарт ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Н.Уртнасан “Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой” тохиож байгааг онцлоод, хоёр орон байгаль орчны салбарт олон жилийн найрсаг харилцаатай. “Хүрээлэн буй орчныг хамгаалах” анхны хэлэлцээрийг 1974 онд байгуулснаас хойш олон үр дүнтэй ажлууд уламжлал болсныг дурдав.
Элчин сайд И.К.Азизов Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” онгоц эртний хөлөг учир аялал жуулчлалд эерэг нөлөөтэй тул 2022-2024 онд Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Мөн Хөвсгөл нуурын зүүн эрэг дагуу Ханх, Хатгал хоорондын 180 км орчим автозамыг сайжруулах, нуурын ачааллыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санал гаргасан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд саналыг хүлээн авч, ажил хэрэг болгох, тодорхой маршрут, зураглал гарган дараагийн уулзалтад хэлэлцэхээр боллоо.
Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хоёр орны Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөгөөнийг 2021 оны 12 дугаар сарын эхээр зохион байгуулахаар тогтлоо.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ Уртнасан сайдаа солих боломжгүй юмуу. Мэргэжлийн бу хүнд энэ ажил дэндүү хүндэдж байгаа нь ТВ- ээр харагдаж байна шүү дээ. Өөр ажил хийлгээч. Арай л болохгүй байна даа