Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд ‘’Ойн салбарын үндэсний чуулган’’, тодорхой чиглэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр “ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт анхны салбар хуралдаан болж байна.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАНГИЙН ХУРАЛДААНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГНЭЭС ОНЦЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
"НҮБ-аас санаачилгаар 2012 оноос эхлэн олон улсын ойн өдрийг дэлхийн улс орнууд жил бүр уламжлал болгон тэмдэглэж байна. Олон улсын ойн өдрийн анхны уриалга нь “Ой ба хүн” гэсэн сэдвийг хөндөж, ойн нөөц, баялгийн хомсдол, доройтол, уур амьсгалын дулаарал, ядуурал зэрэг олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нэг арга зам нь тухайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудын хамтын оролцоо нэн чухал болохыг онцлон тэмдэглэж, энэ уриалгыг дэлхийн улс орнууд талархан хүлээн авсан. Монгол Улсын Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хүлээн авч, экоситемийн тулгуур хүчинзүйл болсон ойн нөөцийн бодлогыг цоо шинээр авч үзэж байна".
Сэтгэгдэл бичих