Сансарын аяллыг Монголд төлөвлөн шаргуу хөдөлмөрлөж байгаа “MARS-V” төслийн багийнхан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасантай уулзлаа. Эх орныхоо говь, цөлийн газарзүй, уур амьсгалын онцлогийг давуу тал болгон олон улсад таниулах, аялал жуулчлалын хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлохоор дэлхийд танигдан ажиллаж байгаа “MARS-V” төслийн багийнханд салбарын сайд амжилт хүсээд бүх талаар дэмжин ажиллах болно гэв.
Тооцоо судалгаанд үндэслэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн зохион байгуулалтай ажиллаж байгаа төслийн багийг Монгол орныхоо байгалийн өвөрмөц онцлогийг нарийн судалж, эдийн засгийн үр өгөөжтэй ажил эхлүүлсэн нь Аялал жуулчлалын салбарын хөгжилд шинэ брэнд болох боломжтойг Н.Уртнасан сайд онцлоод дэлхийн хөгжлөөс хоцорч биш угтаж, урагшилж байгаа залуусыг бүх талаар дэмжиж, бүтээлээ Монгол Улсын өнгө төрх, нэрийн хуудас болгох ёстой гэдгийг тэмдэглэлээ.
“Vision” буюу алсын хараа, “Victory” буюу ялалт. “V” гэдэг нь ромбо тавын тоо буюу аж үйлдвэрийн тавдугаар хувьсгал гэсэн агуулгыг илтгэж байгааг төслийн санаачлагч С.Эрдэнэболд тайлбарлалаа.
Сэтгэгдэл бичих