2021 оны 11-р сарын 15
9 цаг 25 минут

Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн баталлаа

Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална”, 15.3-т “Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно” гэж заасан байдаг. Энэ дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг шинэчлэн баталлаа.

2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн А/322, А/780 дугаар тушаал, захирамжийн дагуу 2021-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн дөрвөн бүсэд хувааж, бүсэд хамаарах хороодын тоог зааж өгсний дээр журмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын эрх үүрэг, зохицуулах харилцааг тодорхой заасан байна.

Хамтарсан тушаал, захирамжийн 1 дүгээр хавсралтаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23 хороод хоёрдугаар  бүсэд орж байсныг нэгдүгээр бүс буюу сайжруулсан хатуу түлш хэрэглэх бүсэд шилжүүлж, Баянгол дүүргийн 24, 25 дугаар хороо дөрөвдүгээр бүс буюу бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох бүсэд нэмэлтээр  оруулсан байна.

  • Журмын  4.1.5 дахь хэсэгт “Энэхүү журмын 1.2.3-д заасан сайжруулсан шахмал түлшийг аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвхөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэглэх ба бүсээс гаргах, бүсийн гадна худалдаалах, тээвэрлэх, ашиглахгүй байх үүргийг тус тус хүлээнэ” гэж шинээр нэмж тусгасан.

Тайлбар:  Сайжруулсан шахмал түлшийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агаарын чанарыг сайжруулах бүсээс гаргах, бүсийн гадна худалдаалах, тээвэрлэх, ашиглахыг хориглох мөн тээвэрлэсэн тохиолдолд улсын өмч болгож сайжруулсан түлшний нөөц багасах, хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.

  • Журмын 5.1.8 дахь заалтыг “Хууль бусаар тээвэрлэсэн, хэрэглэсэн түүхий нүүрсийг хурааж, Амгалан дулааны станцад буулгах, сайжруулсан шахмал түлшийг заасан цэгт төвлөрүүлж, улсын орлого болгох ажлыг Цагдаагийн байгууллага зохион байгуулж, Мэргэжлийн хяналтын байгууллага зөрчилд тооцон арга хэмжээг ногдуулна” гэж шинээр нэмж тусгасан.

Тайлбар: Энэхүү заалтад тусгасан арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн А/1033 дугаар захирамжийн дагуу “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Зөвлөлийн ажиллах журам” –аар зохицуулна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ж.Норовсамбуу агсныг сүүлчин замд нь үдлээ5 сар 23. 15:39Төрийн өмчит компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг ХЭРЭГЖҮҮЛ5 сар 20. 12:05Х.Баттулга АН-ыг авах гэж УЛАЙРЧ 100 мянган төгрөгийн төлбөртэй жагсаал зохион байгуулсан уу5 сар 19. 13:03Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид: Би хулгайч болжээ. Чимээгүй байя гэхээр өөрөө өдөөд байх юм5 сар 17. 19:39Төрийн ордон руу "ПҮҮЗ"-тэй нэвтэрч хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өглөө5 сар 17. 17:39“Хотулун гүнж“ Латин Америкт гарна5 сар 17. 13:14Багачууд хүүхдийн баяраа эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой5 сар 17. 9:40Хүний аминд хүрсэн Эйч Кэ Би интернэшнл холдинг, Жан овогтыхонд хууль дүрэм үйлчилдэггүй5 сар 16. 16:26“Дом, шившлэгтэй” хэвлэлийн хурлууд үргэлжилсээр…5 сар 16. 16:16УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад d-parliament цахим системийг танилцууллаа5 сар 16. 14:30Ц.Содномдорж: Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл5 сар 16. 11:02Прокурор асан Д.Баярмагнай: Сингапурт казино орсон нь ҮНЭН. Хулгай хийсэн нь үнэн юм бол тэд намайг хилээрээ гаргах уу5 сар 14. 10:58Газрын түрээсийн төлбөрийг Чойжин ламын сүм музей төлж, хувийн хэвшил орлогыг нь авдаг байсныг зогсоолоо5 сар 13. 21:08ЧУУЛГАН: Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв5 сар 12. 16:29Токиод “дархлагдсан” Элчин сайд Д.Батжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусчээ5 сар 12. 12:46БНСУ-ын Ерөнхийлөгч монгол иргэдийг визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлжээ5 сар 11. 19:08Эх, нярайд тусламж үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хэсгийг П.Анужин АХАЛНА5 сар 11. 13:26М.Батбаяр: Наадмын найруулагчид 19 хүний нэр яригдаж байгаа, баасан гарагт тодруулна5 сар 11. 13:25“Автомашингүй өдөр“ зам хаагуур хаах вэ5 сар 11. 13:24Лам “Сэржим өргүүлэх“ нэрийдлээр 15 настай охиныг дуудаж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ5 сар 11. 12:40Ипотекийн зээлийн хүүг буруулах боломжийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна5 сар 11. 12:37Ослын улмаас дөрвөн бяцхан үрс эцэг, эхээ алдаж, ТӨР оршуулгын зардал өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ5 сар 11. 12:32Гар утас, машины дугаарт АЧ ХОЛБОГДОЛ өгдөг буруу хандлагаа “Үсэг булаацалдаж“ хүүхдүүддээ ӨВЛҮҮЛЖ болохгүй5 сар 11. 12:31Д.Амгалан: Төрийн банк эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүсийн мөнгө угаах хэрэгсэл болсон байна5 сар 11. 12:31Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий, Гэхдээ “Пулемёт, онгоц, шалдан“ бол ХЭТРҮҮЛЭГ5 сар 11. 12:30ТЦА: ОХУ-ын Элчин сайд цагдаагаас зам асууж буй 4 жилийн өмнөх зургийг гаргаж буруу ташаа мэдээлэл түгээж байна5 сар 11. 12:29Ноён Бондгор хямд үнээр дүнзэн байшинтай болох боломжийг бүрдүүллээ5 сар 10. 18:04Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бэр эгч Ч.Ундралаа дарга болгожээ5 сар 10. 13:52В.Путин 10 гаруй улсад мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол улсад мэндчилгээ дэвшүүлсэнгүй5 сар 9. 13:39Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдээс хавдрын сэжигтэй тохиолдол гурав илэрчээ5 сар 9. 11:54
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.